Улаанбаатар хотод өдөртөө -3...-5 хэм хүйтэн байна

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур:
Шөнөдөө, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн,
Өдөртөө, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.