НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарч 6 га газар шатжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн нутаг "Шоргоолж" гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 13:20 цагт ой хээрийн түймрийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байгаа аж.

Түүнчлэн орон нутгаас мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатжээ.Тухайн түймэр аймгийн төвөөс зүүн урд 190 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 30 км зайд гарсан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Zun bish aynga tsahilgaan ene terees boloogui bailtai bilee. Baavgai zuudelj sereed gal tavichisan ym bolov uu? Kkk. Ezniig ni olj togtooh buiza

Холбоотой мэдээ

Back to top button