Трамп Ираны эрчим хүчний станцуудыг устгана гэж сүрдүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2026.03.21/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан эрчим хүчний станцуудыг устгана гэж сүрдүүлсэн байна. Тэр баасан гарагт /2026.03.20/ Ираны дайныг аажмаар зогсоох талаар ярьсан ч гэсэн ийнхүү нөхцөл байдлыг хурцатгасан мэдэгдэл хийв. Трамп болон түүний албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш иймэрхүү тодорхойгүй, өмнөхөө үгүйсгэсэн мэдэгдэл их хэмжээгээр гаргасан билээ.
Дайныг аажмаар зогсооно гэдгээ үгүйсгэхдээ Трамп “Иран Ормузын хоолойг ирэх 48 цагийн дотор ямар нэгэн аюулгүйгээр бүрэн нээхгүй бол АНУ Ираны хамгийн том цахилгаан станцаас эхлээд цохилт өгч, устгана” гэж сүрдүүлсэн байна. Үүнд Ираны зэвсэгт хүчин хариу өгөхдөө, АНУ Ираны эрчим хүч болон түлшний дэд бүтцэд халдвал Техран Ойрх Дорнод дахь АНУ-ын эрчим хүч, мэдээллийн технологи, ус давсгүйжүүлэх бүх дэд бүтцийг онилно гэжээ. Ойрх Дорнодын орнууд цэнгэг усны нөөцгүй учир далайн усыг давсгүйжүүлж хэрэглэдэг. Давсгүйжүүлэх дэд бүтцүүд бөмбөгдүүлбэл энгийн иргэдэд томоохон эрсдэл нүүрлэнэ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу зөнөгөөс болж ойрхи дорнодын ард түмэн зовох нь дээ муу гөлгийг Иранчууд нухах хэрэгтэй