“Google”-ийн толгой компани “Alphabet” 100 жилийн хугацаатай бонд гаргасан нь түргэн зарагдаж дуусжээ
“Google”-ийн толгой компани “Alphabet” өнгөрсөн хоёр өдөр бонд зарж, 32 тэрбум гаруй ам.доллар босгосон байна. Мягмар гарагт /2026.02.10/ гаргасан бондууд дунд нь 100 жилийн хугацаатай 6.05 хувийн өгөөжтэй бонд байсан юм. “Alphabet” 100 жилийн бондоороо 1 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсөн аж. Тэгвэл бондын захиалга нийлүүлэлтээс арав дахин их орж иржээ. Мөн мягмар гарагт швейцар франк, фунт стерлингээр нэрлэсэн бонд зарсан байна. Харин даваа гарагт /2026.02.09/ “Alphabet” ам.доллароор нэрлэсэн бонд гаргаж, 20 тэрбум ам.доллар босгожээ.
“Alphabet” энэ жил 185 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулна гэж мэдэгдсэн. Ийм учир тус компани бонд зарж, хөрөнгө босгов. Гэхдээ 100 жилийн бонд гаргах нь маш ховор үзэгдэл. Учир нь тухайн компани 100 жилийн дараа байх эсэх мөн хувь хөрөнгө оруулагч худалдан авсан тохиолдолд өгөөжийг нь хүртэж чадахгүй. Ийм учир 100 жилийн бондыг ихэвчлэн их сургууль, засгийн газрууд худалдан авдаг байна.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.