Кремлийн дэмжигч блоггер Путинийг хууль бус ерөнхийлөгч хэмээн шүүмжилжээ
ОХУ-ын сөрөг хүчнийг шүүмжилж, Кремлийн дэмжиж ирсэн хуульч блоггер Илья Ремесло Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжилсэн нийтлэл бичжээ. Мягмар гарагийн /2026.03.17/ орой тэрбээр 90 мянган дагагчтай Телеграм хуудас дээрээ “Владимир Путинийг дэмжихээ больсон таван шалтгаан” нэртэй нийтлэл оруулсан байна.
Тэрхүү нийтлэл дээрээ Ремесло Путинийг Украины эсрэг төгсгөлгүй дайн руу оросуудыг явуулж, үхэл рүү нь түлхэж байна гэж буруутгажээ. Тэрхүү дайн ОХУ-ын эдийн засгийн сүйрүүлж, амьжиргааны түвшнийг бууруулж, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавьдаг хяналтыг чангатгаж, авлига цэцэглэх боломж олгосон гэж тэр бичсэн байна. Ремесло “Владимир Путин бол хууль ёсны ерөнхийлөгч биш. Владимир Путин огцорч, дайны гэмт хэрэгтэн болон хулгайч хэмээн буруутгагдан шүүгдэх ёстой” гэжээ.
Кремлийг дэмждэг Ремесло ийнхүү өөрчлөгдсөн нь хүмүүсийг гайхшируулаад байгаа юм. Чечений удирдагч Рамзан Кадыровын тусгай хүчний командлагч Апти Алаудинов Ремесловыг хулгайлагдсан байж магадгүй гэсэн байна. Алаудинов “Навальныйг шоронд хориход нөлөөлсөн гол хөдөлгөгч хүч нь тэр байсан. Миний мэдэхийн тэр ОХУ-ыг бүрэн дэмждэг. Түүний одоо хийж байгаа зүйл түгшүүр төрүүлэм байна. Эсвэл хаа нэгтээ барьцаалагдсан байх” гэсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
түүнийг өчигдөр галзуугийн эмнэлэгт эмчлэхээр авч явсан,