Гүрж, Мозамбик зэрэг 12 улсын хамтаар "цагаачлах эрсдэлтэй" жагсаалтад Монгол Улс багтаж, визийн барьцаанд 53 саяыг төлнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас АНУ-ын визийн батлан даалтын бодлогоо улам чангаруулах шийдвэрийн хүрээнд 2025 оны 8-р сард туршилтын хөтөлбөр танилцуулсан. Энэ нь цагаачлалын асуудал болоод хил нэвтрэх журмыг илүү чангатгах бодлогынх нь нэг хэсэг болж буй.
Ингэхдээ Африк, Латин Америк, Азийн зарим бүс нутгийн нийт 38 улсын иргэд АНУ руу аяллын болон бизнесийн В1, В2 ангиллын виз мэдүүлэхдээ ихдээ 15 мянган ам.долларын буцаан олгогдох барьцаа төлөх шаардлагатай болсон юм.
Анх уг жагсаалтад 13 орон байсан боловч ийн 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн 25 орноор нэмэгдүүлж 38 болгосон бол энэ сард дахин 12-оор нэмж 50 орон болгож шийдвэрээ өргөжүүлсэн юм. Үүнд Монгол Улс багтсан.
Ямар улс орнууд дээрх визийн батлан даалтын жагсаалтад багтсан бэ
- Алжир,
- Ангол,
- Антигуа ба Барбуда
- Бангладеш
- Бенин
- Бутан
- Ботсвана
- Бурунди
- Кабо Верде
- Төв Африкийн улс
- Кот-дивуар
- Куба
- Доминикан
- Фижи
- Габон
- Гвиней
- Гвиней Бисау
- Кригизстан
- Малави
- Мауритан
- Намиб
- Непал
- Нигер
- Жибути
- Сенегал
- Тажикстан
- Танзани
- Того
- Тонга
- Туркменистан
- Тувалу
- Уганда
- Вануату
- Венесуэл
- Сан томе арал
- Замби
- Зимбаб зэрэг улс орнууд өмнөх 38 улсын жагсаалтад багтсан бол шинээр нэмэгдсэн 12 орнууд нь,
- Камбож
- Этиоп
- Гүрж
- Гренада
- Лесото
- Мауриту
- Монгол
- Мозамбик
- Никарагуа
- Папуа Шинэ Гвиней
- Тунис
- Сицилийн арал
Эдгээр 50 улсын иргэд нь АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалт гэж ойлгож болохоор. Азиас ердөө хэдхэн улс байгаагийн нэг нь Монгол болж таарав.
Гэтэл зарим улс орнуудад АНУ энэ хатуу нөхцлөө тулгаагүй бөгөөд тухайлбал Турк улсын визийн нөхцлийг хөнгөвчлөх, жуулчин болон бизнес эрхлэгчдэд нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлэх хүрээнд олон улсын харилцаа, холбоогоо сайжруулах тал дээр илүү нээлттэй хандаж буй.
Ингээд Монгол Улс уг хатуу шаардлага бүхий жагсаалтад багтсанаар манай улсын иргэд АНУ руу виз мэдүүлэхдээ санхүүгийн нотолгоо, буцаж ирэх баталгаа, аяллын зорилго зэргээ илүү нарийн шалгуулна. Эдгээрт үндэслэн консулын ажилтан хэдий хэмжээний барьцаа байршуулах шаардлагатайг тодорхойлоно. Ингэж цагаачлах эрсдэлтэй түвшин рүү орсон бусад улсын жишгээс харвал манай улсын орлогын түвшин, ажилгүйдэл, гадаад шилжилт хөдөлгөөний байдал нь анхаарал татаж консулын эрсдлийн үнэлгээгээр иргэд нь эх орон руугаа буцах магадлал бага гэж үнэлэгдсэн байх талтай.
Саяхан л Монгол-Америкийн хооронд шууд нислэгтэй болохоор яригдаж байсан атал гэнэт визийн барьцаа нь өндөрсөж, иргэд нь үлдэх магадлалтай, эрсдэлтэй улсын жагсаалтад орчхов.
Уг асуудлыг Гадаад харилцааны яам болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам ч мэдээлэлгүй байсан бөгөөд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас гэнэтхэн ийм мэдэгдэл гаргасан нь анхаарал татав. Хэдийгээр манай талаас уг жагсаалтаас гарах арга хэмжээг авахаар ажиллаж байна гэсэн боловч манай улсыг Африкийн болон арлын улс орнуудтай зэрэгцүүлэн, эрсдэлтэй улсын жагсаалтад багтааж байгаа нь бусад улс орнууд ч мөн манай иргэдэд визийн нөхцлөө чангалах, олон улсад харагдах нэр хүндийн хувьд ч таагүй үйлдэл явдал болж мэдэхээр байна.
Өмнө нь БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг олноор буцааж байгаа асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бид өөрсдөө болдоггүй, хууль зөрчдөг хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Энэ удаад ч мөн тэр иргэдээ шүүмжилсэн байр суурьтай байвал манай улсын гадаад имижид ч сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
АНУ-ын засаг захиргааны хатуу шийдвэрүүдэд Монгол Улс хамрагдсан анхны тохиолдол энэ биш. 2025 оны 4-р сард Трампын танилцуулсан суурь 10 хувийн татвар авах орнуудын жагсаалтад Монгол мөн л багтсан юм. 2024 онд Монголоос АНУ руу боловсруулаагүй алт болон бусад төрлийн экспортын барааны нийт эргэлт 166 сая ам.доллар болсон бөгөөд үүн дээр 10 хувийн гаалийн татварыг нэмбэл даруй 16 сая ам.долларыг нэмж төлөх болчихсон гэсэн үг.
Уг асуудалд АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярын зүгээс дорвитой ажил хийлгүй энэ хүрч, өдгөө дахин визийн батлан даалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлсэн улс орнуудын жагсаалтад багтаалаа.
Өөрөөр хэлбэл манай талаас АНУ-д өөрсдийн гадаад бодлогоо ойлгуулж, харилцааг гүнзгий шатанд ахиулж чадахгүй байгааг ийн жилийн доторх хоёр шийдвэрээс харж болохоор байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алцгар гадаад хэргиын саыд эргүү өвгөн элчин сайд нар улс оронд ийм гай авчирч бна монгол улс маань улныхаас доор улных болсон бна
Гадаад харилцаа үнэхээр сул байна даа
АНУ-Д суугаа элчин сайд, зөвлөх энэ тэр ажлаа хийгээчээ. Тэр элчин сайд нөхөр УБ-т цэвэрлэх байгууламжийн нээлт дээр Ерөнхийлөгчийн хажууд далдганаад явж харагдсан шүү. Татвар төлөгчдийн мөнгөөр наашаа цаашаа холхиж байхаар тэндээ үндсэн ажлаа хийдэггүй юм уу. Айн?
Улны гуйлгачин улс болжээ
Хэзээний л тийм бсаншүүдээ
Дандаа улны улс орнууд дунд монгол цохиж явна! Манайх ч ард иргэдийн ихэнх нь ядуу зүдүү юм чинь аргагүй дээ! Харин Гүрж улсын ард иргэдийн амьдрал нь манайхаас илүү сайн биздээ, яагаад улныхантай хамт барьцааны мөнгө төлөх болчихов?
Америкийн үгэнд ороогүй л бол бусад нь хамаагүй, шууд уланд очно
53 сая барьцаа гэдэг чинь жирийн хүнд боломжгүй шүү
Ene bol zugeer neg bodlogo bish ner hundiin asuudal
Монголчуудыг ингэж эрсдэлтэй ангилалд оруулж байгаад харамсалтай
Яагаад Монгол ийм жагсаалтад орчихов оо
Энэ чинь залуучуудад бүр хаалт боллоо
Энэ 2 маань төрийн хүн байх ухаан дутаж бнаа
Ер нь бол зөв, хэн энэ эргүү үндэтэнг аваачиж улсаа гутаахыг хүсхэв
Түрүүлж очоод харалсан хүмүүстэй ч холбоотой ер нь тэгээд олон улсад улны улс болохоо харууллаа
ЯАМанд НЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛААД БАЙХААР ИНГЭНЭ Л ДЭЭ, KARMA IS BITCH ORCS
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг , элчин сайд Ө.Батбаяр нарын арчаагүй байдлаас болж Африкийн улсуудтай цуг жагсаалтад орчихож байгаа юм. Дандаа бүлх залгичихсан юм шиг явдаг ийн гай. Одоо татвар төлөгчдийн мөнгөөр Америк , Монголын хооронд хоосон онгоц явуулж яахав дээ.Шууд нислэг хийхээ зогсоо. Янкууд руу монголчууд явах шаардлага ч байхгүй.
туйлын ичгэвтэр байдалд оржээ хөөрхий монголчууд аа
Visa avah gej bga humuust mash hund tsohilt bolj bn
Amerik ruu yvah huseltei humuust heterhii daramt bolno
Ene bol Mongold dohiog ogch bgaa yum bish uu
Монголчуудыг ингэж үнэлж байгаад гомдолтой байна
Uurtuu gomd l###r min
Ийм шийдвэр гарсны дараа яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй
ci yu avdiin ac min
Улс эх орноо шударгаар хөгжүүлээд байгалийн баялагаа зөв удирдаад явсан бол өдийд милээн хөгжсөн улс байх байсан. Та нарын сонгоод байдаг энэ хэджн авилгач хулгайчуудаас болж ийм болж байна даа. Сонгоод л бай тэгэжд уйл малуудаа
Ккк карма ик биааач
хариуцсан ажлаа хийж чадахгүй элчин сайд батбаярыг эргүүлэн татаж хариуцлага тооцох хэрэгтэй, хэзээ юу баилах гэж байгааг мэдэхгүй шийдвэр гарсны дараа хүсэлт тавиад явж байдаг дүүрчихсэн хулгайчууд
Эгч дүү 2 чаднаа... ккк
Ene asuudal nodnin jilees yarigdaj baisan sanagdna, buur 6r sard. Mergjliin bus diplomatuudin anhaaraldaa avaagui asuudal uu, asuudlig shiideh bolomjgui baisan uu tur orhiod yaasanch odooni niit Mongolchuudin ner hund delhiid yamar tuvshind baidgaa uhamslah tsag bolson.
Монгол ядуу улны орон иргэд нь гадагшаа цагаачлаж байна. Төрд байгаа хэдэн хулгайч, боловсролгүй тэнэг хүмүүсийн буруу шүү дээ.
Монголын Америкт дахь элчин сайд гэдэг юм нь үхсэн ацаа хийж байдгийн болоо?
Аялж яваа
Visa avah gej bga humuust mash hund tsohilt bolj bn
Ene shiidveriin tsaana ih yum bodogdson baih
Ийм их мөнгө барьцаанд тавина гэдэг утгагүй
Гадаад имиж үнэхээр чухал гэдгийг харуулж байна
Gehdee Mongoliig ingej angilah ni heterhii sanagdaj bn
МАНАЙ ЭЛЧИН, ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР НЭР ХҮНД МУУТАЙ Л БАЙНА ГЭСЭН ҮГ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Доромжилчих юм баыналдааа манай гадаад яамны сайд гэж олиггүй лалар байлдааа
Төр засаг нь тогтворгүй иргэд нь ядуу ирээдүй нь бүрхэг залуу үетэй. эх орноосоо дайжих сэтгэхүйтэй гадаад улс орон руу явж амьдарч ажиллана гэсэн бодолтой иргэдтэйдээ. Тийм болохоор Монголчуудыг цагаачлах магадлал өндөр гэж ядуу буурай орнуудтай энэ зэрэгцүүлж үнэлсэн байна.
Арчилсан намынхан хөх гэрэгээгээр Америк явна гэж худлаа сурталчилгаа хийсэн гэдэг үндэслэлээр манайд хориг тавьж бгаа гэсэн
Ө ХӨӨРХИЙ. ЮҮ Ч ГЭЛТЭЙ ЮМБ ДЭЭ МОНГОЛ МААНЬ.
ПЯЗНЫ САЙТ ҮХСЭНДЭЭ КОММЕНТ УСТГААД БАЙГААН, ККК
Araichdee, said n zugaalga sain hiij medne, chavaas ene 2-n bgn. Solongosii viznii hongololt choloolt yui bolson bilee? + US viz n baritsaa?
Mundag ANU geed dolooj guigeed baisan iiml yum bolno
монголдоо өндөр цалинтай хангалуун амьдарч байгаа бол иргэд нь америк явах ямарч шаардлагагүй
bayar hurgie ta buhendee xoxo
Гурав дахь хөрш гээд байсан чинь дэлхийн улны хэдэн улстай нийлүүлчихлээ шүү манай улсыг . Эхлээд нилээн дургүй хүрч байсан боловч дараа нь бодоод үзэхэд аргагүй юм бна даа л гэж бодогдож байдаг шүү
Манай улсын гадаад харилцаа маш сайн байгаа гээд магтаад байсан эцсийн эцэст дүнгээ тавиуллаа шүү . Сайд элчин сайд хоёрыг солих цаг болжээ . Заавал хугацааг нь дуусгах гээд байх шаардлагагүй байх шүү
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Доожоогүй улс орнуудын дунд Монгол маань орчихсон бна ш дээ.
Тэр газар улс орноо төлөөлж суугаа ambasada улс орныхоо гадаад бодлого өнөөгийн нөхцөл байдал шаардлагаа илэрхийлж Монгол улсынхаа.Ард түмнийхээ элч болж ажиллаж чадсангүй шүү.