НИЙГЭМ

Сүрьеэ эдгэрдэг өвчин

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон зарладаг бөгөөд тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд тус өдрийг “Сүрьеэг зогсоохын тулд хамтдаа” уриан дор тэмдэглэхээр болжээ.

Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэтэй өвчтөн ханиалгах, найтаах, шүлсээ хаях үед нян агаарт тархдаг байна. Тухайлбал, ханиах, халуурах, жин буурах, шөнө хөлрөх шинж тэмдэгүүд түгээмэл илэрдэг аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жил бүр ойролцоогоор 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 1.2–1.3 сая хүн амь насаа алддаг байна. Түүнчлэн ХДХВ/ДОХ-той хавсарсан тохиолдлыг оролцуулбал нийт нас баралт 1.5 сая орчимд хүрдэг судалгаа гарчээ.

Сүрьеэ нь эдгэрдэг өвчин тул танд сүрьеэгийн шинж тэмдэг илрэх, ойрын хавьтал болсон мөн эрсдэлт бүлэгт хамаардаг бол эмчид хандахыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button