Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Беларусьт алсын тусгалтай дроны бааз барьж байна гэж Зеленский мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2026.03.23/ мэдэгдэл хийхдээ ОХУ Беларусьт алсын тусгалтай дроны дөрвөн бааз нээхээр төлөвлөж байна гэжээ. Сүүлийн саруудад Зеленский Беларусь улс дайн оролцох нь илүү нэмэгдэх эрсдэл байгаа талаар анхааруулах болсон. Дайны эхэнд ОХУ-ын цэргүүд Беларусийн газар нутгаар дамжин халдлагаа өрнүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан барууны орнууд Беларусийн эсрэг олон хориг арга хэмжээ авч байсан.

2023 онд Беларусь ОХУ-ын цөмийн зэвсгийг газар нутагтаа байршуулсан юм. 1993 онд Беларусь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тохиролцоонд гарын үсэг зурж байсан. Гэвч Украины дайн эхэлснээс таван хоногийн дараа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко бүх нийтийн санал асуулга явуулж, үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай хэсгийг нь авч хаясан байдаг. Беларусьт цөмийн зэвсэг байршуулсан явдал нь бүс нутгийн хурцадмал байдлыг дордуулсан алхам болсон гэж мэргэжилтнүүд үздэг юм.

Эх сурвалж: The Guardian, ICAN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button