Гадаад мэдээДЭЛХИЙ

Москва энхийн хэлэлцээ зогссон гэж мэдэгдлээ

Кремль пүрэв гарагт /2026.03.19/ мэдэгдэл хийхдээ Ираны дайны улмаас Москва, Киев, Вашингтоны хийж байсан энхийн хэлэлцээ түр байдлаар зогссон гэсэн байна. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Украины дайныг зогсоох гэж ажилласан ч амжилтад хүрээгүй байгаа. Тэр сонгуулийн кампанит ажил хийж явахдаа ерөнхийлөгч болбол нэг дуудлага хийгээд л дайныг 24 цагийн дотор зогсооно гэж хэлж байсан.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон гэдгийг мэдэгдлээ. Америк дахь түншүүд нь Украины асуудалд анхаарлаа хандуулах боломж гарвал хэлэлцээг шинээр явуулна гэж Москва найдаж байгаа хэмээн Песков нэмж хэлсэн юм. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээ зогсонги байдалд орсныг дуусгах цаг болсон гэжээ. Вашингтон хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Украины төлөөлөл амралтын өдрүүдэд хэлэлцээ хийхээр АНУ руу явсан гэж тэр мэдэгдсэн байна.

Ираны дайныг АНУ Израилын шахалт, лоббигоор эхлүүлсэн. Дайн улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны хямрал үүсээд байгаа. Мөн ОХУ-ын эдийн засаг хэцүүдэж эхлэж байх үед Трамп ийнхүү Израилтай хамтран дайн эхлүүлсэн нь Кремльд томоохон тус хүргэсэн явдал гэж шинжээчид дүгнэсэн юм. Дайн эхлүүлснээр Вашингтон Украинд хандуулах анхаарал нь багасаж, газрын тос, байгалийн хийн үнийг өсгөсөн тул ОХУ-ын орлогыг нэмэгдүүлсэн. Мөн АНУ ОХУ-ын газрын тосонд тавьсан хоригоо түр хугацаагаар цуцалсан юм. Хоригтой хориггүй ОХУ газрын тосоо борлуулж байсан билээ. Шинжээчдийн үзэж буйгаар хоригийг түр хугацаагаар цуцлах нь угаас зарагдах байсан газрын тосыг худалдан авахад л илүү хялбар болгож байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Гарчиг сэдэв энэ тэрээ бодож байж бичээрэй. Сэтгүүлч гуай.

Холбоотой мэдээ

Back to top button