Улс төрийн мэдээ

Г.Занданшатар баялгийн хуулиа гацаанаас гаргасан ч ӨГӨӨЖ-ийн 60 хувийг ард түмэнд гэдэг агуулгыг хэрхэх вэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаар дамжуулан өгөх гэсэн үндсэн суурь зарчмынх нь дагуу явуулж буйгаа өнөөдөр ил тодорхой илэрхийллээ.

Энэ хүрээнд өнөөдөр "М Си Эс" ХХК-ийн компанийн захирал Ж.Оджаргал, "Ачит Ихт" ХХК-ийн захирал П.Цагаан болон "Өсөх зоос" ХХК, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн удирдлагууд өөрсдийн эзэмшлийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад Үндэсний баялгийн сангаар нь дамжуулаад хуримтлал хэлбэрээр өгье гэх хэлцэлд гарын үсэг зурцгаав.

Үндэсний баялгийн сангийн хуулийг өмнөх Засгийн гараас хойш унтуулчхаагүй гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн үйл явдлаар няцаасан боловч цаашид нийт 16 үүсмэл орд дээр 25 компани үйл ажиллагаа явуулж буйгаас дөрөвтэй нь хэлцэл хийж чадсанаа хэрхэн нэмэгдүүлэх юм гэдэг хүлээлт бий болж байна.

Түүнчлэн баялгийн өгөөжийн 60 хувиас дээш, 60 хувиас доош бол тохируулга хийх зэрэг өнөөдөр Ерөнхий сайдын зарласан агуулга Баялгийн сангийн тухай хуульдаа тусаагүйг ямар журмаар зохицуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлага бий.

Орлого бол тухайн үүсмэл орд дээр ажиллаж буй компанийн нийт орж ирсэн мөнгөн дүн бол зардал хасагдсаны дараах цэвэр мөнгөн дүнг ашиг, хөрөнгө оруулалтаас гарч ирсэн үр ашиг нь өөрөө өгөөж болох юм. Ингэхээр дээрх 16 үүсмэл орд дээр ажилаж буй компаниуд жил бүр өгөөжтэй ажиллаж байж түүнийхээ 60 хувийг хуримтлалын санд төвлөрүүлнэ. Харин тухайн жилд өгөөж нь 60 хувиас доош байвал ААН-үүд өөрсдөө тохируулагч төлбөр төлөх буюу төр суурь дүн тогтоож өгнө гэсэн үг.

Энэ өгөөжийн 60-аас дээш хувийг өгнө гэх хэлцэлд "МАК" ХХК-ийн төлөөлөл буюу Б.Нямтайшир ирсэнгүй.

Баялгийн сангийн тухай хуулийн 4.1.1.-т зааснаар "Үндэсний баялгийн сан" /цаашид "Баялгийн сан" гэх/ гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах" гээд заачихсныг шууд өгөөжийн хувийг нь тоон дүнгээр зааж өгсөн нь нэг талдаа гол хэлцлийнхээ зорилгод бүрэн хүрээгүй гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэвэр ашгаа бууруулах зардлаа хэт хэмэгдүүлэх л асуудал гарах нь дэээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг тэгнэ одоо баахан ашиггүй байгууллагууд болж хувирна оюутолгой шиг хахаха...

Зочин
Зочин
Reply to  Зочин

нэмэгдүүлэх

Зочин
Зочин

Юу л холиож байгаа болдоо Зандан Учрал нар

ЗочинЙ
ЗочинЙ

2030 он гэж бухын доодохыг харж турж үхэх юм биш үү

Зочин
Зочин

АМНАТ-ч ялгаагүй ээ.
Гаргаж бгаа баялагыг нь хянахгүй бгаа болохоор Ашгаа багасгаж л АМНАТ төлж бгаа шүүдээ.
Яг шудрагаар татвараа төлдөг ААН монголд огт бхгүй ээ...
Бүгд нуун дарагдуулж бгаа шүүдээ.
Гадагш гаргаж бгаа баялагт л хяналт тавьж чадвал БИД баялагаасаа хувь хүртэж чадна.
Даанч энэ бүхэн ХУДЛАА байдаг.
Хяналтгүй ТӨР шүүдээ.
Одоо зардлаа өсгөөд ашиггүй ажиллаж Эхэлнээ....

Иргэн
Иргэн

МАН -АН мафиууд яааж хуурч хулихдахаа хэнээр ч заалгахгүй, 2030- он гэдэг чинь Хулих Хурандаа Хүрэлсүх, Занданшатар хоёр амьд байгаа чүү үгүй чүү бүү мэд шүү дээ!! Ккк Ер нь Дэлхийн жишиг нь борлуулалтын орлогоос авдаг жамтай юм гэхдээ МАН -АН мафиууд юуу гэж борлуулалтын орлогоос 60-% өгөх вэ, ашиггүй ажилсаар Л яг Номин ХХК - Баярсайханы аргыг хэрэглэнэ шүү дээ!!! Ккк Монголчуудаа бүү хууртаачээ энэ Морин жилийн хаврын хувьсглаар МАН - Ан мафиуудын төрийн буулгаж МАН -АН татан буулгаяаа!! Өөр зам байхгүй

Зочин
Зочин

Одоо төрд дээрэмдүүлэхгүй байх үүднээс компаниуд зардлаа хөөсрүүлнэ.

Иргэн
Иргэн

МАН мафиууд Номин ХХК Шагдарсүрэн, Баярсайхан хоёрын туршилгаар ашиггүй ажилаа гэж хэлээд л юуу ч өгөхгүй!!! Кк Бэлээхэн Номин ХХК туршилга бн!!

Зочин зочин
Зочин зочин

Оюунэрдэнээс бусад дээдсүүд бүгд мсs-n хамгаалаг ч нар юм бна гэж ойлгодог доо

Энхмаа
Энхмаа

Оюутолгой зардлаа зохиомлоор өсгөдөг жишгээр яваад өгөөж о болох буйзаа

Зочин
Зочин

Төрд ажиллаж байгаа малууд цагаандаа гарч идэж уугаад цадахаа болилоо, бүр цагаандаа гарчээ. Яагаад ингэж улаан, цагаандаа гарчихав. Шүүх нь толгойг нь илээд хөнгөхөн торгоод явуулаад байхаар илт хулгай хийдэг болжээ.
Хариуцлага, ялын бодлогоо тодорхой болгох хэрэгтэй байна.
Оюун-эрдэнийг нэн даруй хорьж шалгах хэрэгтэй. Жирийн иргэн байсан бол яаж барьж байх бол та нар

Зочин
Зочин

AМНАТ-аар л тооцох хамгийн шударга арга шүү дээ

М.АМАР настан
М.АМАР настан

Ард түмэнд сонголт үлдсэнгүй.Авилгажсан,мафижсан ,шударга ёс алдагдсан энэ оронд үймээн самуун гарах нийгмийн үр хөврөл бүрэлдэж хэвлийгээсээ гарах цаг ойртсоор...

Gerlee
Gerlee

60%5% ,хувь болж орж ирнэ уюУИХ тар ихр

Зочин ЭХ ОРОНЧ
Зочин ЭХ ОРОНЧ

ГОЁХОН ХУЦНА ШҮҮ НОВНУУД ...

Корри
Корри

Хулгайч авилгач зандан чиний засаг авалтын индексээр 180 орноос 124 рүү орж 10 байр ухарсан байна. Энэ зандан өвгөн юм хийж чадахгүй ээ. Тэр дубай зугаалсан хэлтсийн дарга нарыг халж чадахгүй байгаа сда өөр авилгачдад хариуцлага тооцно гэж байхгүй ээ

Зочин
Зочин

Энэ бол Оюу толгойн луйврыг Монголд хэрэгжүүлнэ гэсэн үг шүү дээ
БҮХ ЗАРДЛАА ӨГӨӨЖ ГЭЖ ҮЗЭЭД 60% ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Ха ха өлөн хулгайчууд хаяа нэг попорчих юмаа

Зочин
Зочин

Yag oyutolgoi shig hezee ch ashigtai ajilahgui

Зочин
Зочин

Хүүхдийнхээ ипотекийн зээлийг төлөх,мөн сургалтын төлбөр ,өөрсдөө эмчлүүлэх зардал, зэрэг хэрэгцээндээ зарцуулдаг бол сайн гэвч та нар өмнөх зг эсэргүүцээд байгаа шиг та нарыг мөн үгүйсгээд өгөхгүй лбайх итгэл алга.

Moogii
Moogii

Ali hedging heden ih naydaar idsen Od nertenguud odoo idea gej bish idsen munguu ard tumend uguh heregtei ugui bol iim humuusiig shorond hii chadahgui bol tur barih hereggui hulgaichaar duursen zasaglal sunshine estoi

Зочин
Зочин

Юу солиороод байгаа юм ард түмэнийг нүд чихийг 2030 онд 10 сая төгрөг өгнө гээд 2028 оны сонгууль хүртэл солиорох юм бна л даа сонгуулийн он жил хүртэл тэсэж үлдэх гэсэн л аргад ухаан зарж бгаа бололтой энэ засаг тэр хүртэл тэсэх үү худал хуцалгүй ОЭ ний эхлүүлсэн хийсэн ажлыг үргэлжлүүл жил бүр тэр гурван сандаа хий ард иргэдийн данс нээсэн байгаа тэрлүү нь хий Энэ засагт нэг хуруугаар өлгөж харах ганц хүн ч алга яаж ингэж намын хамаг тэнэгүүд цугладаг байнаа хөөрхий!!!

Иргэн
Иргэн

Цугларсан мөнгөө авсан дээрдээ үхэр болж ханалаа.

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Өгөөж гэж юуг хэлж байгаан? Ашиг биш юм уу?

Чингэлтэй иргэн
Чингэлтэй иргэн

Хэрхэх вэ биш хэрхэн шийдэх вэ? гэж гарчигаа зөв бич л дээ. Уншихад хүртэл утгагүй санагдаж байна шүү. Бичгийн соёлтой баймаар байнаа.

Зочин
Зочин

өгөөж гэж яг юу вэ? тайлбар толинд бичсэнээр ашиг орлого. Бид ухаахудаг, ачит ихт гээд 4 компаниас 60 хувийн өгөөж авна, өөрөөр хэлбэл 100 төгрөгөөс 60 төгрөгийг нь авна гэж онгироод байсан чинь тийм биш байжээ. Улсад төлж байгаа татвар хураамж, ногдол ашгийг 60 хувийн өгөөжид тооцно гэж ЗГХЭГ-аас тайлбарлах юм. ЗҮГЭЭР Л ТӨЛСӨН ТАТВАРАА АРД ИРГЭДЭД ӨГЧ БАЙГАА ӨГӨӨЖ ГЭНЭ. АРАЙ ЮУ? ЭСВЭЛ БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ. ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН КОМПАНИЙ ХЭДЭН ХУЛГАЙЧУУДАД ЭНЭ ТӨР, АРД ТҮМЭН ДОРОМЖЛУУЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА

Зочин
Зочин

Ман хулгайч нар чадахгүйээ багш нар эмч нарын цалинг нэмсэн гж шаагаад бсан нэмээгүй боов үмхүүлсэн бналээ хулгайч нар хэзээч улс орныг хөгжүүлж цэцэглүүлж чадахгүйээ

Зочинзочин
Зочинзочин

Тольны цаанаас чихэр долоолгодог Зандкааг яах вэ

Сүхээ
Сүхээ

Өгөөж гэдэг нь яг санхүүгийн албаны хэлэлгээр яг юу гэсэн үг бэ?
Орлого юм уу? Ашиг юм юм уу? Татвар юм уу ? Тодорхой байх хэрэгтэй биз?

Зочин
Зочин

orlogo - zardal = uguuj (company 40%+60% zasag) gej uzvel uguuj hezee ch 60% doos bolon deesh bna gej bhgui balai yum bichihiin.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Зочин
Зочин

Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэн иргэдийнхээ амьжиргааг дэмжих нь сайшаалтай боловч уг санг бүрдүүлэх арга нь цаашдаа ийм хэлбэрээр яваад байж болохгүй шүү!!! Байгалийн байдлаараа хөрсөн дор хэвтэж буй шороо чулуу нь хүний хөдөлмөр, хөрөнгө зардал гаргахаас нааш баялаг болдоггүй учраас хайгуулыг хэн хийснээс үл хамааран олборлож, үйлдвэр байгуулж, улсаа хөгжүүлж буй хувийн хэвшлээ цаашид энэ маягаар "соёлтой" дээрэмдээд байх нь магтууштай арга биш шүү!!! За яахав, Oджаргал их л хүлээцтай хандаж, буулт хийж байна! Дандаа бас ингээд байж болохгүй шдээ!! Ж: гадаадын хөрөнгө оруулагчийг бол ингэж "хүчиндэж" болохгүй шүү дээ, та минь ээ!? Тэнэг улс хялбар юманд амархан амтшаад давардаг шүү!!!

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

MCS- ийн долдой юу эсвэл МАК-ийн хөлсний новш уу.Өмнөх үеийнхний хүч хөрөнгөөрөө хийсэн хайгуулын ажлын үр дүнг зүгээр завших уу.Хуцдаг халтар вэ.

Цогоо
Цогоо

Сайхан мэдээ байна

Холбоотой мэдээ

Back to top button