Парламентад 1.7 жил суусан Д.Үүрийнтуяагийн карьер ногоон гэрлээр пуужиндчихлаа
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-таа эгнэгт зүтгэж, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Төрийн ордонд орж ирсэн Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны Ерөнхийлөгч болж карьер нь пуужиндчихлаа.
Ингэж хэлсний учир нь, МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, залуусын холбоог удирдана гэдэг дараачийн УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа ногоон гэрлээр авах, Удирдах зөвлөлд шууд багтах, Бага хуралдаа нөлөөлөх, өөрийн хүмүүсээ өөд шидэх зэрэг боломжийг багтаасан чухал суудал. Энд суудалд тэрбээр заалнаасаа 99.78 хувийн саналаар сонгогдож чадав. Түүнийг Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм.
Д.Үүрийнтуяагийн улс төрд орж ирсэн бүх түүх Ц.Анандбазартай холбогддог. Учир нь Д.Үүрийнтуяа 2003-2013 онд Говьсүмбэр аймгаасаа гараагүй буюу аймгийнхаа мэргэжлийн хяналтын газар ажилласан. Харин 2013-2016 онуудад “Сод Монгол Групп” ХХК-ийн Орхон аймгийн салбарын даргаар ажилласан. “Сод Монгол Групп” ХХК-нийг Ц.Анандбазарынх.
Улмаар 2016 оноос 2024 он хүртэл буюу УИХ-ын гишүүн болтлоо "Эрдэнэт үйлдвэр"-т ажилласан намтартай. Ерөөс санхүүг нь атгадаг байсан гэж хэлж болно. Энэ үеэрээ Ц.Анандбазарын “Сод Монгол Групп” ХХК-т тендерийн ивээлтэй байсан нь хэвлэлүүдэд ч бичигдсэн байдаг. Ийн УИХ-ын 2024 оны сонгуульд "Эрдэнэт үйлдвэр"-ийн далд дэмжлэгтэйгээр сонгуулийн дөрөвдүгээр тойрогт |Булган, Хөвсгөл, Орхон|өрсөлдөж гарч ирсэн байдаг.
Ийн улстөрийн намтар нь шууд УИХ-ын гишүүнээс эхэлсэн Д.Үүрийнтуяа жил 7 сар парламентад суумагцаа, олон боломжийг атгуулсан суудалд тухлав.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ананд бадам 2 суга татлаа
Сонгуулиар мөнгөн бороо оруулж байсан авгай, сая бас тэгсэн биз. МАН-д eр нь ардчилал, шудрага өрсөлдөөн гэдэг юм үнэхээр байхгүй, дарга төвтэй л нам юм байнаа
МАН хүний нөөцгүй болсон