Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ
31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн сумдын нутгаар, 29-ний өдөр Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -15...-20 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын хөндийгөөр -9...-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн,
Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Сэлэнгэ, Ерөө хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.