Улс төрийн мэдээ

Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны Их хурал дээрээ бусдын санааг хулгайлж танилцуулсныг илчлэв

Л.Оюун-Эрдэнийн хүн гэдгээрээ ч, Г.Заншатарыг огцруулахад чуулганы хуралдааныг удирдаж байсан гэдгээрээ ч огцрохдоо тулаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн СДМЭХ-ны ерөнхийлөгчийн суудалд шунагсад олон байв.

МАН-ын дэргэдэх энэ холбоо гишүүд болон сонгогчдын багагүй хувийг эзэлдэг төдийгүй, ерөнхийлөгч нь УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо бараг л шууд олоод авчих суудал тул өрсөлдөөн ч их.

Гэтэл энэ суудлын төлөөх амбиц, нөлөөллүүдээс "Сод Монгол"-ын Ц.Анандбазарын нөлөөгөөр түрүүлж, түлхүүлж, шахуулж байж арай ядаж очиж суусан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа саях СДМЭХ-ны Их хурал дээрээ бусдын санааг хулгайлж, танилцуулжээ.

Улмаар энэ талаар СДМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаач гэж Д.Үүрийнтуяа өөрөө санал тавьж, хэд хэдэн удаагийн уулзалтаар танилцуулсан бодлого хөтөлбөрийг нь шагшин сонсож байсан хүнийхээ WOMEN бодлогын хөтөлбөрийн цөмийг бүгдийг нь хурал дээр танилцуулж, хүний юмыг өөрийн мэтээр тайлбарлан алга ташуулсан аж.

Энэ талаар Төрийн бодлогын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай О.Энхзул гэх эмэгтэй өөрийн цахим хуудаст шүгэл үлээсэн юм.

Уг нь Д.Үүрийнтуяа өөрөө ажлын санал тавьж, тэр ч бүү хэл О.Энхзулыг гадагшаа гэр бүлээрээ ажлаар явахаар төлөвлөж байхад нь биеэрээ байх хэрэгтэй хэмээн явахыг нь болиулсан мөртлөө холбооны дэд ерөнхийлөгчийн тоог 9 байсныг 15 болгоно гэж зарлахдаа О.Энхзулыг багтаагаагүй байв.

Түүнчлэн СДМЭХ-ны хурал дээр нь санал шүүмж хэлсэн гишүүдээ хуучин, шинэ даргын хүн гэж ялгаж, адлаад эхэлсэн гэдгийг ч шүгэл үлээж хэлсэн юм.

МАН Н.Учралд намын даргын тамгаа өгсний дараачаас намд нь олон талаар оролцоотой байж ирсэн ах нарынхаа ачыг хариулах дөнгөнд уначхаад буй. Түүний нэг жишээ нь Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны даргад зүтгүүлэх байсан. Заалнаас шудрагаар дэмжлэг аваад гараад ирэх шаанс бага түүнийг ийн чадварлаг, менежерийн санааг хулгайлаад танилцуулчихаж байгаагаас харвал цаашид энэ холбоонд ихийг хийнэ гэж хүлээлтгүй биз ээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нам доторх эмэгтэйчүүдийн байгууллага хүртэл ийм маргаантай, хов живтэй байхаар жирийн гишүүд нь яаж итгэх юм бэ

Зочин
Зочин

Хүний санааг өөрийнх мэт танилцуулсан гэдэг бол ёс зүйн маш том асуудал шүү дээ

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Зальтай л юм байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Төрийн байгууллага байнга тэгдэг ш тээ.

Зочин
Зочин

МАН-ын зарим гишүүд их хурлын дэд дарга, гишүүн Булгантуяаг утгагүй байдлаар унагаж хэлмэгдүүлсэн байж болзошгүйг ард түмэн анхааруулж байна. 2 хон эмэгтэй яаж засгийг авна гэж бодно вэ? Анхааруулга эсвэл их хурлын даргаас нь чөлөөлж болно биз дэ. Энэ бол байж боломгүй хэлмэгдүүлэлт.Боловсролтой хэрэгтэй хүмүүнийг зайлуулдаг нэг арга бололтой. Төрийн хулгайч сайд дарга нартаа арга хэмжээ авч хөрөнгийг нь хураахгүй сайдын суудалд сэлгэн суулгаж ард түмнийг үгүйрүүлэн ядууруулж улных болгон зовоож буйг төр засаг анхаармаар байгааг тодотгов. Булгантуяагийн хийсэн хэргийг ард нийтэд мэдээлэхгүй нуух ямар учир вэ? Мэдээл!!!

Зочин
Зочин

Ene suudliin tuluu iim ih ulsturiin nuluu orj baigaa ni oorohoo chadvaraар garch irdeg hun tsoohon bolsoniig харуулж байна

Зочин
Зочин

Bi bodohdoo emegteichuudiin baiguullaga iim baidalтай baival zaluus sonirhохоо bolino

Зочин
Зочин

Нэг хүнийг гадагшаа явахыг болиулаад дараа нь багтаахгүй байна гэдэг их л муухай хандлага байна

Зочин
Зочин

Ene bol zugeer neg alban тушаaliin asuudal bish итгэл үнэмшлийн асуудал

Зочин
Зочин

Шүүмж хэлсэн гишүүдээ ялгаж адалсан гэдэг нь удирдах чадвар муутайг харуулж байна

Зочин
Зочин

Намын дэргэдэх холбоо гэхээр үлгэр жишээ байх ёстой биз дээ

Зочин
Зочин

Ene bol emegteichuudiin oroltsoog demjih bish harin ch hugjliig ni hoish tataj baina

Зочин
Зочин

Хүний хөдөлмөрийг ингэж ашиглах нь улстөрд жирийн зүйл болсон нь харамсалтай

Зочин
Зочин

Албан тушаалын төлөө улайрдаг энэ соёл хэзээ өөрчлөгдөх юм бол

Зочин
Зочин

ЭНЭ УГААСАА ИЙМ ТОМ НАМЫН БҮХ ГИШҮҮДИЙН 50%-Г ЭЗЭЛДЭГ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ АВЧ ЯВАХАД ҮНЭХЭЭР ЖУЛДАХ ХҮН ШДЭЭ!!??

Зочин
Зочин

Энэ колонкийн ажилтан байсан, боловсролгүй, тeндeрийн хулгайч авгай өөр юу чадхав дээ

Зочин
Зочин

Үүрийнтуяагийн намтрыг уншаарай. Хулгайлахаас ч аргагүй юм зайлуул. Гадаад хэлэнд а ч үгүй, Говьсүмбэрийн байцаагч хөөрхий. Яана даа энэ хүүхэн хаха. Ониго цаашаа.

Зочин
Зочин

ээ чааваас даа жорлонгийн өмхий үнэртүүлсэн ялгадас болсон Д. Үүрийнтуяа чи ичиж амьдраачээ чацга ногооноо.

Зочин
Зочин

Бадамсүрэнгийн боовыг хөхдөг авгайгаас яаж олигтой юм гарах вэ дээ

Зочин
Зочин

Харахаас шал сэжгийн царайтай хүүхэн юмаа, ардын намынхан нэг иймэрхүү л гачиг юмнууд байдаг ш дээ?

Болор-Эрдэнэ
Болор-Эрдэнэ

Худалч хулгайч авгай шүү гэж зөндөө л хэлдэгдээ та нарт.

Зочин
Зочин

Uugaasaa bvgd hulgaich nar shvv dee

Холбоотой мэдээ

Back to top button