Нийгмийн

НӨАТ-ын мөнгийг хоёрдугаар сард багтааж олгоно

2019 оны НӨАТ-ын буцаан олголтод 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байна. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох талаар албаныхан мэдээлж байгаа. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжихээр болж байгаа юм.

Тус урамшууллыг хэзээ, хэрхэн олгох талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Э.Буд “Холбогдох журмын дагуу Татварын алба энэ сарын 15-ны дотор энэ онд буцаан олголт авах 912361 иргэний мэдээллийг Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс авч хянан шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ сарын 25-нд санхүүжилтийн саналыг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ирэх сарын 31-ний дотор шийдвэрлэснээр өнгөрсөн оны урамшууллыг олгоно гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button