ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Украины төлөөх “Stand Up for Ukraine” кампанит ажилд 10.1 тэрбум еврогийн хандив цугларчээ
Украины дүрвэгсдийг дэмжих “Stand Up for Ukraine” буюу “Украины төлөө босоцгооё” нэртэй кампанит ажил өрнөж, нийтдээ 10,1 тэрбум еврогийн хандив цугларчээ.
Эл кампанит ажлаар Украины дотооддоо болон хилийн чанадад дүрвэн гарсан хүмүүст зориулж 9.1 тэрбум евро цуглуулж, ЕСБХБ /Европын сэргээн босголт, хөгжлийн банк/-аас нэмэлтээр нэг тэрбум евро өгнө гэдгээ амласан байна.
Европын Холбоо, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар хамтран зохион байгуулсан кампанит арга хэмжээ юм. Үүнд, дэлхийн алдарт уран бүтээлчид, тухайлбал Элтон Жон, Мадонна, Опра Уинфри, Аланис Мориссетт, Билли Айлиш, Крис Рока болон бусад одод Украиныг дэмжих аянд нэгджээ.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зомби тархитай болгох