Нийгмийн
Долоо хоногийн хугацаанд 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 70 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.