Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлаг “ARIRANG” цомгоороо ихээхэн хүлээлт үүсгээд байсан эргэн ирэлтээ хийлээ

Алдарт BTS хамтлаг тав дахь бүрэн хэмжээний цомог болох “ARIRANG”-аа өнөөдөр гаргаж, ихээхэн хүлээлт үүсгээд байсан эргэн ирэлтээ хийлээ. “ARIRANG” нь сүүлийн дөрөв гаруй жилийн хугацаанд гишүүд бүгдээрээ хамтарч ажилласан төсөл гэдгээрээ онцлог. Мөн BTS хамгийн сүүлд 2020 онд л бүрэн хэмжээний цомог гаргасан учир фэнүүдийнх нь хувьд “ARIRANG” ихээхэн ач холбогдолтой юм.

Tame Impala, Diplo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан тэрхүү цомог нь нийтдээ 14 дуутай аж. Цомгийн гол уран бүтээлийг цомгийн өгүүлэмжийг чиглүүлж, усанд урагшлах гэсэн утга илэрхийлэхийн тулд “SWIM” хэмээн нэрлэжээ. BTS маргааш /2026.03.21/ Сөүл хотноо эргэн ирэлтийнхээ анхны тоглолтыг хийнэ. Үүнтэй холбогдуулан Сөүл хот аюулгүй байдлыг хангахын тулд террорист халдлагын сэрэмжлүүлгээ нэг шат ахиулсан юм. Сөүлийн цагдаагийн алба 6,500 офицерыг эргүүлд гаргаж, хотын захиргаа 102 галын машин, 803 гал сөнөөгчийг тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байршуулах болжээ. Тоглолтыг “Netflix” платформ 190 гаруй оронд шууд дамжуулна.

Эх сурвалж: Korea Times, The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button