Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

₮50 мянгаар нийлж ангийнхаа 22 охиныг баярлуулсан дөрвөн хүү: Цэргийн баяраар тоглоомын төвд тоглуулбал гоё

Цахим орчинд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ангийнхаа 22 охиныг баярлуулж буй дөрвөн хүүгийн видео бичлэг цацагдаж иргэдээс эерэг сэтгэгдэл, хайр эгдүүг хүртсэн. Тэдгээр дөрвөн хөвгүүн нийслэлийн ерөнхий боловсролын 163-р сургуулийн 9-р ангийн "Ё" бүлгэмийн сурагчид аж.

Сургууль бүрээс шилжин ирсэн хүүхдүүд 2025 оны есдүгээр сарын нэгэнд нийлж одоогийн С.Өнөрцэцэг багштай 9-р ангийг бий болгож, бүтээлцэж буй. Тэдний анги 22 охин, дөрвөн хөвгүүнтэй. Долоон сарын хугацааг л хамтдаа өнгөрүүлсэн гэхэд тэд есөн жил тохой нийлүүлэн суусан мэт нэг анги болон уусан нэгдэж, чаджээ. Өдгөө тэдний ангиас инээд, аз жаргал, баяр хөөр үл тасарна. 136-р сургуулийн 9-р ангийн "Ё" бүлгийг сурвалжилсан сурвалжилгаа хүргэж байна.

Тэд сурагч насныхаа үнэ цэнтэй, нандин мөч бүрийг хадгалж үлдэхийн тулд цахим орчинд ангийнхныхаа хөгжилтэй зүйлсийг бичлэг болгон үлдээж эхэлсэн байна. "Анх манай анги хоёр хөвгүүнтэй байсан. Тухайн үед хоёрхон хөвгүүн 20 гаруй охид байсан болохоор эвгүй санагдсан. Сүүлд хоёр хөвгүүн шилжиж ирээд манай дөрөв бүрдсэн дээ. Манай ангийн дөрвөн бусад ангийн хөвгүүдийг бодвол хүмүүжилтэй санагддаг. Ангийн охидоо хүндэлж харьцдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй, хараал хэлдэггүй гээд олон сайн чанарууд их" хэмээн ангийн охид нь ярина.

-Ангийнхаа охидыг баярлуулахаар тус бүр ₮50 мянгыг нийлүүлсэн-

Ангийн дөрвөн хөвгүүн охидоо баярлуулахаар хоорондоо ярилцаж тус бүр ₮50 мянгыг нийлүүлэхээр тохиролцжээ. Улмаар сургуулийн ойролцоох дэлгүүрээс ундаа, амттан авсан байна. Мөн ангийн багшдаа шоколад авахаа мартаагүй аж. "Дөрвүүлээ ч гэсэн баярын өдөр учир ангийн охидоо баярлуулах ёстой гэж бодсон. Бидний сэтгэл гаргаж бэлдсэн зүйлийг аягүй гоё хүлээн авч, баярлаж буйг нь харах сайхан байсан. Цэргийн баяраар биднийг тоглоомын төвд тоглуулбал их баярлана" гэж ангийн хөвгүүд хэллээ. Ангийн охид дөрвөн хөвгүүнээ баярлуулахаар хоорондоо ярилцаж төлөвлөсөн бөгөөд одоогоор нууц байгаа аж.

Мөн хөвгүүд "олон охидтой байх гоё байдаг. Хоцорсон хичээлээ нөхөх, шалгалтын үед бид дөрөвт их тусалдаг. Охидоо хүндэлж аль болох түрүүлж буулт хийхийг хичээдэг" гэлээ. Харин охид хөвгүүдийнхээ тухай "Манай ангийн дөрөв сурлага сайтай, томоотой учраас ангид үймүүлдэг хүн байхгүй. Чимээгүй, амар тайван байдаг. Багш нар хүртэл манай ангийг магтдаг. Манай дөрөв бидэнд үнэхээр их халамжтай, нөмөртэй байдаг " гэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард өөр өөр сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд нийлж "Ё" бүлгэмийг бий болгожээ. Анхандаа тэдэнд биеэ барих, санаа зовох зэрэг асуудлууд байсан аж. Төд удалгүй тэд ижилдэн дасаж, найзалж нөхөрлөж эхэлжээ. Одоо тэд аз жаргал, баяр хөөр дүүрэн хичээлдээ сууцгааж байгаа нь энэ. Мөн өөр бүлгэмд шилжин очсон ч дасаж өгөхгүй байсан учир тэдний ангид шилжиж ирсэн хүүхдүүд ч цөөнгүй.

-Ангийнхантайгаа хувь тохиол, ерөөлөөр учирсан гэж боддог-

Ангийн багш "Манай ангийн хүүхдүүд өдөр ирэх тусам бие биедээ дасаж байна. Нэг анги болоод долоон сар болсон ч нэгдүгээр ангиасаа хамтдаа байсан мэт халуун дотно хамт олон болж чадсан. Анги нийтээрээ хичээл сурлага сайтай гэж сургуулийн багш нар үнэлдэг. Бүгд зөв төлөвшилтэй гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүүхдүүд. Тийм учраас богино хугацаанд халуун дотно хамт олон болж чадсан байх. Бусад ангийн хүүхдүүдээс илүү нээлттэй санагддаг. Ангийн багшийн хувьд хүүхдүүдтэйгээ ойр, найз нөхөд мэт байхыг хичээдэг.

-Саяхан болсон мартын найманд танай ангийн дөрвөн хөвгүүн охидоо баярлуулсан гэж байна?

-Манай дөрөв надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн өдөр баасан гараг гуравдугаар сарын 7-ны өдөр байсан учир баяр гэсэн зүйл огт бодоогүй байж байсан. Тэгсэн хөвгүүд маань олон гэлгүй ангийн 22 охиноо надтай нийлээд 23 хүн баярлуулсан. Ангийнхан охид үнэхээр баярлаж сайхан хүлээж авсан. Миний ч мөн ижил их баярласан.

-Таны хувьд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж ажилласан юм байна. Танай анги бүгд л энэ сургуульд шинээр бүл нэмж ирсэн байх нь?

-Өнгөрсөн есдүгээр сард 163-р сургуульд ажиллаж эхэлсэн. Тухайн үед анги дааж авах уу гэсэн саналыг сургуулиас тавьсныг нь хүлээн авсан. Анх хоёр хөвгүүн 19 охинтой анги хүлээж авч байсан. Сарын дараагаас нэмэгдэж хүүхэд шилжиж ирээд 22 охин, 4 хөвгүүн нийт 26 хүүхэдтэй анги болсон. Би ангийнхантайгаа хувь тохиол, ерөөлөөр учирсан гэж боддог. Хүмүүжил, төлөвшил сайтай, хичээнгүй, зөв хандлагатай хүүхдүүдийн багш болсондоо олзуурхаж баярлаж явдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жинхэнэ зөв хүмүүжилтэй хүүхдүүд байна бахархаж байна

Зочин
Зочин

4 хүү үнэхээр мундаг байна шүү охидоо ингэж хүндэлнэ гэдэг гоё

Зочин
Зочин

Ангиараа ийм эвтэй найртай байна гэдэг хамгийн гоё нь байна

Зочин
Зочин

Ийм сайхан сэтгэлтэй хүүхдүүд олон болоосой бахархмаар юмаа

Зочин
Зочин

50к нийлүүлээд 22 охиныг баярлуулна гэдэг сэтгэл шүү

Зочин
Зочин

Ийм анги байвал сургуульд явах ч гоё байх даа

Зочин
Зочин

Охид нь ч гэсэн гоё бэлэг барих байхдаа хариуд нь

Зочин
Зочин

Сурагчдад эмэгтэйчүүдийн баяр цэргийн баяр 2 ямар хамаа байна. Илүүц шүү.

зочин
зочин
Reply to  Зочин

өөрөө хүүхэд байгаагүй юм шиг. 30 жилийн өмнө ч бид агидаа ингэж баярлдаг л байсан

зочин
зочин
Reply to  Зочин

Чи харин илүүдэж бна даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chamd hunii yuu temdeglenuu yaanuu iinuu yamar hamaa baina huuhduud ni oorsdoo yum nehej guigaagu bhad ni setgeleeree avaad irjaahad hoinoos ni ingej setgeliin untraahaa bolioch tarhigui al min

Үзмэрч
Үзмэрч

Маш буруу жишиг. Эх үрс эр цэрэг дунд сургуулиин хүүхдүүд тэс ондоо баяр.

Алтай
Алтай

Ийм сайхан анги хамт олон бас их байнаа. Хөөрхөн үрсүүдэдээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Луйварчид
Луйварчид

Хүүхдийг ийм буруу үйлдэлд уриалахгүй баймаар юм

Зочин
Зочин

50к нд хатаж үхсэн гар бичжээ ккк

Зочин
Зочин

bagsh ni ih az tai yum iim huuhduudtei

Зочин
Зочин

ingej bie bienee hundelj surah hamgiin chuhal

Зочин
Зочин

angiaraa neg ger bul shig bolson bn shuu

Зочин
Зочин

Har bagaasaa shouchin

Иргэн
Иргэн

Үнэхээр баярлаж, бахархаж бна 9ё ангийнхнаар. Та нартаа сурлага, урлаг спортын амжилт хүсье.

Zoczhin
Zoczhin

Odo iim balai yumaa bolimir yuma,durguli tsetserleg buh bguullsga iim balai yuma noliocher,bas monito gesn yum bn,bagshar hurtel gar hardware bolioch,surdsgni syraad,zaadsgni zaagach,iim yumander ssihn setgrl gej yu bsn yum,

зочин
зочин
Reply to  Zoczhin

чи арал дээр ганцаараа амьдар. Бид эндээ хам олон нийгмээрээ харилцаад амьдраъя.анги хамт олон ийм юман дээр нэгдэж байж нийгэмшдэг юм.анги бол улсын хамгийн жижиг нэгж. Чич юугаа мэдхэвдээ харь гаригийн хачин амьтан.

Зочин
Зочин
Reply to  Zoczhin

Hunii setgel l yumdaa chi ch yaaj oilgohovdee...

Зочин
Зочин

Яасан хөөрхөн хүүхдүүд ,яасан сайхан багш вэ дээ♥️

Нандиа
Нандиа

Зөв хүмүүжилтэй хөвгүүд охидоор бахархаж бна

fuck commie
fuck commie

mart 8 tsergiin bayr geed ene nowshiin kommunist bayruudaa temdegledgee boliochee. Oros Hoid solongos yumuu haishaayin.

Зочин
Зочин

Ямар хөөрхөн юм бэ багын дурсамж санагдаад ангийнхаа охидуудыг баярлуулах гд бас л ингэж бсандаа ийм л хүүхдүүд зөв сэтгэлтэй ухаалаг хүнлэг хүмүүс болнодоо ирээдүйн мундаг аавууд

Ганаа
Ганаа

Хүмүүжилтэй 4 хүү байна.

Зочин
Зочин

Хариу нэхэхгүй баярлуулж сурах хэрэгтэй хүнийг

Ариунгэрэл
Ариунгэрэл

Лувсанпэрэнлэй сэтгүүлчээ монгол хэл бичгийн дүрмээ сайн судлаарай, зөв бичгийн дүрмийн болон өгүүлбэр зүй, хэл найруулгын алдаа олон бна шүү

Зочин
Зочин

Сөрөг сэтгэгдэл үлдээж байгаа хүмүүс хүнийг хүндлэх, баярлуулах, баярлуулж байгаа хүнээсээ эргээд сайхан мэдрэмж авч үзээгүй бололтой.

Зочин
Зочин

Энэ олон тагнууллч бгоно гэж хошгоруулсан залуусаа одоо эхнээс нь өөд нь татах болсон баймаар юм Эхнээсээ зарим нь 8 9 жил хүлээлээ шд

Medkv
Medkv

Iim angid neg udaa suuj vzeh ymsan

Last edited 2 Сар Өмнө by Medkv
Зочин
Зочин

Монгол эмэгтэйчүүд хүнээс юм л аваад байхаас өгөхийг мэддэггүй гэж үнэн юм билээ. Манай хүүгийн агийн хөвгүүд охидууддаа бэлэг авч өгөх дургүй болсон байлээ. Мартаар мөнгө цуглуулаад бэлэг авч өгсөн эргүүлээд цэргийн баяраар юу ч өгдөггүй гэж байсан. Ккк. Энэ жил багш нь хүчээр зохион байгуулж пицца авч өгөх шиг болсон

Зочин
Зочин

Охид хөвгүүдийн харьцаа нилээд алдагджээ, яагаад дөрөвхөн хүү байдаг юм бол, энэ сургуулийн хөвгүүд хаачив? Гэхдээ эв нэгдэл сайн байгаа нь бахархууштай юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ажилчин ангируу шилжсэн

Тэтгэгч
Тэтгэгч

Охидын бэлэг нохойн баас л байгаа

Зочин
Зочин

Нөгөө золбин охид нь хариу юу ч байхгүй

Зоч н
Зоч н

Насан туршийн хөөрхөнүүд

Зочин
Зочин

Хөөрхөн бн

Зочин
Зочин

Яасан хөөрхөн юмбэээээ

Зочин
Зочин

Hoorhon hvvhdvvded Surlagiin ondor Amjilt hvsie

Зочин
Зочин

Хөөрхөн юм бэ хөвгүүдэд эрчүүдийн баярын мэнд хүргэе

Албан хаагч
Албан хаагч

Мундаг, хөөрхөн, ухаалаг, гайхалтай, ...

Иргэн
Иргэн

Энэ нийгмээрээ мөнгийг янз бүрийн баяр цэнгээнд цацаж элийрч балайрдагаа болимоор байна.Хүүхдүүддээ юу үлгэрлээд байгаа юм бол доо.Бэлэг өгөх ,хайрлах хүндлэх гэдэг нь сэтгэлийн илэрхийлэл тул заавал мөнгөөр хэмжигдэх шаардлагагүй биз дээ.Өөрсдийн зохиосон шүлэг , гар урлал юу ч байсан болохоор санагдах юм.Пицца шоколад биш шүү уучлаарай

Зочин
Зочин

manai angid iim bsan bol uneheer goy bh bsn

Зочин
Зочин

Багш л чиглүүлдэг. Би бол сайн багшийн ач гэж боддог. Багш муу бол хүүхдүүд хагаралддаг.

Зочин
Зочин

22×50000=1100000

Зочин
Зочин
Reply to  Зочин

4×50000 shuu dee, harin 22 ohidoos baga mungu l garna

Холбоотой мэдээ

Back to top button