Гадаад мэдээДЭЛХИЙ
Кубын цахилгаан эрчим хүчний дэд бүтэц долоо хоногт хоёр дахь удаагаа бүхэлдээ унтрав
АНУ-ын засгийн газар Куба улс руу газрын тос оруулахыг хориглон, их хэмжээний дарамт шахалт үзүүлж байгаа. Тэгвэл ийм хурцадмал нөхцөл байдал дунд Кубын цахилгаан эрчим хүчний дэд бүтэц долоо хоногт хоёр дахь удаагаа бүхэлдээ зогссон байна. Үүний улмаас тус улсын 10 сая гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ.
Кубын цахилгаан эрчим хүчний үндэсний компани болох “Union Electrica” сошиал хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ “18:32 цагт үндэсний цахилгаан эрчим хүчний дэд бүтэц бүхэлдээ зогслоо” гэсэн юм. Энэ сард тус улсад цахилгаан эрчим хүч тасалдсан гурван том тохиолдол гарлаа. Сүүлийн жилүүдэд тус улсын эрчим хүчний аюулгүй байдал доройтож ирсэн ч долоо хоногт хоёр удаа дэд бүтэц бүхэлдээ унтрах нь онцгой тохиолдол юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хойд Солонгосын араас нохойн замаар шагоом маарш!
Mongold 1990 - ond tiim bsan bizdee ,