Б.Батцэцэг: Усны зардалд 40 төгрөг гаргадаг ч иргэдэд 2 төгрөгөөр өгдөг учраас литр тутамд 38 төгрөгийн алдагдал хүлээдэг
Манай улс усыг иргэддээ үнэгүй өгдөг цөөн орнуудын нэг бөгөөд ус хүргэсний төлбөр нь олон улсын жишигтэй харьцуулахад хамгийн бага. Харин цаашид усны үнийг энэ хэвээр нь байлгавал эрчим хүчний салбартай адил хүнд байдалд орох эрсдэл үүсээд буй аж.
Нийслэлийг цэвэр усаар хангадаг Ус сувгийн удирдах газар жил бүр алдагдалтай ажиллаж улмаар хүнд байдалд ороод байна. Тэгвэл бид тус байгууллагын инженерийн бодлогын хэлтэсийн эдийн засагч Б.Батцэцэгтэй салбарт нь үүсээд буй нөхцөл байдал болон усны үнийн талаар ярилцлаа.
-Танай байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Манай Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн бүх иргэдийг ундны цэвэр ус хангах болон гарсан бохир усыг татан цэвэршүүлж байгальд нийлүүлэх ажлыг хийдэг. Уг ажил тасралтгүй 24 цаг үргэлжилдгээрээ онцлог, хариуцлага өндөр ажил. Хэрэв бид ямар нэгэн байдлаар алдаа гаргах юм бол хэрэглэгчдийн усны хэрэглээ доголдох эрсдэлтэй.
-Манай улс иргэддээ усыг үнэгүй өгдөг. Ингэж ярихаар иргэд бид усаа мөнгө төлж авдаг гэсэн буруу ойлголттой байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Нийслэлийн хувьд ундны цэвэр усаа газрын гүнээс үнэгүй олборлодог. Харин олборлосон цэвэр усыг шугам хоолойгоор дамжуулан зөөж эцсийн хэрэглэгчид хүргэсний төлбөрийг л авдаг. Үүн дээр иргэдийн хэрэглэсэн бохир усыг татан авч цэвэршүүлэх төлбөр багтана. Нэг ёсондоо ус үнэгүй бөгөөд иргэдэд ус хүргэсний үйлчилгээний төлбөрийг манай байгулуллага авдаг гэсэн үг.
-Манай байгууллага сүүлийн 20 гаруй жил алдагдалтай ажилласан-

-Иргэдийн гэрээс ундны ус гоожуулсны төлбөр хэд байдаг юм бэ. Нэг литр ус тутамд төлбөр боддог байх?
-Олон улсын усны үнэтэй харьцуулахад манай улсын тариф асар бага, хамгийн хямд. Нэг литр усны үнийг хэлэхээр иргэд гайхдаг юм. Орон сууцны хэрэглэгчид нэг литр усыг 1 төгрөг 30 мөнгөөр авдаг. Харин бохир ус татан авах үйлчилгээний төлбөр нь 1 төгрөг 7 мөнгө. Гэр хорооллын хэрэглэгчид нэг литр усыг 2 төгрөгөөр авдаг гэсэн үг. Ингээд иргэдэд усны үнийг хэлэхээр гайхаад нэг төгрөг юмуу гээд мэддэггүй. Манай байгууллага сүүлийн 20 гаруй жил алдагдалтай ажилласан. Учир нь усыг иргэдэд хүргэж байгаа өртгөөс усны бодит тариф нь бага. Бид олборлосон усыг шугамаар зөөвөрлөж иргэдэд хүргэхэд литр ус тутамд 2 төгрөг орчмын өртөг зардал гаргадаг хэр нь иргэдээс усны төлбөрт 1 төгрөг 30 мөнгө авдаг. Өөрөөр хэлбэл, зардал өртөг хоёр зөрүүтэй.
-Тэгэхээр нэг литр усыг орон сууцанд хүргэхэд 66 мөнгөний алдагдал хүлээдэг гэсэн үг. Харин гэр хороололд бид хоёр төрлөөр усыг хүргэж өгдөг. Эхнийх нь төвлөрсөн системд холбогдсон ус түгээх байдаг бол хоёр дахь нь алслагдсан буюу шугам төвлөрсөн системд холбоогүй бүсэд зөөвөрлөж хүргэдэг. Зөөвөрлөн хүргэхэд мэдээж илүү зардалтай. Эдгээрт бид 40 төгрөгийн зардал гаргаж иргэдэд усыг 2 төгрөгөөр өгдөг учраас нэг литр ус тутамд 38 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Ингэхээр манай байгууллага жил бүр алдагдалтай ажиллахаас аргагүй нөхцөл үүсдэг.
-Тэгэхээр цаашид усны үнэ энэ хэвээрээ байвал танай салбарт ямар нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа вэ?
-Цаашид усны үнэ энэ хэвээр байвал бид эрчим хүчний салбартай ижил хүнд нөхцөл байдалд орно. Эрчим хүчний салбар хүнд байдалд ороод цахилгаан хязгаарлаж эхэлсэн шүү дээ. Одоохондоо ус таслаж хязгаарлах дээрээ тулаагүй байгаа хэдий ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байна. Гэхдээ цаашид олон жилийн хугацаанд энэ хэвээрээ явбал ус хязгаарлах өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй.
-Танай байгууллага ажилчдын цалин болон бусад урсгал зардлаа иргэдээс ирсэн усны мөнгөөр шийддэг үү?
-Тэгдэг. Иргэдийн ус хүргэсний үйлчилгээний төлбөрөөр бид ажилчдын цалин, болон эрчим хүчний төлбөр, шатахууны үнийг төлнө. Мөн бохир усыг татаж цэвэршүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай өндөр үнэтэй бодис авах хэрэгцээ үүсдэг. Зах зээлийн ханшаа дагаад эдгээр зүйлсийн үнэ тогтмол өсдөг. Зардал өсөөд байгаа ч дагаад усны үнэ өсөхгүй бол жил бүр хүнд байдалд орсоор байна. Хэрэв бидний үйл ажиллагаа санхүүтэй холбоотойгоор доголдоод ирвэл нийслэлийн хэрэглэгчидийн усны хэрэглээ доголдох хэлбэр рүү шилжих эрсдэлтэй.
-Усны үнийг нэмэх шаардлага байгаа, гэтэл үйлчилгээний үнийг нэмэхгүй гэсэн засгийн газрын тогтоол гарчихсан-

-Усны үнийг хаанаас тогтоодог вэ. Нэмэх бодит шаардлага үүсэж буй учир зах зээлийн ханшаа дагаад ч юм уу жилд нэг удаа бага хэмжээгээр иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр нэмээд явах боломжгүй гэж үү?
-Усны үнийг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос баталдаг. Бид зохицуулах хороонд жилд нэг удаа хэчнээн хэмжээний орлого, зарлага гарсан тайлан мэдээгээ өгнө. Мөн усны үнийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна гэсэн саналаа хүргүүлдэг. Зохицуулах хороо хангагч, хэрэглэгчийн эрх үүргийг хүндэтгэн үзэж шийдвэр гаргах ёстой байгууллага. Тиймээс бидний саналыг хүлээн авч боломжит хувиар буюу тодорхой хэмжээний мөнгөөр нэмэгдүүлдэг. Хэзээ ч төгрөгөөр нэмэгдүүлдэггүй.
-Сүүлд хэзээ усны үнийг нэмсэн бэ. Нэг литр тутмын усны үнэ хэд байж алдагдалтай ажиллахгүй хэмжээнд хүрэх боломж бий вэ?
-2025 болон 2026 онуудад усны үнийг нэмэхгүй гэсэн шийдвэр гаргасан байгаа. Бидний тооцооллоор багадаа усыг литр тутамдаа 2 төгрөг болгож, үнийг нэмэгдүүлэх юм бол усны хязгаарлалтад орохгүй хэмжээнд хүрэх байх. Мэдээж үүнээс өндөр үнэ батлагдаж байж бид тоног төхөөрөмжөө шинэчилж чадна.
-Танайд төрөөс ямар нэгэн төрлийн санхүү тусламж өгдөггүй юм байна гэж ойлголоо?
-Орлого төвлөрүүлэлт дээр янз бүрийн дэмжлэг байхгүй. Манайх гадны орны хандив, зээл тусламж болон улс нийслэлийн төсөвт томоохон хэмжээний тоног төхөөрөмж авах зардлуудаа суулгадаг. Түүнээс өөрөөр тарифын зөрүүд ямар нэгэн татаас авдаггүй.
-Халуун ус тасрахаар зарим иргэд танайхтай холбоотой гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ талаар тайлбар өгвөл?
-Ийм буруу ойлголтой иргэд бий. Усыг халаагаад хэрэглэгчдэд хүргэд учраас дулааны байгууллагатай холбоотой. Иргэд бас сард гардаг байрны төлбөрийн хуудсаа сайн харах хэрэгтэй. Тухайн нэхэмжлэл дээр цэвэр ус, халуун ус, дулаан гэх мэт тус тусын үнэ бичсэн байгаа. Үүнээс хамгийн бага нь усны төлбөр. Иргэд тэр бүгдийг усны төлбөр гэж ойлгоод өндөр гэж бодох тохиолдлууд таардаг.
-Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар хэдий хэр хэмжээний ус хэрэглэдэг вэ?
-Энэ жил 55.6 сая шоо метр цэвэр ус, 56.4 сая шоо метр бохир усыг татан зайлуулж цэвэршүүлэн байгальд нийлүүлнэ. Бид орон сууцны хэрэглэгчтэй шууд харьцдаггүй. ОСНААУГ болон түүнтэй ижил статустай хувийн орон сууцны конторууд нийлээд 70 гаруй байгууллагат бид усаа бөөний үнээр өгдөг. Гэхдээ иргэдэд очих усны үнэ өөрчлөгдөхгүй 1 төгрөг 30 мөнгө. Харин бид усаа бөөндөж өгөхдөө нэг литр усыг 60-70 мөнгөөр өгдөг. Гэр хорооллын хэрэглэгчдэдээ бол бид шууд үйлчилдэг.
-Улс төрчид нь иргэдэд усны үнэ нэмэхгүй гэж ам өгөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бодит нөхцөл байдлыг мэдэхгүй учраас тэр үү?
-Монгол болон АНУ-ын засгийн газар хоорондын гэрээгээр Улаанбаатарын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор "Баруун эх үүсвэр"-ийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Мөн ус дахин боловсруулах үйлдвэр баригдсан. Энэ нь цэвэршүүлсэн усыг авч дахин боловсруулаад ТЭЦ-3 зэрэг томоохон үйлдвэрийн хөргүүрийн усанд ашиглах боломжтой. Ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын засгийн газрын гэрээний хугацаа дуусаж бид тухайн хоёр үйлдвэрийг хүлээн авна. Тус хоёр үйлдвэрийн зардал нь маш өндөр бараг УСУГ-ын урсгал зардалтай энэ дүйцэнэ. Нэг асуудал байгаа нь усны үнэ энэ хэвээрээ байвал бид энэ хоёр үйлдвэрээ ажиллуулах ямар ч боломжгүй.
-Харин 2025 оны 12-р сарын 31-нд үйлчилгээний үнийг нэмэхгүй байх засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс усны үнийг нэмэх боломжгүй болчихсон. Дээрх хоёр үйлдвэрийг хүлээж авах нь ойлгомжтой учраас түүнээс өмнө бид усны үнэ тодорхой хэмжээгээр нэмэх хүсэлтээ бичгээр өгсөөр л байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алдагдалтай явж байгаа бол нэмэхээс өөр аргагүй юм байна
Бүхл юм нэмсэн өлөн шуналуууд хулгааа тонуулаа цэгцэл
Өчигдөрхөн телевизорээр гэр хороололд 1л ус түгээхэд 30төг.зардал гардаг гэж ярьсан. Энэ хүн 40 төг.гэх юм. Амандаа орсноо яриад бдаг юмуу ?
Гэр хороолол машинаар хүргэдэг ус түгээх байртай бол 40 төг шугаманд холбогдсон түгээх байртай бол 30 төг
Гэхдээ шууд нэмэхээр иргэдэд хүнд тусна даа
Нэмэхээрээ гэнэт өндөр хувиар нэмдэг буруу.
Ус хязгаарлах хэмжээнд хүрвэл бүр хэцүү
Бага багаар үе шаттай нэмэх нь зөв байх
Төр засаг бодит нөхцөлөө тайлбарлах хэрэгтэй
Us bol une tsenetei zuil shuu dee
Усны үнийг нэмэх хэрэгтэй
Усны үнэ ийм бага байдгийг анх удаа л мэдлээ
Ийм удаан алдагдалтай явсан нь гайхмаар юм
Зардал нь 2 төгрөг байхад 1.3 авч байгаа нь асуудал байна
Usnii une iim hyamd baidgiig meddeggui bsan shuu
Uls turuus bolj shiidver garahgui udaad bna
Ene baidlaaraa bol daraa ni bur hunderne
Манайхыг лав хэдэн жилийн өмнө огцом өндрөөр нэмсэн. Тоолуур нь сүүлийн нэг жилд гэнэт хоёр дахин их гараад байсан. Бага хэрэглээтэй байхад. Сая нэг ухаалаг тоолуур тавьтал жинхэнээрээ ашгүй бага гарч эхэлсэн. Тоолуурт учир байна.
Зөв өө зөв
Нэмж болно оо болно. Эхлээд УСУГ-н үрэлгэн тансаг зардлыг танах хэрэгтэй. Хэрэггүй захиргааны орон тоонуудаа хас
Үнээ нэмж байж хүмүүст усаа хэмнэх сэтгэлгээ бий болно.
усны үнэ хамаагүй нэмбэл амьдрал зогсоно шүү дээ.
Ажилчдын цалин нь хамгийн бага арай шүү дэ
УСУГ зардлаа хэмнэж энд тэндгүй том том данхар байшин барьж өндөр өртөг зардал гаргасандаа шинжилгээ дүгнэлт хийдэггүй юм уу?
Алдагдалгүй ажилахыг чинь МАН мафиууд улс төрийн очиков авах гээд хорлоод байгаа юм шүү дээ хө!!! МАН мафиууд байгаа цагт бүх салбарууд дампуурч байж дуусаад, хувьсгал гарч бүх юм зах зээлийн жамаараа хөгжих байх!!!
100 dahin nem us htei alt htei unegui yum bna. yun 1 tug be
Худлаа яриад байх шиг Ажиллаж байгаа олигтой худаггүй 2жил шахуу амьдарлаа Хөлдчихнө гээд 5цагт хаана Смарт болсон гээд хаана байна 24цагийн худаг чинь Үнэ нь 8төгрөг юм биш үү
Арай усгүй бол амьдралгүй бздээ.нэмэх хэрэгтэй 3,5т болгох хэрэгтэй. Ус чандмань эрдэнэ шүү...
Эхлээд байрны хүмүүсээс мөнгөө авч үзээрэй яг 2 төгрөгөөр тооцож шүү. Гэр хорооллын хүмүүс харин мөнгөө өгч баруун зүүнээрээ авдаг шүү. Усаа аль болох зардал багатай тараахыг хичээгээрэй. Тэр тусмаа хол газарт зөөлгүй худаг гаргаад өгчвөл их зүгээр байна шүү
гэр хорололын айлууд хоногтоо 20 оос 30 летр
Ус хэрэглэпэг орон сууцан 200 аас зоо летр
Ус хэрэглэдэг жишээгээ зөв аваад ярьчихаж
чадахгүы бол дуугүй суу
Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлж байгаа шүү дээ. Яагаад үнэ нэмж болдоггүй. Зөвхөн цэвэр усны хомсдолд орно гэж лозогноод ажиллаж байгаа юм бэ.