Улс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УЕП зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барина

УИХ-д суудалтай “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр, ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох агуулга бүхий хуулийн төслийн агуулгыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх процессыг дэмжихгүй гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүний хувиар Төрийн өндөр алдан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихаар боловсруулсан талаараа мэдэгдэв. Уг хуулиар дан ганц УИХ-ын гишүүнд гэлтгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УЕП, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгч нар зэрэг нийт 50 гаруй томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хөндөхөөс гадна төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаасаа буусны дараах хязгаарлалт зэргийг уг хуульд тусгасан гэсэн юм.

Түүнчлэн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал эрх мэдлээ хэтрүүлэн хоёр удаа мэдэгдэл хийх жишээтэй. Иймээс ямар хязгаарлалт дотор бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм гэдгийг уг хуулиар зохицуулна. Уг хууль зургаан шатлал бүхий бөгөөд ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас хэрэгжүүлэх процессийн хувьд өөр гэлээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button