Өчигдрийн чуулганд АН-тай нийлж "бойкот" хийж, хуралд суугаагүй МАН-ын 21 гишүүн
Өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болох товтой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаан болоогүй. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракцын 21 гишүүн, АН-ын 42 гишүүний хамтаар чуулганд суусангүй.
АН-ын акц бол маш тодорхой. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэх шаардлага хүргүүлсэн. Үүнийг дагасан хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх эрмэлзэлтэй буй.
Угтаа МАН УИХ-д олонх. 68 суудалтай. 64 гишүүн хариуцлагатайгаар ирж, хуралдаандаа суухад л ирц бүрдэнэ.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар давхар дээлээ намар тайлснаасаа хойш чуулганы хуралдаанд үзэгдээгүй. Саях хаврын чуулганы нээлтийн өдөр ёс ёмбогор гэж л ирж үзэгдсэн байдаг. Гэхдээ тэдэнтэй хамт 21 гишүүн өчигдрийн хуралдаанд гадаад томилолт, эмнэлгийн чөлөө, чөлөөтэй, тасалсан гэх өөр өөрийн шалтгаанаар хуралдаандаа оролцоогүй юм.
Нэрс: МАН-ын 68 гишүүнээс чуулгандаа оролцоогүй 21
- Ж.Алдаржавхлан
- Н.Алтаншагай
- Д.Амарбаясгалан
- С.Амарсайхан
- А.Ариунзаяа
- Х.Баасанжаргал
- О.Батнайрамдал
- Б.Баярбаатар
- Э.Болормаа
- Х.Булгантуяа
- М.Ганхүлэг
- Х.Ганхуяг
- Ц.Даваасүрэн
- М.Мандхай
- Ч.Номин
- Л.Оюун-Эрдэнэ
- П.Сайнзориг
- О.Саранчулуун
- Б.Тулга
- Ж.Чинбүрэн
- М.Энхцэцэг
Өчигдөр өглөөний хуралдаанд 30 гаруй минут үргэлжилсэн. Ерөнхийдөө УИХ-ын дарга Н.Учрал 30 минутын турш ганцаараа ярьж даргынхаа үүргийг гүйцэтгэлээ хэмээн өндөрлүүлсэн. Харин үдээс хойш 14.00 цагт " Бүлгийн дарга нар ирц бүрдүүлэх үүргийг хүлээдэг. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүлж, бүлгүүдийн хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Хоёр намын бүлэг ирцээ бүрдүүл. АН-аас бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй. Өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулж байна" хэмээн хаасан юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш дээ. Намын дарга намын дүрмээ биелүүлж Ерөнхий сайдаа хий улс орон хэцүүдлээ
Тарсан дээр юм байна даа
Ихэнх нь эмнэлгийн чөлөөтэй л байна лээ. Eр нь бол АН-н шаардлага зөв шаардлага байна лээ. Парламeнтийн гишүүн бүр бодолцож үзэх ёстой, зарчмын хувьд зөв л юм яриад байна лээ
Халдварт өвчин тархах юү. Ккккк
Булгантуяад ирсэн зовлонг Учрал одоо өөрөө үзэж дээ. Карма карма. Хурал таслахыг ҮХ-н зөрчил биш гэсэн дүгнэлт цэцээр гаргуулчихсан хүмүүс одоо өөрсдөө үзэж дээ
чинбүрэн ганхуяг хоёр ч бас юу билээ та нарын ажил бол хуралдаан хийх үгүй бол буугаач дээ дараагийн ээлж оруул
Гэр гэрт нь дураар нь байлгаа.
Битгий дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг шалихгүй юмнуудыг дээш нь бүү гаргаж бай.
Багийн дарга хийж үзэг.
Дараа нь шат шатаар дээш нь
Хүрэлсүх шийдтэй арга хэмжээ авахгүй бол МАН чинь хөдлөхгүй нь ээ?!!
ЭД НАР ХӨДЛӨХГҮЙ ЮМ БН ДАА АМАРБАЯСГАЛАН ОЮУНЭРДЭНЭ ХОЁРООС ТА НАР ХЭНИЙ МОРИОР ЭНЭ ХҮРЧ ГИШҮҮН БОЛСОН ЮМ ГЭДЭГ ДАРАМТ ИРЭЭД БӨЙГААМ БН ТЭХЛЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ г ТАРААХ ХЭРЭГТЭЙ 126 БОЛООД ШАЛ ДОРДЛОО ЦӨӨЛ
өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
Учрал минь Ерөнхий сайдын ажлаа авч намынхаа нэр хүндийг бодохгүй бол танай намд ямарч ирээдүй харагдахгүй байна!!!
Энэ удаагийн гацааг шийдэх хамгийн зөв зам бол УИХ-ыг тараах. Өөр шийдэлд хүррч чадахгүй бололтой.
ок, энэ чинь л улс төр шүүдээ... одоо хаврын синдромоо эхлүүлж АБ дарга бяраа үзүүлж Зандан шахаанд орж эхэллээ дээ......68-21 гхд 47 мал нь яагаад ирэхгүй бгаам бол гоё доо..............
МАН-д шударга ёс алдагдаж хүлээн зөвшөөрөгдөж ялалтыг авчирсан АМарбаясгаланг дэмжвэл бүх юм окей болно доо
ta 21-iin zuv shuu. amjilt husye............... tuushtai baigarai-AN-tai sain hamt bgrai
Бүгд ирж хуралдаандаа суугаад гишүүнийг эргүүлэн татах хуулийг хэлэлцээд бас ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийг давхар хэлэлцээд явах хэрэгтэй . Тэгвэл их гоё халуухан хавар болно доо
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
шалгагдаж байгаа, хилтйн хоригтой нөхдүүд л бн
Бүгдийг нь намаас хөө. Энэ 10 хувийн Даваасүрэн гэж жинхэнэ шантаажны хулгайч байх юм аа Хөвсгөлийн малнууд сонгоод л байх юм эргүү юмнууд