АНУ-ын визийн барьцаа шаардаж буй хөтөлбөр наймдугаар сард дуусна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа 2025 оны наймдугаар сард B- 1 (бизнес аялал) болон B-2 (аялал жуулчлал) визний барьцаа шаардах шинэ хөтөлбөрийг туршилтаар явуулж эхэлсэн.
Туршилтын хөтөлбөр зарлагдсанаас хойш 38 орны иргэн 5, 10 эсвэл 15 мянган ам.долларын барьцаа өгч байж B-1, B-2 визний хүсэлт гаргадаг болсон юм.
Трампын захиргаа өнгөрсөн долоо хоногт тус жагсаалтад 12 орон нэмсэн дунд Монгол Улс багтсан. Жагсаалтад нэмэлтээр орсон 12 орны иргэд дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн B-1, B-2 визийн хүсэлт гаргахдаа 5-15 мянган ам.долларын барьцаа төлөх шаардлагатай болно. Энэхүү туршилтын хөтөлбөр нь наймдугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.
Аливаа улсын иргэдийн визийн хугацаа хэтрүүлэлтийн түвшин 10 хувь давсан тохиолдолд барьцаа шаарддаг жагсаалтдаа тухайн орныг нэмдэг байна. АНУ-ын Төрийн департаментын хамгийн сүүлийн тоо баримтаас харвал өнгөрсөн оноос хойш барьцаа байршуулсан мянган аялагчийн 97 хувь нь хугацаа хэтрүүлээгүй аж.
Барьцаа мөнгийг буцаан олгох нөхцөлүүд:
- Визийн хүсэлтийг хүлээн аваагүй тохиолдолд
- Виз эзэмшигч АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаандаа эсвэл түүнээс өмнө тус улсаас гарсан нь Дотоод аюулгүй байдлын яамд бүртгэгдсэн байх.
- Виз эзэмшигч визний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө АНУ руу зорчоогүй байх.
- Виз эзэмшигч АНУ-ын хилээр нэвтрэх хүсэлт гаргасан боловч хил дээрээс татгалзсан хариу авч буцаагдсан байх.
Барьцаа мөнгийг хураан авах нөхцөлүүд:
- Виз эзэмшигч АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлж тус улсаас гарсан нь Дотоод аюулгүй байдлын яамд бүртгэгдэх үед.
- Виз эзэмшигч зөвшөөрөгдсөн хугацаа нь дууссан ч АНУ-д үргэлжлүүлэн үлдэж, тус улсаас гараагүй үед.
- Виз эзэмшигч цагаачлалын бус статусаа өөрчлөх хүсэлт гаргах, орогнол хүсэх.
“Visa HQ” сайт дээр мэдээлснээр барьцаа буцаан олгох хугацаа дунджаар зургаагаас найман долоо хоног байгаа юм.
Туршилтын төгсгөлд АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яам дүн шинжилгээ хийж визийн хугацаа хэтрүүлэх тохиолдлыг бууруулсан эсэхийг тодорхойлно. “Visa HQ” сайтаас харвал энэхүү дүн шинжилгээг есдүгээр сард хийх төлөвтэй байна.
Эх сурвалж: Visa HQ, US State Department, BAL














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
neg hesgiin aldaanaas bolj busad ni hund baidald orдог
Ийм их барьцаа тавина гэдэг хэцүү л юм байна
5 10 15 myangan dollar gedeg bol denduu undur босго
Энгийн хүмүүс виз авах боломж улам багаслаа
Монголчуудыг ингэж ангилж байгаа нь харамсалтай
visa hugatsaa heteruulegchid ih bgaag l haruulj bn
Энэ чинь баян хүнд л боломжтой болж байна
ene heregjuulj ehleheer mash ih humuust noloolno
97 хувь нь хугацаа хэтрүүлээгүй гэдэг сайн үзүүлэлт байна
Гэхдээ 3 хувь нь бас бага тоо биш
Визний бодлого улам чангарч байна даа
Хэрвээ хугацаандаа гарвал мөнгөө буцаана гэдэг нь зөв
Баян орон ядуу орны зовлонг мэдэхгүй
Za hudlaa bitii shaagaarai gadaad yaamniihaan
АНУ иргэдэд виз олгохдоо миний монгол 20 мянган долларын барьцаа шаардана хилээр орж ирэхдээ үмхий сэмүүд хар тамхичин биш,бас садист аргаар дур хүслээ хангадаг бол оруулахгүй.Ингэж л хариу барьяа би
Улс орнууд манайхыг ингэж л харж дорд үзэж бнашд
Америкт энэ зун Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болно. Үүнтэй холбогдуулан өндөр барьцаа тавьсан байхдаа.
Б.Батцэцэг нь Монголын түүхэнд хамгийн удаан хугацаанд Гадаад харилцааны дэд сайд, сайд хийсэн хүн дээ.