Израил Иранд хэзээ ч цөмийн цохилт өгөхгүй гэж Трамп хэлэв
Израил цөмийн зэвсэгтэй гэдгээ олон жилийн турш албан ёсоор батлан мэдээлээгүй ирсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил Иранд хэзээ ч цөмийн цохилт өгөхгүй гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Израил цөмийн зэвсэгтэй гэдгийг Трамп батлав.
Трампын захиргаанд хиймэл оюун ухаан болон криптовалют хариуцсан дарга хийдэг Дэвид Сакс “All In” подкастад оролцохдоо Ираны эсрэг дайнд Израил илүү хурцадмал арга эхмжээ авч магадгүй талаар анхааруулсан юм. Тэр “Хэрвээ энэ дайн олон долоо хоног эсрэг сараар үргэлжилбэл Израил үнэхээр хүнд хохирол амсах эрсдэлтэй. Тийм тохиолдолд Израил цөмийн зэвсэг ашиглаж дайныг улам хурцатгах вий гэдэг асуудалд санаа зовох хэрэгтэй болно” гэжээ.
Энэ талаар сэтгүүлч Трампаас асуухад Израил хэзээ ч Иранд цөмийн зэвсэг ашиглахгүй гэж хариулсан байна. АНУ, Израил нар хамтран Иранд цохилт өгсний улмаас дайн дэгдэж, Ормузын хоолойг хаагдан дэлхийд газрын тос болон байгалийн хий, бордооны нийлүүлэлтийн хямрал үүсээд байгаа билээ. Одоогийн байдлаар дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Hill














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.