УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатарын Засгийн газарт нуугдах газаргүй Б.Энхбаяр

"Хоёр цагийн бичлэгээ үзүүлээч ээ" гэж орилж мэдээлэл хийсэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сандралтай, орилоонтой болж өнгөрөв, өчигдөр. Мэдээлэл өгнө гэдгээ нээлттэй зарлахгүй, хаалттай хүрээнд өөрийг нь илтэд шүүмжилдэггүй хэвлэлүүдээ дуудсан байх жишээтэй.

"Хаврын улс төрийг халуухан өрнүүлнэ" гэж ам шүд алдсан Б.Энхбаяр өөрөө ингэж сэдэв болчихлоо. Түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилуулахын тулд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандахад хүрсэн. Товчхондоо Б.Энхбаярыг хамгаалах үүтгэл эдүгээ Х.Булгантуяагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэмжээний том асуудал болжээ.

Г.Занданшатар Б.Энхбаярыг явуулахгүйгээр Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг огцруулах шийдэлд хүрсэн. Хаврын чуулганы ирц бүрдэхгүй, хоёр сайдаа ч чөлөөлж чадахгүй яваа Засгийн газрын тэргүүндээ Б.Энхбаяр нэмэр болж байгаа юм алга. Бүр эсрэгээрээ хаврын чуулганы эхэнд сэтгүүлчдийг элдвээр гүтгэж, 16 настай охины үхлийн хэргийг "сошиал сэвээ" гэхчлэн хүний ёсгүй дүрээ бэхэлсээр яваа.

Хажуугаар нь "Нэгүүн.мн" сайтыг Эрүүгийн хууль дахь "шантаажилсан" зүйл ангиар Цагдаагийнхан шалгахдаа бөөн сенсаци үүсгэж, шүүмжлэлд өртөөд амжив. Ер ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын гаргаж буй үйлдлүүд өөрөө Засгийн газраа "хорлосоор", энэ мэтээр асуудал тарьсаар байна.

Цаашдаа Г.Занданшатар энэ хүнээрээ дайснуудаа даруулах биш. Эсрэгээрээ энэ хүнээ хаашаа нуух вэ. Өөрөөсөө яаж хол харагдуулах вэ гэдэг дээр Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар ажиллах шаардлага үүсэв.

Бэлнээр 1.3 сая ам.доллар авчихсан нь бичлэгээр нотлогдвол бага мөнгө биш ээ. Төгрөгөөр 4.6 тэрбумыг бэлэн авч халаасалчхаад, мэлзээд байх газар бас ихээр олдохгүй. Мөнгө ер нь заавал мөр үлдээдэг. Үүний араас баримтуудаа нотлохоор улайрах Л.Оюун-Эрдэнийн талын алхмууд ч зогсохгүй гэсэн үг.


Редакцын өмнөх агуулга

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Дүрдээ орчихсон тэнэг гар. Таарсан таар шуудайнууд, бүгд авилгачид. Их цэвэрлэгээ хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  иргэн

bugd adilhan n unen.

Зочин
Зочин

Ene uls tur gej yostoi oilgomjgui bolj baina ard irged bid uneheer yadarch baina neg negniigee barij ideh gej baigaa yum shig sanagdaj baina ene asuudal unen bol mash tom hereg shuu

Зочин
Зочин

Энэ хүмүүс дандаа нэг нэгнээ буруутгаад өнгөрдөг болохоос биш үнэн нь ил гарч ирдэггүй нь хамгийн харамсалтай байна ард түмэн л хохирч үлддэг

Зочин
Зочин

Ene bol zugeer neg ulsturiin temtsel shig haragdaj baina bid narig l huurch baigaa baih daa gej bodoj baina

Зочин
Зочин

Үнэхээр бичлэг байгаа юм бол ил тод тавиад бүхнийг шийдэх хэрэгтэй ингэж таамаг яриагаар ард түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй

Зочин
Зочин

Bi bodohdoo ene bol dotorh temtsel bh negnee unagah gesen oroldlogo shig haragdaj baina

Зочин
Зочин

Хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход улам л төвөгтэй болж байна

Зочин
Зочин

ig tsewerlegee hii

Зочин
Зочин

Юун сайд байтугай их хурлын гишүүнээс нь түдгэлзүүлээд шалга. Амар юм болцгоох нь бүр. Хэн чанга орилсоны зөв байдаггүй юм шүү

Зочин
Зочин

Ийм их мөнгөний асуудал яригдаад байхад үнэн худлыг нь хурдан тогтоох хэрэгтэй жирийн иргэд бид нар хэнийг нь итгэхээ мэдэхгүй хэцүү байдалд орж байна шүү

Зочин
Зочин

Bi bol ene buh medeelel deer neg ih itgehgui baina gehdee gal deer us nemj baigaa shig humuus ih tsuuraldaad baigaa ni uneheer sonin sanagdaj baina

Зочин
Зочин

Сайд нар нь ингэж асуудалд орооцолдоод байхад улс орон яаж урагшлах юм бэ арай дэндүү хариуцлагагүй санагдаж байна

Зочин
Зочин

Bi huvidaa ene hunii yariag sonsood bur oilgohgui baina yamar negen zuil nuugdaj baigaa yum shig sanagdaj baina

Зочин
Зочин

Ene asuudal uneheer unen bol mash ih haramsaltai baina ard tumen bidnii itgel aldagdaj baina

Зочин
Зочин

Ийм том албан тушаалтай хүмүүс ёс зүйтэй байх ёстой гэтэл эсрэгээрээ байгаад харамсаж байна шударга ёс хаана байна вэ

Зочин
Зочин

Энэ асуудалд үнэн худлыг нь ялгаж салгахгүй бол хүмүүс бүр будилж гүйцлээ мэдээлэл их ч баттай нь алга

Зочин
Зочин

Ene hunii heldeg ug bolgon ni oor hoorondoo zurchildood baina shig sanagdaj baina ene ni l humuusiig ergelzeend oruulj baina

Зочин
Зочин

Ene asuudliig zugeer ongorooh bish shalgaj togtooh heregtei gej bodoj baina

Зочин
Зочин

Улс төрийн тоглоом дэндүү их болж байна жирийн иргэдийн амьдралд огт нэмэргүй байна

Зочин
Зочин

Ийм асуудал бүрд хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй нь хамгийн том асуудал байна

Зочин
Зочин

Ene hunii talaar urid ni ch bas sonin medeelel ih garsan sanagdaj baina odoo ch bas adilhan baidal davtagdaj baina

Зочин
Зочин

Улс төрчид өөрсдийн эрх ашгаа бодохоос биш ард түмнийг бодохоо больжээ

Зочин
Зочин

Ene bol mash tom hergiin ehlel baij magadgui shuu humuus anhaaral handuulah heregtei

Зочин
Зочин

Үнэхээр ийм зүйл болсон бол маш ноцтой хэрэг байна шүү

Мөнх
Мөнх

20 саяын цүнхийг тэвчихгүй засаг огцруулдаг залуус маань жагсаж байгаад ийм их мөнгөний учрыг дор нь олно доо

Зочин 7
Зочин 7

Херо Баатар, Х.Баттулга, Амундра, Оюунэрдэнэ нар ч ёстой ёстой мэргэжлийн түвшинд ажиллаж байна даа. Энэ том ажлын ахлагч нь Х.Баттулга болой.

Зочин
Зочин

danhan tolgoit amia tavij bgn . eniig buulgachval daraagiin hvn n enhbayar shig shalgahgui gd.

Зочин
Зочин

1.3 н сая доллар суудлын болон жипэнд багтах уу.шуудайнд хийгээд өргөөд явж чадах уу.ер нь хааш хаашаа1³ хэмжээтэй байж чадах уу манайхаан .харин банкаар гүйлгээ хийсэн бол баримт нь байж л таарна

Холбоотой мэдээ

Back to top button