УЛС ТӨР

ДЭД ХОРОО: Н.Номтойбаярыг ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

НЭМЭЛТ. 19.25 ЦАГТ

ДЭД ХОРООНЫ САНАЛЫГ ЭРХ БАРИГЧ НАМЫН БҮЛЭГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүний дэд хорооны раван гишүүн зөвлөлдөж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тэд Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дэд хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэх юм.


НЭМЭЛТ: 18.55 ЦАГТ

ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөнгөж сая танхимаас гарав. Үргэлжлүүлэн дэд хорооны таван гишүүн саналаа нэгтгэхээр зөвлөлдөж байна.


НЭМЭЛТ: 18.15 ЦАГТ

ДЭД ХОРОО ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хорооны хурал хаалттай үргэлжилж байна. Дэд хорооны хуралдаан өдрийн 16 цагийн орчимд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Н.Номтойбаяр гишүүний хувьд дэд хорооны шийдвэрийг дагана гэдгээ илэрхийлээд байгаа юм.


НЭМЭЛТ: 16.50 ЦАГТ

ДЭД ХОРООНЫ ХУРАЛД Н.НОМТОЙБАЯРЫГ ОРОЛЦУУЛСАНГҮЙ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж байна. Дэд хорооны хурлыг нээлттэй явуулвал Н.Номтойбаяр гишүүн оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр дэд хорооноос гарах шийдвэрийг дагана гэдгээ намын бүлгийн хуралдаан дээр тодотгосон байдаг.

Дэд хорооны хуралд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцож, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах үндэслэлүүдээ танилцуулж байгаа юм. Дэд хорооноос гарсан шийдвэрийг эрх баригч намын бүлэг хэлэлцэж, байр сууриа нэгтгэхээр хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-24 17:15

Эд мөнгөөрөө түрээ барьж, хүний ёсыг уландаа гишгэсэн "хүү" байх шиг санагддаг. Эцгээрээ ч бас бамбай хийдэг. Их мөнгө хүн чанарыг орлохгүй

Зочин
Зочин
2020-01-25 14:35
Reply to  Зочин

Нүцгэн ирээд нүцгэн буцахын хооронд яаасан их шун�##� вэ

zochin
zochin
2020-01-24 18:22

Их хурлын гишүүд энгийн иргэдээс доор ухамсаргүй бие авч явдаг нь үнэн жаахан ч гэсэн юм боддог бол Номтойбаяар нэрээ татаж авмаар юм!

Зочин
Зочин
2020-01-24 18:49

Xaxa medrel setgvvlch ve
Qnuudriin yum yarijiij unuug hvrtel duusaagvi chihshig

Зочин
Зочин
2020-01-24 19:37

тэгмээр дээ

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-01-24 19:43
Reply to  Зочин

Их хурлын гишүүд ямар байгаа нь сонгосон бидний царай тэр. Үглэж гоншигонох хэрэггүй дээ. Хар толгойгоо шаахаас өөр яах билээ.

Зочин
Зочин
2020-01-24 20:41

Хүүхдээ буруу хүмүүжүүлсэн эцэг Нямтайширын буруу хохь нь гэхээс яахав ийм хүүхдийг их хур�##�д суулгаж байдаг Нам нь ёс зүйгүй тарах ёстой.

Иргэн
Иргэн
2020-01-24 23:17

Энэ тав ямар асууд�##� шийдчихэж байгаа юм бол. Асууд�##� шийдвэрлэх чадамжгүй ийм бүтэц их хур�##�д ямар хэрэгтэй юм

Zochin
Zochin
2020-01-25 07:14

Odoo nomt yamarch yum 1 owchtoi bolhoor teriigee emchluuleheer gadaadruu SaihanBilegiin araas yawah bizdee

Зочин
Зочин
2020-01-25 21:24

Argaguishdee notai poligrafiin testiig 100% zove hariulj chadaagui bnashde

Иргэн
Иргэн
2020-01-25 21:53

Сонгуулд өрсөлдөх хүмүүсийн ёс зүйд тавигдах шаардлагыг өндөр болгох хэрэгтэй.тэгэхгүй бол иргэдээсээ дор хүмүүс гишүүн болоод ард иргэдэд г

Иргэн
Иргэн
2020-01-25 21:59

50-60% нь ард иргэдэд даанч дээ ийм ч хүмүүс гишүүн болчих гэж гологддог..хууль зөрчингүүт хариуцлага тооцдог болгох хэрэгтэй.ийм хүн гарсан

Иргэн
Иргэн
2020-01-25 22:04

Ийм хүн гишүүн болж бгаа юм чинь би болноо гээд дурын тэнэгүүд гарах гэж бна.босгоо өндөрөсгө. .

Холбоотой мэдээ

Back to top button