Г.Занданшатарт “Эрчист Монгол” ХХК-ийг буулгасан шигээ бусдыг нь цомхотгох амбиц бий юу
Төрийн данхар бүтцийг цомхон болгож, давхардлыг арилган, үргүй зардлыг хэмнэх бодлого бодитоор хэрэгжүүлэхээр “Эрчист Монгол” ХХК-ийг Засгийн газраас татан буулгав. Хагас жилийн хугацаанд тус компанийн өр төлбөр ₮3.5 тэрбумыг давж, цалингаа ч тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байжээ.
Өнгөрсөн зургаан сард Г.Занданшатар Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үеэрээ “Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ нь одоогийн улс төрийн болон нийгэм эдийн засгийн зорилт чиглэлтэй нийцэх ёстой. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд баталсан. Засаглалын реформ өөрөө ҮХНӨ болон уг хуультай уялдах учиртай. Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дээрх агуулгаар боловсруулж өргөн барина” гэж ам гарч байсан.
Тэр цагаас хойш есөн сар болоход сая нэг “Эрчист Монгол” ХХК-ийг үргүй зардалтай гэж татан буулгалаа. Гэхдээ ганц үүгээр зогсох учиргүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-ыг тэргүүлэгчид цөм данхар бүтцийг хумина, цомхотгоно гэдэг байсан ч эсрэгээрээ төрийн албыг томруулсан жишээнүүд их бий. Иймд үргүй, үндэсгүй зардал тээгч ТӨК-иудыг татан буулгаж, цомхон төр байлгана гэх агуулгатаа Г.Занданшатар эзэн болох хэрэгтэй.
Өнөөгийн байдлаар орон нутгийн өмчит л гэхэд 400 орчим байгууллага бий. ЗГХЭГ-ын мэдээлж байснаар 122 төрийн өмчит компани байна. Үүний 99 нь толгой компани, 23 нь охин компани. Үүнийг задлаад харвал ЗГХЭГ-ын доор байгаа “Эрдэнэс Монгол”. Энд Зэс металлын групп, Дэд бүтэц логистикийн группийн арван толгой компани, дөрвөн охин компани байгаа бол Түлш эрчим хүчний группт зургаан толгой, арван охин компани байна.
Бүр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын доор 42 компани, Эрчим хүчний яамны 34 компани, Сангийн яамны мэдлийн долоон компани, Зам, тээврийн яамны дөрөв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дөрөв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хоёр компани бий. Нийт төрийн өмчит компаниудыг эзэмшлийн хувьд аваад үзвэл ТӨҮГ 16, ТӨХК 46, ТӨХХК 33. Төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьд хоёр нь хувьцаат компани, 17 нь ХХК, нэг нь ХНН байгаа бол нээлттэй хувьцаат компани зургаа байна.
Зарим нь төсөвт нэмэртэй ч нэрмээс нэмж байгаа нь ч цөөнгүй. Ашиггүй, алдагдалтай ажиллаж, өр бөөгнүүлдэг.
ТӨК-иудын алдагдлын гол шалтгаануудыг харвал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлдэг. Алдагдалтай ажилладаг мөртлөө их хэмжээний үр дүнгийн урамшуулал олгодог. ТУЗ-ийн гишүүддээ урамшуулал тараадаг. Нийтлэг зөрчил нь ерөөсөө л худалдан авах ажиллагааны алдаа, үр дүнгүй төлөвлөлт, гүйцэтгэлтэй холбоотой гэж дүгнэгдсэн байдаг аа.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг компани татан буулгасан нь зөв эхлэл байна
Үнэхээр данхар бүтэцтэй гэдэг нь харагдаж байна
Зөвхөн нэгээр зогсохгүй цааш үргэлжлэх хэрэгтэй
ТӨК-уудын алдагдал үнэхээр хэтэрсэн байна
Яг бодитоор хэрэгжүүлж чадвал сайн л байна
400 орчим байгууллага гэдэг чинь арай л их тоо
Алдагдалтай байж урамшуулал авдаг нь буруу
Turiin alba het tomorson ni unen shuu
Uramshuulal taraadag togtsog l hamgiin tom asuudal
Нэрмээс нэмдэг компаниудыг татан буулгах нь зөв
Шударга цомхотгол хийх хэрэгтэй
Ali ni heregtei ali ni hereggui gedgiig yalgah heregtei
Zardal hemneh gej baigaa bol bodit ajil hiigeesei
Ehlel ni sain bol urgeljlel ni chuhal
Turiin butets uneheer heterhii tomorson bn
Yarisan shigee hiij chadval demjine
Нэг жишээ нь, хуучны ИНЕГ гэж нэг агентлаг байсныг ИНЕГ ба ИНҮТ гэж 2 хуваасан байна ИНҮТ нь компанийн статустай, гэхдээ төрийн агентлаг шиг агаарын замын удирдлага, зохицуулалтыг хариуцдаг гээд байгаа яахаараа аж ахуйн нэг нэгж Монгол улсын агаарын орон зайг удирдаж, төлбөр, орлогыг нь хурааж ашигтай ажилласан гэж дарга нар нь урамшуулал шагнал хүртэж байдаг юм бэм
Erchist mongol bol UIH-n darga Uchralin sanaachilj gargaj irsen company yum bgasht, yu ch bologu yum shig nuraalaada