Түүх соёл, уламжлал

Монгол зохиолчийг эмнэлгийн орон дээрээс нь баривчлан явснаас хойш бүтэн жил хэн ч дахин харсангүй

Монгол хэл соёлынхоо төлөө дуугарч, үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн зохиолчдыг Хятадын төрийн агентууд баривчилж, хорьж, шийтгэж ирсэн тухай олон улсын сэтгүүлчдийн чөлөөт индэр болох "PEN America"-гийн сэтгүүлч хөндөн бичсэнийг орчуулан хүргэж байна.

Өвөр Монголын Хүний Эрхийн мэдээллийн төвийн зөвшөөрлөөр

2025 оны хоёрдугаар сарын 6-нд Хятадын төрийн агентууд эмнэлгийн орноос нь авч явснаас хойш монгол зохиолч, идэвхтэн Хадааг хэн ч олж хараагүй нэг жил өнгөрчээ. 2014 онд шоронгоос суллагдсанаас нь хойш алхам бүрийг нь хянаж байсан хамгаалалтын албаныхан түүнийг гэрийн хорионд байхад нь биеийн байдал нь огцом муудаж, олон эрхтний дутагдалд орсны улмаас эмнэлэгт яаралтай хүргэсэн.

Түүний эрүүл мэнд ийн доройтсон нь бичсэн бүтээл, монголчуудын эрхийн төлөөх үйл ажиллагаанаас нь үүдэн олон арван жил хоригдож, тагнуулж, дарамтлуулж ирснээс нь болсон юм.

Анх 1995 онд түүнийг нийгмийн идэвтхэн байсантай нь холбогдуулан баривчилж, улмаар 15 жилийн хорих ял оноосон бөгөөд хоригдож байх хугацаанд нь тамлан зовоосон гэх мэдээлэл бий. Хадаа шоронд байх үед эхнэр Шинна нь тэдний хамтран эзэмшдэг байсан монгол судлалын номын дэлгүүр болон уншлагын клубыг үргэлжлүүлэн ажиллуулж байв. 2001 онд эрх баригчид дэлгүүрийг түр хааж, уншлагын клубийн 200 гаруй гишүүн оюутныг байцаасан юм. 2010 онд дэлгүүрийг бүр мөсөн хаажээ.

Book cover with Chinese calligraphy, a landscape with a winding river and hills, a seal stamp, and a photo of a stone with blue markings. The dominant colors are green, black, and white.

Харин Говруудын Хуучинхүү бол “Нутаг”, “Эх орон”, “Монгол гэр” зэрэг соёлын сайт, хэлэлцүүлгийн форум хөтлөдөг бөгөөд Монгол зохиолч, нийтлэлч юм. Тэр 2010 оны арваннэгдүгээр сард Хадааг удахгүй суллагдах гэж буйг тэмдэглэхийг монголчуудад уриалсан бичвэрийнхээ төлөө баривчлагдсан. Түүнийг саатуулж, гэрийн хорионд оруулан, орон нутгийн цагдаа нар зодож, интернет, утас, шуудангийн үйлчилгээ ашиглах эрхийг нь хассан. Монголын соёл, түүх, хэл, уран зохиол болон газар нутгийнхаа эрхийн тухай хэлэлцдэг түүний хөтлөж байсан цахим форумуудыг бүгдийг нь хааж, номуудыг нь хоригложээ. Тэр 2016 онд Хятадын төрийн аюулгүй байдлын албаныхны хяналт дунд байхдаа хорт хавдраар нас барсан юм.

Боржигоны Лхамжавыг бол саатуулах, тагнах, айлган сүрдүүлэх арга хэмжээнд өртсөн өөр нэгэн зохиолч юм. Тэр 2006 онд хэвлэгдсэн “Хятадын Соёлын хувьсгал” зэрэг бүтээлээрээ төрийн албан ёсны тайлбар, түүхэн баримтад эргэлзэхэд хүргэсэн монгол зохиолч, түүхч. Уг ном нь Соёлын хувьсгалын үеэр монголчуудыг хөнөөсөн тухай албан ёсны баримтуудтай зөрчилдөж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг эмхэтгэн хүргэсэн бүтээл байв. 2018 онд номын аудио хувилбар цахим орчинд өргөн тарж, 2019 онд тэр бичсэн бүтээлийнхээ төлөө баривчлагдан нэг жилийн хорих ял авсан юм. 2020 онд суллагдсан ч хяналт дор оршин суух нөхцлөөр гэрийн хорионы хэлбэрт шилжүүлжээ.

2020 онд Хятадын эрх баригчид монгол соёлыг дарах бодлогоо чангатган, монгол хэл дээрх сургалтыг хятадаар орлуулах бодлого хэрэгжүүлсэн. Үүний эсрэг гарсан эсэргүүцлийн жагсаалуудын интернэтийг таслах, олон мянган хүнийг баривчлах зэрэг хатуу арга хэмжээгээр дарсан.

Эрх баригчид 8,000–10,000 монгол хүнийг ямар нэг байдлаар цагдаагаар саатуулж, олон зохиолч, тэр дундаа Лхамжавыг онилон интернет ашиглах, цахимд нийтлэх боломжийг нь хаасан байна. Мөн Монголоор харилцсан цахим мессежүүдийг хааж, жагсаалын тухай нийтлэл, бичлэгүүдийг устгахыг платформуудад тулган шаардах замаар эсэргүүцэгчдийг хоорондын харилцааг тасалж байв. Аз болоход, эдгээр бичлэгийг хүний эрхийн байгууллагууд хадгалж үлдсэн тул өнөөдөр бид тэдгээрийн оршин байсныг нотлох баримттай байна.

Аль хэдийн цензуртэй орчинд Хятадын эрх баригчид монголчуудын хэрэглэж болох мэдээлэлд тавих хяналтаа улам чангатгаж, хил хязгаараасаа давсан дарамт үзүүлэх болжээ. Жагсаалын дараа монгол бичгээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын бараг 89 хувь, тэр дундаа монгол уран зохиолыг онцолдог, зохиолчдыг холбодог сайтууд устгагдсан байна. “Хятадын Хүний эрхийг хамгаалагчдын сүлжээ” энэ оны эхээр уйгур, төвөд, монголын түүхийн тухай хятад хэл дээрх номуудыг нэгэн алдартай онлайн номын дэлгүүрээс хассан талаар мэдээлсэн. “Human Rights Watch” мөн Хятадын цагдаа нар хил даван Японд номын клуб байгуулсан монголчуудыг дарамталж буй тухай мэдээлжээ.

Боржигин 2023 оны гуравдугаар сард Монголд дүрвэн ирсэн ч цөллөгийн оршин сууж байсан газраасаа хожим нь хулгайлагдан, Хятад руу албадан гаргагдсан. Түүний хаана байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Засгийн газрууд зохиолчдыг хорьдог шалтгаан нь үндэстний цөөнх, цөөнхийн хэл соёлыг гэмт хэрэгт тооцох, энэ талаар уншвал шийтгэх, ном бүтээлийг хориглох байдлаар түүхийг арилгаж, намжааж, хяналтдаа байлгах гэсэн оролдлого юм.

Түүний ял албан ёсоор дууссан ч эрх баригчид дахин дөрвөн жил саатуулсан. 2014 онд суллагдсаны дараа түүнийг гэрийн хорионд байлгаж, жилийн өмнө эмнэлгээс алга болтол нь 24 цагийн хяналтад байлгасан. Шинна болон тэдний хүү Үйлс нарыг ч удаа дараа баривчилж, дарамталж, тагнасан байна.

Хадаа бол Хятадын төрийн байнгын дарамтад өртсөн олон монгол зохиолчдын нэг. “Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төв”-тэй хамтран гаргасан “Эх хэлээ аваръя: Хятад дахь монгол соёлын цахим дарамт ба устгал” хэмээх шинэ тайланд Хятад улс монгол хэл, соёлыг системтэйгээр устгахыг оролдож буйг баримтжуулжээ. Хадаа шиг зохиолчид энэ соёлыг хамгаалж, хөгжүүлэхэд салшгүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэд монгол түүх, соёлыг өөрсдийнхөөр өгүүлж, хэл соёлоо харагдахуйц, амьд байлгадаг. Ийм учраас Хятад дахь, ялангуяа үндэстний цөөнхийн зохиолчид хавчлагад өртөж, шоронгоос суллагдсан ч жинхэнэ утгаараа эрх чөлөөг эдэлж чаддаггүй. Номыг тавиураас хураах, интернэтээс арчих, зохиолчид руу довтлох зэргээр хааж хяхах нь тэдний үнэ цэнийг бууруулж, хүмүүсийн унших хүслийг багасгаж огтоос чаддаггүй.

2023 оны гуравдугаар сард Боржигоны Лхамжавыг Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвд ярилцлага өгөхдөө, номын дэлгүүр, номын сангуудаас монгол сурах бичгүүдийг хассан ч багш нар булан тохойд нууцлан хадгалж үлдээс талаар хуваалцаж байсан юм.

Хадаа 2015 онд бичсэн эсээдээ “Эсэргүүцэн тэмцэх хэдий эрсдэлтэй ч итгэл найдвар өгдөг” хэмээн өгүүлжээ. Өнөөдөр уран бүтээлийн хамт олон монгол хэл, өгүүлэмжийг нууцлах бус ил тод байлгах ёстой. Тэд монгол соёл, хэлний санаачилгуудтай хамтран ажиллаж, монгол соёлыг харагдахуйц болгох, бие даасан сурвалжилгыг дэмжих, платформ болон хэвлэлүүдэд монгол дуу хоолойд орон зай гаргах, мөн Хятадын засгийн газрын зүгээс монгол соёл, хэл рүү халдсан хэт даварсан үйлдлийн эсрэг идэвхтэй дуугарах учиртай.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчуудын сүүлийн голомт Монгол улс 35 жил хулгайч дээрэмчидын гараар нухлагдаж хэзээ ч гарахгүй хар нүхэнд унаад байна. Одоо нэгдэж тэмцэж энэ нийгмийг үндэсээр нь өөрчлөхгүй юм бол бидний үр хүүхэд Өвөр монголчуудын зовлонт тавилан руу эргэлт буцалтгүй живнэ шүү! Өвөрчүүд маань хоттой хонь шиг идэж, ууж аажмаар мөхөх зам руугаа орчоод байгаа шүү!

Чингисиин Монгол
Чингисиин Монгол

Монголчуудаа хэлмэгдсэн Монголчуудынхаа төлөө нэгдэн тэмцэхтөөн..

Иргэн
Иргэн

МОНГОЛ ХҮН МОНГОЛЧУУД НИЙЛЖ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

Дэл
Дэл

Өмнөд монголыг бүрэн хятаджуулч чадвал дараагийнх монгол болно гэхдээ одоо ч Хятадын соёл эдийн засгийн бодлого хүчтэй явагдаж байгаа шүү харин манайхан авилга хулгайдаа живээд тэрэнтэй манатай байх шивдээ

МОНГОЛ ХҮН...
МОНГОЛ ХҮН...

ХЯТАД МӨРӨӨДӨЛ МОНГОЛЧУУДИЙГ ХЯТАДЧИЛАХ...МОНГОЛЧУУД ОДОО ХЯТАДУУДААС ЭМЭЭХ ХЭРЭГГҮЙ...ЭЭ ХЯТАДУУДАД Ч ГЭСЭН СУЛ ТАЛ...ЭМЭЭХ ЗҮЙЛ БИЙ...ШҮҮ...БИД Ч БАС ХОРТ МОГОЙГ ХАТГАЖ БОЛНО...ҮҮНИЙ ТУЛД ЭВ НЭГДЭЛ ЧУХАЛ ШҮҮ...

Зочинолдо
Зочинолдо

аль хэдийн бодийг нь хөтлөөд хөөрхий сүнс нь монгол эх орондоо ирээд төрсөн байхаа

Зочин
Зочин

Aguu Chingis haan maani ogloo bolgon urd zugiig sanuulj bai gej buh mongolchuuddaa tcahisan busuu

Зочин
Зочин

Новшнуудыг яах вэ?

Гэгээ
Гэгээ

Өвөр монголд болон бусад оронд хэвлүүлсэн гэх зарим номд хүний ёсноос доогуур үг хэллэгтэй байж болзошгүйг шалгах, түүнчлэн ер ном гэж цаас үйлдвэрлэлээ Шинэ эрин зуунд зохицуулах

Тэтгэгч
Тэтгэгч

Хятад хүний мөн чанар бодлого хэзээд өөрчлөгдөхгүй энэ аажим алгуур устган эзлэх урвагч хулгайтай эвсэн газар нутгийн авах

Зоч
Зоч

Хужаагуудынхаа ирлииз хулиииз гээд моголооор их гээл гардагшдэээ хужаагиин асуудал монголд хэнд хамааа баыгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button