Пап Лео Ираны дайнд гал зогсоохыг шаарджээ
Ромын пап лам Лео ням гарагт /2026.03.15/ мэдэгдэл хийхдээ Ойрх Дорнодод явагдаж буй дайныг эхлүүлсэн удирдагчид руу хандахдаа гал зогсоохыг шаарджээ. Тэр “Ойрх Дорнод дахь Христэд итгэгчид болон сайн санаат эрчүүд болон эмэгтэйчүүдийн өмнөөс би энэ мөргөлдөөнийг эхлүүлсэн хүмүүст хандаж байна. Яриа хэлэлцээг дахин өрнүүлэхийн тулд гал зогсоох хэрэгтэй. Ард түмний хүсэж буй шударга ёс, тогтвортой байдал, энх тайванд хүчирхийлэл хэзээ ч хүргэхгүй” гэсэн байна.
Пап Лео АНУ эсвэл Израилыг шууд дурдаагүй юм. Гэхдээ тэрбээр сургуулийг онилсон цохилтыг дурдсан байна. Дайны эхний өдөр Ираны Минаб хотод байрлалтай охидын сургууль агаарын цохилтод өртөж 175 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь хүүхдүүд байсан юм. АНУ-ын албан тушаалтнууд хэлснээр хуучирсан тагнуулын мэдээллийн улмаас цохилт өгсөн байх магадлалтай хэмээсэн. Уг хэргийг АНУ мөрдөн байцааж дуусаагүй байгаа юм. Гэхдээ АНУ-ын зэвсэгт хүчний мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлт сургуульд өгсөн цохилтод Вашингтон буруутай гэж гарсан билээ.
Эх сурвалж: Associated Press















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.