"Google"-ийн үүсгэн байгуулагч тэрбумтнуудын хөрөнгөөс татвар авах хуулийн эсрэг эрчимтэй лоббидож байна
“Google”-ийн үүсгэн байгуулагчдын болох Сергей Брин Калифорни мужид хөрөнгийн татвар ногдуулах санаачилгын эсрэг идэвхтэй лоббидох болжээ. “Alphabet” компанийн ерөнхийлөгч асан Брин тус татварыг зогсоох зорилготой улс төрийн үйл ажиллагааны хороонд 25 сая ам.доллар нэмж хандивласан байна. Тэрбээр өмнө нь тус хороонд 20 сая ам.доллар өгөөд байсан юм.
Бринээс гадна “Google”-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт бас 1.02 сая ам.доллар нэмж хандивласан байна. Тэрбээр өмнө нь 2 сая ам.доллар өгчээ.
Шмидт, Брин гэх мэт АНУ-ын технологийн салбарын томчууд Калифорни мужийн тэрбумтнуудын татварын тухай хуулийн эсрэг хамтран тэмцэж байгаа юм. Энэ хуулийн төсөл нь 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй Калифорни мужийн иргэдээс нэг удаадаа таван хувийн татвар авах зорилготой. Татварт авсан мөнгийг боловсрол, хүнсний тусламж, эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд зарцуулна гэж албаныхан мэдэгджээ. Одоогоор тус хуулийн төсөл гарын үсэг цуглуулах шатандаа явж байна.
Хэрэв энэ хууль батлагдвал 2026 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Калифорнид амьдарч буй тэрбумтнуудад хамаарна. Батлагдсан тохиолдолд 247 тэрбум долларын хөрөнгөтэй Бриний хувьд 12 тэрбум орчим долларын татвар төлөх хэрэг гарна.
Тус хууль санаачлагдсанаас болж хэд хэдэн тэрбумтан өнгөрсөн оны сүүлээр Калифорни мужаас нүүжээ. Бриний хувьд Невада мужийн Лейк Тахо руу нүүсэн байна. Харин Шмидт Калифорни мужид оршин суугчийн бүртгэлтэй хэвээр байгаа юм.
Брин болон Шмидт нарын хандив өгсөн байгууллага "Protect Retirements" нэртэй өөр нэг санаачилгыг дэмжиж ажилладаг. Энэ нь тэрбумтнуудын төлдөг татварыг бууруулах зорилготой аж.
Тэднээс гадна “Palantir”-ийн захирал Питер Тил 3 сая, “Ring”-ийн Жеймс Симинофф 100 мянга, крипто тэрбумтан Крис Ларсен 750 мянган доллар өгчээ. Мөн “DoorDash”-ийн захирал Тони Шу 2 сая, “Stripe” Патрик Коллисон 7 сая ам.доллар хандивласан байна.
Брин сүүлийн хоёр жил улс төрд маш идэвхтэй оролцох болсон. Өнгөрсөн жил Цагаан ордонд Доналд Трамп зохион байгуулсан оройн зоогт тэр оролцсон юм. Шмидтийн хувь Обама болон Байдены захиргааны үед засгийн газартай идэвхтэй ажиллаж байсан туршлагатай.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хууль батлагдвал олон хүн нүүх байх даа
Энгийн хүмүүс л татварын дарамт үүрээд байдаг шүү
Тэрбумтнууд татвараас зугтах гэж лобби хийж байгаа нь ойлгомжтой
Ийм их хөрөнгөтэй хүмүүс татвар төлөх ёстой шүү дээ
5 хувь гэдэг тийм ч өндөр татвар биш санагдаж байна
Хөрөнгийн татвар байж байж нийгмийн ялгаа багасна
Хоёр талдаа л үнэн шалтгаан байна
Amerikt ch gesen bayan yaduugiin yalgaa ih boljee
Uls tur, biznes 2 salshgui bolson ni haragdaj bn
Terbumtanuud ni nuugeed ehleheer asuudal bna
Энэ бол шударга ёсны асуудал
Хэт их татвар тавибал хөрөнгө оруулалт багасах байх
Huuli batalagdah eseh ni sonirholtoi bn
Amerikiin tatvariin bodlogo ih sonin boljee