Кофены үнэ буурна гэж зарим шинжээчид таамаглаж байна
Зарим шинжээчид кофены үнэ ирэх саруудад буурна гэж таамаглаж байна. Тэд кофены зах зээлийн какаоны зах зээлтэй адилтган үзэж ийм дүгнэлтэд хүржээ. 2024 онд какаогийн үнэ дээд цэгтээ хүрсний дараа огцом унасантай адил кофены үнэ унана гэж тэдгээр мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Флорида мужийн Тампа хотод Үндэсний кофены холбооны жил бүр зохион байгуулагддаг уулзалт болжээ. Энэ хурлын үеэр кофены үнэ какао шиг буурах уу гэдэг асуудлыг голчлон хэлэлцсэн юм.
"DeCarley Trading" компанийн ахлах стратегич Карли Гарнер "Кофены үрийн үнэ буурах болохгүй бол би их гайхна. Кофены зах зээл какаогийн адилаар өөрчлөгдөнө гэж би бодож байгаа” гэжээ.
Нью-Йоркт какаогийн үнэ 2024 арванхоёрдугаар сард тонн нь 12 мянган ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Үйлдвэрлэгч орнуудын цаг уур муудаж, нийлүүлэлт багассан нь үүнд нөлөөлжээ. Үүнээс жилийн дараа үнэ нь 70 гаруй хувиар унасан байна. Учир нь хэрэглэгчид үнэтэй шоколад авахаа больж, үйлдвэрлэгчид савлагаагаа багасгасан байна. Мөн какаог орлох хямд түүхий эд ашиглаж эхэлсэн нь үнийн бууралтад нөлөөлжээ.
Какаотой адил арабика кофены (дэлхийн кофены нийлүүлэлтийн 75 хувийг бүрдүүлдэг) үнэ бас өссөн юм. Халуун орны цаг агаар муудсанаас болж үйлдвэрлэл багассанаас болж үнийн өсөлт явагдсан. Үүнтэй холбогдуулан кофены үнэ 2025 оны хоёрдугаар сард түүхэн дээд цэгтээ хүрсэн юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тогтоосон гаалийн татвар кофены худалдаанд нөлөөлж, үнийг цаашид өсгөжээ. Харин энэ жил Бразилын кофены ургац сайн байх төлөвтэй байгаа тул үнэ буурч эхэлсэн аж.
Гарнер оны эцэст кофены үнэ нэг фунт нь 2 ам.доллар болно гэж таамаглаж байгаа аж. Үнэ хэт өндөр байгаа нь эрэлтийг бууруулж байна гэж тэр үзжээ.
"Avere Commodities" компанийн шинжээч Дигби Битсон-Хирд кофены үнэ үүнээс ч илүү буурна гэж үзэж байна. Энэ жил нэг фунт кофены 1.80 ам.доллар болно гэж тэр тооцоолжээ. Лхагва гарагт /2026.03.018/ зах зээл дээр үнэ нь 2.9 ам.доллар орчим арилжиж байв.
“NCA” агентлаг АНУ-д 1,500 хүний дунд судалгаа явуулахдаа оролцогчдын 61 хувь нь кофены зардлаа хэмнэж эхэлсэн гэдгийг илрүүлжээ. Зарим нь кофе шоп орохоо багасгаж, гэртээ кофе уух болсон байна. Мөн зарим хүн хямд үнийн брэнд сонгож эхэлжээ. Гэхдээ кофе уудаг хүмүүсийн тоо цөөрөөгүй гэж Үндэсний кофены холбоо мэдэгдсэн байна.
Дэлхийн хамгийн том кофе арилжигч компаниудын нэг болох "Sucafina SA" фирмийн Дэвид Берендс хэлэхдээ зах зээл үүнд хариу үйлдэл үзүүлж байна гэжээ. Хүмүүс зардлаа хэмнэж байгаатай холбогдуулан Колумб болон Төв Америкаас ирдэг үнэтэй арабика кофены борлуулалт буурсан байна. Харин хямд робуста кофены борлуулалт нэмэгджээ.
Нидерландын “Rabobank” банкны шинжээч Карлос Мера хэлснээр 2025 онд кофены эрэлт нэмэгдэлгүй зогссон байна. Цар тахлаас өмнө эрэлт жил бүр 2.3 хувиар өсдөг байсан бол өнгөрсөн жил огт өсөөгүй юм. Гэхдээ үнэ буурч байгаа нь хэрэглэгчдэд нөлөөлж, удахгүй эрэлт дахин өснө гэж тэр үзэж байгаа аж. Тэрбээр 2026 онд эрэлт 2 хувиар өснө гэж таамагласан байна
Кофе болон какаогийн эрэлтийн ялгаатай байдал кофены үнэ какао шиг унахгүй гэх эргэлзээг зарим шинжээчдэд төрүүлж байгаа аж. Бразилын ургац сайн байлаа ч үнэ төдийлөн буурахгүй байж магадгүй гэж зарим шинжээчид хэлжээ. Кофе тариаланчид санхүүгийн хувьд таатай нөхцөлд байгаа тул кофеныхоо нөөцийг аажмаар зарах магадлалтай. Тариаланчид нөөцөө бүрдүүлэхийн тулд ургацынхаа зарим хэсгийг нь авч үлдэх байх гэж Бразил дахь хэд хэдэн кофены тариалангийн талбайн төлөөлөгч Клебер Кастро хэлжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Кофены үнэ буувал л гоё мэдээ байна даа
une buurna gej heleed suuld ni usuh vii dee
Сүүлийн үед үнэхээр их өссөн шүү
coffee shop oroh une heterhii undur bolson
gertee coffee uuh humuus nemegdej bga ni unen
zah zeel deer ih savalgaa yavj bn
Үнэ өндөр болохоор хүмүүс бага ууж эхэлж байна
robusta iluu zardag bolson bn shd
Кофе бол бараг өдөр тутмын хэрэглээ шүү
une buurval coffee shopuud yah bol
Сүүлийн үед аяга кофе авахад үнэхээр үнэтэй
Үнэ буурлаа ч шууд мэдрэгдэхгүй байх