Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун төрийн хэргийн комиссын ерөнхийлөгчөөр дахин томилогджээ

Хойд Солонгосын Ардын дээд хурлын анхны чуулганаар Ким Жон Ун төрийн хэргийн комиссын ерөнхийлөгчөөр дахин томилогдсон байна. БНАСАУ 2016 онд улсын бодлого хариуцсан дээд байгууллага болох төрийн хэргийн комиссыг байгуулсан юм. Тэр цагаас хойш Ким Жон Ун тус комиссын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн.

Чуулганаар мөн Ким Жон Уны хамгийн ойрын туслахуудын нэг гэгддэг Жо Ён Вон төрийн хэргийн комиссын байнгын хорооны даргаар сонгогджээ. Өнгөрсөн сард Хойд Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн нам их хурлаа хийсэн. Тус хурлаар намын гишүүд ирэх таван жилийн төлөвлөгөөг гаргаж 2026 оны төсвийг танилцуулсан юм. Ардын дээд хурал буюу тус улсын хууль тогтоох байгууллага нээлтийн чуулганаараа тус хоёр зүйлийг авч үзсэнээс гадна улсынхаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ.

Сүүлийн үед Ким Жон Ун охинтойгоо олон нийтийн өмнө гарах нь нэмэгдсэн. Тэд хамтдаа шинэ гар буу туршиж, танк унаж буй бичлэгийг Хойд Солонгосын төрийн өмчит телевиз нийтэлсэн юм. Өмнөд Солонгосын тагнуулууд Ким Жон Ун охиноо өөрийн залгамжлагчаар сонгосон гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button