Ерөнхийлөгч улс төржихгүйг хичээж, Н.Учрал ам нээхгүй гүрийн, Г.Занданшатар байдгаараа ажилласан долоо хоног
УИХ-ын намрын чуулган эхэлсэн долоо хоногт харамсалтай нь парламентын ирц бүрдсэнгүй. Парламентад 42 суудалтай сөрөг хүчин нь "Таван намын төлөөлөл чуулганы танхимд сууж байхад МАН-ын дарга хурал удирдах эрхгүй" аргументаар гэдийчихлээ. АН-ынхны энэ нэгдлийг МАН-ын бүлгээс 20 гаруй гишүүн битүү дэмжиж, чуулганы ирцэд картаа уншуулсангүй гүрийцгээв.
Хаврын чуулганы эхний долоо хоногийн энэ бүтэлгүйтэл Н.Учралыг спикерийн суудалд сууж буй тохиолдолд МАН дангаараа ирц бүрдүүлчихгүйг харууллаа. Чуулганы танхимдаа хагас цаг ганцаар яриад, ирц бүрдээгүй тул микрофоноо хаахад хүрсэн Н.Учрал МАН-ын дүрмийн 24.3 дахь "Ялсан намын дарга нь Засгийн газраа тэргүүлнэ" гэх зохицуулалтаар байр сууриа илэрхийлсэнгүй.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Г.Занданшатар МАН-ын дарга болох, эсвэл Н.Учрал МАН-ын удирдлагын хувиар Засгийн газраа тэргүүлэх ёстой" гэсэн маш тодорхой байр суурь илэрхийлэв. Энэ нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг нам дотроо уг асуудлаар сөрөг хүчин болчихсоныг харууллаа.
Энэ зуур Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар бол ажлаа маналзуулсан дүрээр л долоо хоногоо дүүргэлээ. Танхимаасаа Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг явуулахаар бэлдчихээд, чуулганы ирц бүрдэхийг хүлээж байв. Азаар парламентын үйл ажиллагаа урт хугацаанд доголдоогүй нөхцөлд Засгийн газар аж ахуйн ажлуудаа маналзуулаад л явчих, хийдэл үүсэхгүй нөхцөл л дөө.
Тэгээд ч дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсчхөөд, дотоодын өсөлт ирэх сараас л нүргэлээд ирэх тул Засгийн газарт чуулганы ирц бүрдэхийг хүлээгээд суух цаг ч алга. Бүтээн байгуулалтын улиралд шатахуун, дизелийн үнэ өснө гэдэг хамаг зардал талийгаад өгөхийн нэр ээ. Ийм хүнд нөхцөлд эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээ чангалж суухаас өөр арга Г.Занданшатарт алга. Улс төржих цагийг одоо Засгийн газар эдийн засаг руу бүрэн чиглүүлж зарцуулах цаг үеийн шаардлага дээр ирчхээд байна.
Төрийн тэргүүний хувьд бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас хойш жаал ууртай байсан гэгдсэн ч чуулганы нээлтийн үг нь улс төржилтийн хэрүүлийн мэдэгдэл байсангүй. "Гал морин жил улс төрийн ёс суртахууны хувьсгал хийх ёстой" гэсэн санаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг зохицуулалтаарх хуулийн төслөө л онцлов. Тэр цэргийн баярын өдрүүдэд илүү төвлөрч, хэвлэлийнхэнтэй нэг удаагийн уулзалт хийж, хаврын чуулганы эхний долоо хоногийг өнгөрүүллээ.
Жингээр нь авч үзвэл, Ерөнхийлөгч хэт улстөржихгүй гэж, Н.Учрал Засгийн газрын тэргүүн байх тухайд ам нээхгүй хэмээн жимийж, Г.Занданшатар энгийн байдлаар аж ахуйн ажлуудад төвлөрсөн байдлаар долоо хоногийн өнгөрүүлэв. Гэвчиг МАН дундаа нэг шийдэл хайж байгаа нь тодорхой. Цаашдаа сав л хийвэл хүн гүтгэж, хавиар нэг хэрүүл тарьчихдаг Б.Энхбаярт найдаж хаврын улс төрийн өрнөлийг орхих боломжгүй болцгоов, МАН-ын томчууд.
Хаа очиж сөрөг хүчний дуу хоолойг АН энэ удаа сайн үзүүлж, 100 хувийн саналаар Н.Учрал дээр гэдийцгээсэн нь сүүлийн жилүүдэд тэдний үзүүлээгүй сайн дүр төрх юм. Үүгээрээ хэр удаан гүрийж чадахыг нь харах хүлээлтийг ч сөрөг хүчин олон нийтэд үүсгэлээ.
Хүчнүүдийн нэг хэсэг хаврын улс төрийг намжаахыг хичээнэ. Нөгөө талд өрдөхийг мөрөөснө. Жижиг тоглогчдын дүр ч харьцангуй тодорхой цаг иржээ.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ирц бүрдэхгүй гэдэг бол ажлаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ
сөрөг хүчин ингэж нэгдэж байгаа нь сонин л харагдаж байна
улс төрчид хоорондоо маргалдахаас илүү ажил хиймээр юм
uls tur bol dandaa iim margaan heruultei bdg boljee
irts burdehgui bdg ni uneheer hariutslaggui yum
uls turjihgui bh gesen ni deer shuu
uls turd togtvortoi baidal hamgiin chuhal
ийм үед улс төрийн тоглолт хэрэггүй л баймаар
irgediin amidrald oir shiidveruud l heregtei bn
neg l shiidel oldohgui sunjraad bh yum
улс төрийн соёл жаахан сайжрах хэрэгтэй байна
АН ын зөв учрал засагаал ав 100 шинээр бүрдүүл залуужуул юунд айсийн
Сөнөж байхдаа таарсан үхэр сүрэг..
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Сөнөцөрсөн нам засаг.
Хариуцлага, чин сэтгэл гэдэг зүйл нь хаачаа юм бол
Ажлааа л хиймээр бна даа
Ta nariin hervvl hiij idej uuddag gazar bish shvv viliin vr haalga anduurdaggvi ym
Эрэгтэй хүн өөрдөө зориулж бий болгосон өмхий, хэрцгий, сэтгэлгүй, хайргүй новш улс.
Нохой долоо!
улс төр ингэж гацаанд ордог нь эцэстээ ард иргэдэд л хүнд тусдаг шүү
ард түмний асуудал хойш тавигдаад улс төр л яваад байх юм
ямар ч байсан эдийн засагтаа анхаарах хэрэгтэй цаг үе шүү
засгийн газар ажлаа хийж байвал ядаж эдийн засаг унахгүй байх