Эдийн засгийн мэдээ

ЕСБХБ-аас Монголын 26 компанид 28.5 сая еврогийн зээл олгоно

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь 2025 онд Төв Ази болон Монгол Улсад эрсдэл хуваалцах 31 төслийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Нийт 28.5 сая еврогийн зээлээр үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний компаниудыг дэмжихэд чиглэж байна. Орон нутгийн бизнесүүд хүний нөөц болон практикийг бэхжүүлж, тогтвортой байдлаа сайжруулахад голлон төвлөрч буй.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Төв Ази болон Монгол Улсад өөрийн эрсдэл хуваалцах тогтолцоог идэвхтэй хэрэгжүүлж байна. Мөн хамтрагч санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн эрсдэлийн 50 хувийг хуваалцах үүрэг хүлээдэг бөгөөд ингэснээр орон нутгийн бизнесүүдэд чухал хөгжлийн боломжийг нээж өгдөг.

2025 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Төв Ази болон Монгол Улсын 26 компанитай нийт 28.5 сая еврогийн үнийн дүнтэй эрсдэл хуваалцах 31 хэлцэл байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд урьд өмнө байгаагүй дээд үзүүлэлт болов.

Ингэхдээ хувийн хэвшлийн, ихэвчлэн жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-үүдийг дэмжсэн бөгөөд тэдгээр нь голчлон хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар, мөн үйлчилгээ үзүүлэгч компаниуд багтсан юм.

Эдгээр хэлцлийн олонх нь уламжлалт санхүүжилтээс давж, хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламж болон зөвлөх үйлчилгээтэй хослуулсан байна.Тухайлбал, Монгол Улсад харилцаа холбооны салбарт анхны эрсдэл хуваалцах хэлцлээ байгуулжээ. Энэ нь 1.2 сая ам.доллар хүртэлх хэмжээний зээлийг Монголын мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэргүүлэх компани, системийн интегратор болох IT Zone-д эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх байдлаар олгохоор гарын үсэг зурсан билээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: EBRD

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button