Гадаад мэдээДЭЛХИЙ

“WEF”-ийн захирал, Норвегийн ерөнхий сайд асан Эпстейнтэй холбогдсон тул шалгагдаж эхэлжээ

Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний баримт бичгүүд нэмж дэлгэгдэн дэлхийн улс төр, бизнесийн элитүүдтэй холбоотой файлууд олны анхаарлыг татан, дургүйцлийг хүргэж байна. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форум (WEF) захирал Борге Брендегээ Эпстейнтэй ямар холбоотой байсан гэдгийг нь тогтоохоор бие даасан шалгалт явуулж эхэлжээ. Мөн Норвегийн санхүүгийн гэмт хэргийн цагдаа нар Норвегийн Нобелийн комиссын дарга, Ерөнхий сайд асан Торбьорн Яагландыг шалгах болсон байна.

Женевт төвтэй “WEF” мэдэгдэл хийхдээ АНУ-ын Хууль зүйн яам дэлгэсэн материалыг шалгаж байна гэжээ. Тус материал дотор Бренде Эпстейнтэй гурван удаа зоог барьж, имэйл болон мессежээр харилцдаг байсан талаар файлууд илэрсэн юм. “WEF” мэдээлснээр Норвегийн Гадаад хэргийн сайд асан Бренде шалгалтыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Норвегийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдэгдэл хийхдээ “Яагланд баримт бичгүүдэд хамаарах хугацаанд Нобелийн комиссын дарга, Европын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тул мөрдөн байцаалт явуулах үндэслэл бий” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХЭНБУГАЙ Ч ХАРДАХ ХАРДУУЛАХ ДАРХАН ЭРХТЭЙ БОЛОХООР НЭГ ЗҮЙЛ САНАА ЗОВООГООД БАЙНАА.МАНАЙ АУГАА ИХ ЭЛИЙРЭГЧ ХҮЗҮҮГҮЙ ЗАХЧИН ЭЛБЭГТАВНАН ЭНЭ НӨХӨРТЭЙ ИХ ОЙР ДОТНО БАЙСАН ГЭСЭЭН ЭНЭ НӨХӨР БААХАН ОХИДУУД ӨРГӨЖ АВСАН ЗАРИМ НЬ АНУ д ҮЛ ХӨДЛӨХИЙН ТОМООХОН НАЙМААЧИД БОЛСОН СУРАГТАЙ ОДОО ТЭД НАСАНД ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ МАНАЙ ЭЛБЭГТАВНАН ЗАРИМЫГ НЬ БАВААД ХЭВТЭЖ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР ШҮҮ НӨГӨӨХ НЬ ЭНЭ ХҮЧИРХИЙЛЭГЧИД ТЭР ОХИДУУДЫГ ЗАРСАН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА.ҮҮНИЙГ ТОДРУУЛЬЯА МАНАЙХААН

Холбоотой мэдээ

Back to top button