Гадаад мэдээДЭЛХИЙ

Дээд шүүхийн шийдвэрт бухимдаж буй Трамп импортын тарифыг 10-аас 15 хувь болгож өсгөнө

АНУ-ын дээд шүүх баасан гарагт /2026.02.20/ ерөнхийлөгч ямар нэгэн улсад тариф оноох шийдвэрийг ганцаараа гаргахгүй гэсэн тогтоол гаргасан. Уг шийдвэрт дургүйцсэн Трамп тухайн өдрөө гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурж, АНУ руу орж ирэх бүх бараанд 10 хувийн гаалийн татвар оноохыг үүрэг болгосон юм. Тэгвэл тэр бямба гарагт /2026.02.21/ мэдэгдэл хийхдээ тарифын хэмжээгээ 10-аас 15 хувь болгон нэмэгдүүлнэ гэжээ.

Трамп тэрхүү гүйцэтгэх тушаалаа өмнө нь ерөнхийлөгч нар огт ашиглаж байгаагүй Худалдааны тухай хуулийн 122-р хэсэгт заасан эрх мэдлээр гаргасан юм. Тус хэсэгт зааснаар бол хэсэгт зааснаар бол ерөнхийлөгч төлбөрийн тэнцлийн том асуудлыг шийдвэрлэхийн тулд аливаа улс дээр 150 хоногийн турш 15 хүртэлх хувийн тариф оноож болдог юм. Худалдааны том асуудал байгаа эсэхийг мөрдөн шалгах албагүй харин 150 хоногийн дараа тарифыг сунгах эсэхийг Конгресс шийднэ. Дээд шүүх нь тарифыг эсэргүүцсэн явдал Трампын хувьд том цохилт боллоо.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button