НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Халиа тошин өнгөрсөн жилээс их байна

Энэ жил халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байна. Учир нь өвөл өнгөрсөн жилээс харьцангуй дулаан болсон бөгөөд булаг шанд, гол дагасан байршлуудад халиа тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгджээ. Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд болон Чингэлтэй дүүргийн 17-р хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байгаа аж.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм байна. Үүнээс шалтгаалан шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих, мөн гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд рүү орох эрсдэл үүсжээ.

Иймд нөхцөл байдалтай холбогдуулан авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлөх, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа аж. Мөн халиа тошин, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй буюу голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: ЧД-ийн 19-р хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ жил үнэхээр халиа их байна шүү

Зочин
Зочин

Голын ойролцоо айлууд хэцүүдэх нь дээ

Зочин
Зочин

zamiin hajuud us halij bga ni ayultai

Зочин
Зочин

Урьд жилүүдээс илүү байна гэдэг нь мэдэгдэж байна

Зочин
Зочин

shunu huldunu udur hailna geheer bur hundreltei

Зочин
Зочин

us зайluulah ajil hurdan hiih heregtei

Зочин
Зочин

Халиа тошин жил ирэх тусам нэмэгдэж байх шиг

Зочин
Зочин

zamiin gartsuud bugluursen bna lee

Зочин
Зочин

holih ni hureed irvel hetsuu bolno doo

Зочин
Зочин

Мэргэжлийн байгууллагынхаа үгийг дагах хэрэгтэй

Зочин
Зочин

humuus anhaarahgui bol us oroh ersdeltei

Холбоотой мэдээ

Back to top button