Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоёр гадаад эмэгтэйн цогцсыг булсан гэх Эпстейний 2830 га эдлэн газрыг нэгжинэ

АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой нэмэлт файлуудыг дэлгэсэн. Тэдгээр файлуудын нэгт нь Эпстейний Нью Мексикий муж дахь эдлэн газарт нь ажилладаг байсан ажилтан хоёр гадаад эмэгтэйн цогцсыг булсан талаар мэдээлэл мэднэ гэх имэйл байсан юм.

Тэгвэл Нью Мексико мужийн хууль тогтоогч нар даваа гарагт /2026.02.16/ Эпстейний 2830 га эдлэн газрын бүрэн шалгах тухай хуулийг баталсан байна. Хууль тогтоогчид мөн орон нутгийн оршин суугчдыг мэдүүлэг өгөхийг уриалжээ.

Нью Мексико мужийн төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн Андреа Ромеро “Эпстейн ямар нэгэн хариуцлага хүлээлгүйгээр энэ мужид хүссэн бүх зүйлээ хийж байсан” гэсэн аж. Эпстейний олон зуун хохирогчийг төлөөлж байсан өмгөөлөгч Сигрид МакКолли “Хохирогчдын олонх нь Нью Мексико мужид юм болж байсан гэж хэлсэн. Орон нутгийн хууль тогтоогч нар болон бусад хүмүүс юу болж байгаа талаар мэдээлэлтэй байсан” хэмээсэн юм.           

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж Эпштейнтэй уулзаж байсан. Арай Монгол охидууд хүүхдүүд зуучлан аваачиж өгч байсан юм биш биз? Нөгөө өргөмөл хүүхдүүд нь сураггүй, хууль хяналтынхан шалгах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button