Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ж.Баярмаа: Н.Учрал хоёр малгайгаа зэрэг өмсчхөөд хэцүү байх шиг байна. Нэгийг нь тайлчих

Ардчилсан намын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргын суудлаа өгтөл чуулганд суухгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2025 оны сүүлээр дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Иймд УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн улс төрийн агуулгаар ярилцлаа.


-Улс төр дэх сүүлийн өрнөлөөс ярилцлагаа эхлэх үү. Танай намын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ даваа гарагийн бүлгийн хурлын дараа мэдэгдсэн. Яагаад танай бүлгээс ийм шийдвэр гарах болов. Өнгөрсөн хугацаанд Н.Учрал хурал даргалагч бус намын даргаар асуудалд хандаж, сөрөг хүчний намд тэнцвэргүй байдлыг үзүүлсэн зүйл бий юу?

-Зарчмын хувьд эрх баригч намын дарга УИХ-ыг даргалж болохгүй. Энэ асуудлыг Х.Тэмүүжин гишүүн тавьж, хуулийн төслийг санаачилсан. Тус хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн, асуудлыг шийдэх ёстой.

Н.Учралыг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэр хүний толгой УИХ-ын дарга гэдгээс гадна МАН-ын даргаар ажиллана. Чингэхлээр УИХ-ын чуулган дээр намчирхах үзэгдэл гарах нь ойлгомжтой. Нэн ялангуяа сүүлийн үед орон нутгаар ажиллаж байхдаа намчирхаж байна. УИХ-ын даргын хувиар яваад байна уу, эсхүл МАН-ын даргын статусаараа яваад байгаа нь тодорхойгүй. Холилдсон үйл ажиллагаа яваад байна гэдгийг манай орон нутгийн төлөөлөл болох УИХ-ын гишүүд яриад байна. Хоёр малгайтай, түүнийгээ зэрэг өмсчхөөд яваад байгаа нь хэцүү байх шиг байна. Нэгийг нь тайлчих хэрэгтэй.

Бусад өндөр хөгжилтэй орнуудад ийм кейс дээр ямар шийдэл гаргадаг тухай судлах хэрэгтэй. Жишээ нь, парламент үүссэн Англи улсад спикер нь намаасаа түдгэлздэг. Тухайн спикер өөрөө, эсхүл нам нь санал болгосноор УИХ-ын олонхын саналаар сонгогддог.

-Н.Учралыг анх МАН-ын даргаар томилогдох сургаар л танай намаас аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэж ярьж байсан. Гэвч Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үеэр дэмжсэн АН-ын 19 гишүүнд танай намын дарга О.Цогтгэрэл ч байна. Мөн та ч дэмжиж кноп дарсан байх аа. Гэтэл одоо суудлаас нь буулгана гэж акц өрнүүлээд байх юм?

-Хуулиар л шийдэх асуудал шүү дээ. Хуулиа өргөн барих тухай асуудлыг тухайн үед ярьж байсан. Одоо өргөн барьж байгаа байх. Ер нь энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй л гэдэг улстөрийн акц л гэсэн үг.

-Танай намын бүлэг бүхэлдээ чуулганд суухгүй гэвэл чуулганы ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй гэх асуудал хөндөгдөөд байна.

-Чуулганы ирцэд санаа зовохгүй байж болно шүү дээ. МАН чинь бүхэл бүтэн 68 суудалтай. 64 нь л ирэхэд чуулганы ирц бүрдэнэ. Дангаараа хариуцлагатай байж, гишүүдээ бүрэн суулгавал асуудал үүсэхгүй.

-Маргааш Эрчим хүч, Боловсролын сайд нарыг чөлөөлж, шинэ сайд нарыг танилцуулах товтой буй. Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр сайд нарт дайх үг бий юу. Яагаад огцорсон гэж бодож байна вэ?

-Болохгүй болоод л өөрчлөгдөж байгаа байлгүй. Маш чухал хоёр салбар. Гэтэл ямагт асуудал дагуулсаар ирсэн. Тухайн салбарыг удирдаж байгаа хувь хүнээс олон зүйл шалтгаална. Гэхдээ том зургаараа эрх баригч намаас ч тухайн салбарын өнөөгийн нөхцөл хамаарна.

Эрчим хүчний салбар гэхэд яамных нь төсөв Соёлын яамны төсвөөс бага байх жишээтэй. Эндээс харахад эрх баригч нам эрчим хүчний салбарт ямар хэмжээний анхаарал, ач холбогдол өгснийг дүгнэж болно. Төсвөөс нь харахад.

МАН сүүлийн 10 жилд тасралтгүй эрх барьсан. 125 их наядыг сүүлийн таван жилд зарцуулсан хэр нь яагаад тэр олон ДЦС-ыг барьж чадаагүй вэ. Асар олон татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгийг төвлөрүүлж, борлуулж орлого олсон. Тэр мөнгөө юунд зарцуулсан бэ гэх зэрэг зарчмын том асуудал тавигдана. Ганц Б.Чойжилсүрэндээ ч биш.

Н.Алтанхуягийг гурвын гурван удаа шүүхээс цагаатгасан шийдвэрийг цуцалж, дахин мөрдөн байцаалт руу шилжүүлэх болов гэдэн маш сонин. Бид шүүх засаглалдаа итгэх ёстой. Гэхдээ...

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хуулийн байгууллагынхан Хөгжлийн банкны хэргээр дөрвөн жил шалгахдаа гурван ч удаа цагаатгасан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэж хэлсэнтэй нь холбоотойгоор дахин прокурорууд дахин гомдол гаргаж, шүүх цагаатгасан шийдвэрээ цуцалсан гэгдээд буй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Гадуур явж байгаа хардлага ор үндэстэй байж мэднэ. Яагаад гурвын гурван удаа шүүхээс цагаатгасан шийдвэрийг цуцалж, дахин мөрдөн байцаалт руу шилжүүлэх болов гэдэн маш сонин. Бид шүүх засаглалдаа итгэх ёстой. Гурван салаа мөчрийн нэг шүү дээ. Шүүх өөрөө алдаа гаргаад цагаатгаад байгаа юм уу, эсхүл үнэн зөв шүүгээд цагаатгасан байхад улстөрийн асуудал үүсгэж буцаагаад байгаа юм уу. Бүү мэд. Гайхаж байна, бид.

-Танай нам дотор Ерөнхийлөгчийн сунгаа эхэлчихсэн юм уу?

-Одоогоор Ерөнхийлөгчид тэр дэвшинэ гэх хатуу шийдвэр гараагүй. Сонирхлоо илэрхийлээд явж байгаа АН-ын гишүүд байгаа. Ойрын өдрүүдэд АН дотоод сонгуулиа хийж буй. Төлөөллийн төв байгууллагаа сонгох гэж байна.

-Г.Занданшатарын Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна вэ. Танай намын бүлгээс дэд сайд нарын томилгоог эсэргүүцэж, ЗГ-ыг огцруулах гарын үсгийг оны өмнө л цуглуулж эхэлсэн. Тэр байр суурь нь хэвээрээ юу?

-Таван жил Ерөнхий сайдаар ажилласан хүнийг юу хийснийг гэж дүгнэх, жил хүрэхгүй хугацаанд ажилласан хүнийг дүгнэх хоёр өөр асуудал. Гэхдээ гаргаж байгаа шийдвэр нь ямагт зөвийн талд байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл амласан амлалтдаа хүрэх ёстой.

Аль ч намын тавьдаг нэг амлалт бий. Төрийн албыг цомхон болгох. Гэтэл эсрэгээрээ улс төрийн албан тушаалтыг буюу дэд сайд нарыг нэмсэн шийдвэрийг буруу гэж үзсэн. Энэ шийдвэрээ эргэж хар, Монголд даргын анги багадаагүй. Арван хүн тутмын нэг нь дарга байна гэсэн судалгаа бий. Тиймээс даргын тоог нэмэх шаардлагагүй, тэр тусмаа дэд сайд гэх орон тоо хэрэггүй гэх асуудлыг дэвшүүлсэн. Ардчилсан намын байр суурь хэвээрээ.

Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэхээр тав, арван минутын дараа эсрэг контент бэлтгэж, сошиалаар цацагддаг байлаа. Ар гэр, нөхөр хүүхдүүд рүү нь ордог. АТГ-т өгдөг, шалгуулдаг, жагсаал цуглаан хийчихдэг байсан

-Та 2024 онд АН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон. Гишүүн болсон цагаасаа олон асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Олон ургалч үзлээ уралдуулж чадаж байна уу, элдэв нөлөөлөл, шахалтад автсан үе бий юу?

-Ам скочдохгүйгээс хойш хэлж л таарах байх. Парламентын дархлаанд халдсан тохиолдол зөндөө л гарсан. Парламентын ардчиллыг хэн нэг хүн дангаараа дарангуйлснаар алдагддаг зүйл биш. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дарангуйлал болох гэж байна гэж их ярих боллоо. Гэхдээ ганц Ерөнхийлөгч дарангуйлдаггүй, гүйцэтгэх засаглал өөрөө хууль тогтоох засаглалаа дарамталдаг, дээр нь гараад суучихдаг тохиолдол байдаг.

Дарамт шахалт асар их байсан. Шүүмжилж болдоггүй. Шүүмжилсэн л бол тав, арван минутын дараа эсрэг контент бэлтгэж, сошиалаар цацагддаг байсан. Ар гэр, нөхөр хүүхдүүд рүү нь ордог. АТГ-т өгдөг, шалгуулдаг, жагсаал цуглаан хийдэг байсан. Ер олон ургалч байдлыг нугачин дарахыг оролддог байсан, өмнөх гүйцэтгэх засаглалын тэргүүнээс.

Парламент өөрөө олон ургалч үзлийг уралдуулах талбар. Үүнийг зогсоохыг оролдох юм бол тэмцэх хэрэгтэй. Үгээ хэлэх хэрэгтэй, шүүмжлэл гэдэг нь өөрөө хөгжлийн түлхүүр.

-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дарангуйлал байна гэж яригдах боллоо гэж та дээр дурдлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуультай холбоотой ингэж яригдах болов уу. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн тухайд таны байр суурь?

-Алив асуудалд нухацтай суурийг нь харах хэрэгтэй. Монгол ардын сайхан үг бий. "Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ" гээд. Яагаад энэ хуулийг санаачлах болов гэдэг шалтгаан нөхцөлөөс асуудлыг харах хэрэгтэй. Мэдээж зүгээр унтаж сэрээд ийм хууль санаачлаагүй байх. Шалтгаан нөхцөлөө парламент өөрөө бүрдүүлсэн гэж харж байна.

Олон нийтийн зүгээс асар их шүүмжлэл ирж байна. Гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудал бий. Гэмт хэрэгт холбогдсон хэр нь УИХ-ын гишүүний дархан эрхээрээ халхавч хийдэг гэх шүүмжлэл бий. Үүний хариу болгож л Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилсан байх.

Гэхдээ шийдэж байгаа арга нь юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Хуулийн төслөөс харахад шийдэх арга дунд буруу нь ч байна билээ. Ганцхан жишээ хэлэхэд, жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг намынх нь төлөөллийн төв байгууллага огцруулъя гэх шийдвэр гаргах юм бол УИХ-д өргөн бариад ил санал хураалтаар шийдвэрлэнэ гэж тусгасан байсан. Энэ бол маш буруу. Тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нэр дэвшүүлсэн нам руу шилжүүлчхэж байна гэсэн үг. Намдаа барьцаалагдчихаж байна.

Ийм тогтолцоотой явбал намынхаа эсрэг үг хэлэх, шүүмжлэх хүн байх уу. Ялангуяа над шиг. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орсон байх үед Засгаас гарах хэрэгтэй, сөрөг хүчнийхээ ажлыг хүчтэй хийх хэрэгтэй. Засгийн газрын тэргүүн буруу ажиллаж байна гэж маш хүчтэй шүүмжилж байсан. Тэр үед намайг намаас хөөх тухай асуудал яригдсан.

Гэхдээ тухайн УИХ-ын гишүүн намынхаа үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан байх юм бол эгүүлэн татаж болно шүү дээ. Эрүүл шүүмжлэл өрнүүлсний төлөө субьектив байдлаар хандаж болохгүй.

-Та Д.Ганбат гишүүний хамтаар “Харбины гэрээг шалгах түр хороо” байгуулах саналыг гаргасан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Харин 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг завсарлуулсан. Удахгүй санал хураалт чуулганы хуралдаанаар болох товтой буй шүү дээ.

-Зөвхөн санал хураах л ажил үлдсэн. Нүүрс бол Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн. Орлогын том эх үүсвэрийн нэг. Энэ бүтээгдэхүүнээ хоёр дахин хямд үнээр зарах уу, үгүй юу гэх асуудал л байгаа шүү дээ. Ямар ч хүн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг нэг доллароор ч гэсэн үнэтэй зарахыг хүсдэг. Бизнес агуулгаараа нэг нь илүү үнэтэй зарахыг хүсэмжилсэн, нөгөө нь хямдхан авахыг хүссэн нь гарцаагүй. Гэхдээ зах зээлийн шаардлагад нийцсэн байх учиртай.

1 доллароор л нэмэхэд экспортоор гаргах гэж байгаа 250 сая долларыг алдах уу, авах уу гэдэг асуудал яригдана. Үүнийг алдах нь зүгээр ээ гэж МАН үзэж байгаа бол энэ саналыг дэмжихгүй унагах биз. Эсхүл Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой, урт хугацааны гэрээ юм. Нэг ч гэсэн доллар нэмэх тал руу гэрээгээ сайжруулах, яагаад 50 хувиар бууруулчхав гэдгийг хянаж, шалгах, тогтоох нь зүйтэй гэж үзвэл дэмжих байх.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг хүн 2 албан тушаал хаших нь угаасаа зөрчилтэй харагдаж байна

Зочин
Зочин

uls turd iim davhar alban tushaal hereggui l sanagddag

Зочин
Зочин

Намын дарга, УИХ-ын дарга 2 тусдаа байх нь зөв

Зочин
Зочин

Баян Бажааг харахаар бөөлжис хүрдэг болжээ

Иргэд
Иргэд

Энэ долир авгай үнэн сэжгийн шүү. Жагсаалтаар шургалсан сука

Зочин
Зочин

ene bol zugeer l erh medliin davhatsal

Зочин
Зочин

Парламентын дарга намын нөлөөнөөс ангид байх ёстой

Зочин
Зочин

Яг аль статусаараа ажиллаад байгааг ойлгохгүй байна

Зочин
Зочин

Ийм байдал удаан үргэлжлэх тусам итгэл буурна

Зочин
Зочин

2 ajil zereg hiine gedeg boditoor bol hetsuu

Зочин
Зочин

ene asuudliig huuliaar shiideh ni zuv

Зочин
Зочин

davhar alban tushaal bol buruu jishee

Зочин
Зочин

НАМЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ ХИЙХЭЭР БАС 2 ДАВХАР МАЛГАЙ ӨМСӨНӨШТЭЭ КККК

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наалах чинь нэг нь хиймэл үс байхгүй юу. 2 малгай биш

Зочин
Зочин

ГЛОБ кредит ХЗХоршооны луйварчин мэндбаярын дүү энэ авгай ахынхаа луйвардсан хохирогчдын мөнгөөр боловсрол эзэмшиж,Их хуралд жагсаалтаар гарчихаад, байнга л шудрага хүн шиг чалчиж байх юм.Учралыг шүүмжилдэг чи хэн бэ, хохирогчдын мөнгө өгөөөөө.
УИХ-аар зайлааа чи.

Дэл
Дэл

Балархай эгшиг шиг нэг нөхөр энэ тэрүүгээр яваад байгаа юм аа

Зочин
Зочин

2 malgaitai yavahaar l iim oilgomjgui baidal uusdeg shde

Зочин
Зочин

yag unen neg ni l songoh heregtei bh

Зочин
Зочин

ene bol zugeer l uls turiin toglolt shig sanagdlaa

Зочин
Зочин

Шийдлээ хурдан гаргахгүй бол сунжирна даа

Зочин
Зочин

Иймэрхүү жишээ гадаадад бараг байдаггүй

Зочин
Зочин

ХЭЛ АМТАЙ ЧАВГАНЦ ШҮҮ ЭНЭ БАЖАА.

Зочин
Зочин

Манайх чинь давхар малгай биш, давхар дээлийг аль эрт зөвшөөрөөд өдий хүрээ биз дээ.

Зочин
Зочин

Бузар балиар дээрэмчин авгай бол энэ жудаггүй новш шүү дээ

Зочин
Зочин

MUNDAG SHUU. ARDIIN NAMIIN TENEG PISKAA NARIIN HAJUUD. AMILSAN BURELBAA DAA

Зочин
Зочин

Сонгуульд ялсан намын дарга чинь намынхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа толгойлж ажилладаг юм байгаа биз дээ? Гэтэл Засгийн газраа хаячихаад парламентын хурал даргалаад сууж байхад намынх нь хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх юм бэ?? Хэрэв ингэх байсан юм бол яах гэж намын дарга болсон юм бэ? Дараа нь МАН-ын сонгуульд амалсан хөтөлбөр дампуурахад хаа хамаагүй Зандка руу бурууг түлхчихээд сууж байх юм уу? Учрал боловсролтой залуу хүн байж үүнийг ойлгохгүй байгаа юм уу?

Зочин
Зочин

Урдах ажлаа цэгцэлж чадахгүй байж сонгууль яриад байхын хугацаатай юм хугацаандаа болох л байлгүй

Зочин
Зочин

Zuv an-n darga bolooroi demjij bn

Холбоотой мэдээ

Back to top button