АНУ-ын Сангийн сайд асан Саммерс Эпстейнтэй холбоотой байсан учир Харвардаас гарна
АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой байсан учир Харвардын их сургуулиас гарна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ хичээлийн жил дуусахад ажлаа хүлээлгэн өгнө гэсэн юм. Ларри “Энэ хичээлийн жилийн төгсгөлд Харвард дахь профессорын албан тушаалаа хүлээлгэн өгөх хэцүү шийдвэрийг хэмээжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Эпстейнтэй холбоотой файлууд нийтэлсэн нь Ларри түүнтэй холбоотой байсныг харуулсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Харвардын их сургууль Эпстейний файлуудад дурдагдсан хүмүүсийг шалгана гэж мэдэгдсэн. Үүний дараа Ларри багшлахаа зогсоож, Харвардын бизнес удирдлагын сургуулийн захирлын ажлаасаа хэсэг завсарлага авсан юм. Мөн тэрбээр ChatGPT-ыг хөгжүүлэгч “OpenAI” компанийн ТУЗ-ын суудлаа хүлээлгэн өгсөн байна. Ларри тухайн үед мэдэгдэл хийхдээ өөрийнхөө гаргасан үйлдлээс маш их ичиж байгаа тул ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа сэргээхийн тулд ажлаасаа түр завсарлана гэж байсан юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бага тусмаа гоё гэж явсан өвгөн гаж зангаа ухаарчээ. Нэг ч болсон хүн хүчирхийлэл үйлдэхгүй болдог нь сайн юм.Монголчууд шудрага болохоор эпстеинтэй холбоотой байсан Эвлэг, Саттулга хоёр маань ичсэнээ хэлээд ажил хийхгүй болох байх. Тэгвэл гоёо. Манай хоёр ч тэгэхгүй шигээ. Гүрийгээд байх янзтай. Дээд боловсролтой хүн хулгай хийвэл арван баригддаггүй гэдэг. Ерөнхийлөгч байсан хүн бүр баригддэггүй гэдэг болх байх. Ардчиллын хоёр Е маань Израильд мөнгө гулгуулаа юу. Мөн ичмээрээ.
За байз, #Elbegdorj , #Battulga нар бас #Epstein нэрт хүнтэй холбогдсон мэдээлэл гараад байсан. Цагдаа шалгадаггүй? Өөрсдөө ажлаа өгдөггүй ээ? Эби нь USA - д аль сургуульд багшилдаг гэлээ?