Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Москва оюутнуудад цалин, тэтгэлэг амлан цэрэгт элсүүлэхээр оролдож байна

Сүүлийн үед ОХУ их дээд сургуулиудыг цэрэг элсүүлэх  шинэ суваг болгон ашиглах нь нэмэгджээ. Дөрвөн жил үргэлжилж буй Украины дайны улмаас ОХУ-ын цэргийн тоо цөөрч, амь үрэгдэгсдийн тоо хэдэн зуун мянгад хүрсэн тул ийм арга хэрэглэж эхлэв.

2022 онд дайн эхэлснээс хойш ОХУ өндөр цалин амлах замаар цэрэг шинээр элсүүлж ирсэн. Харин энэ жилийн нэгдүгээр сараас хойш оюутнуудыг онилох ажил илүү идэвхэжсэн гэж "Идите Лесом" ТББ мэдээлжээ. Тус байгууллага оросуудыг цэрэг татлагаас зайлсхийхэд тусалдаг байна.

Цэрэгт элсүүлэх кампанит ажлууд их сургуулиудын хичээлийн хуваарьтай холбоотой явагддаг аж. Өвлийн шалгалтын үеэр муу дүн авсан эсвэл дахин шалгалт өгөх оюутнуудыг цэргийнхэн илүүтэй онилдог гэж “Идите Лесом” байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Иван Чувиляев хэлжээ.

Албаныхан оюутнуудыг цэрэгт элсүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг байна. Жишээлбэл оюутнуудыг цэргийн албаны төлөөлөгчидтэй уулзуулж, дроны ангид алба хаах гэрээ байгуулахыг ятгадаг аж. Заримдаа ирцийн хуудас эсвэл гэрээний нөхцөлтэй танилцсан гэх бичигт гарын үсэг зуруулдаг байна. Чувиляев хэлснээр гэрээ байгуулахгүй бол муу дүнтэй учраас чамайг сургуулиас хөөнө гэж айлган сүрдүүлэх ч тактик мөн ашигладаг аж.

Сургуулиуд оюутнуудад Батлан хамгаалах яамны сурталчилгааны хуудас тарааж, эх оронч сэдэвтэй кино үзүүлж, цэрэгт явсан оюутнуудын түүхийг сурталчилж байна. "Гроза" сэтгүүлийн тооцоолсноор ОХУ даяар 201 их дээд сургуульд ийм сурталчилгаа явагджээ.

Жишээлбэл Москвагийн Анагаахын коллежийн хоёрдугаар дамжаанд суралцдаг оюутнуудад "Цэрэгт элсэх гэрээ байгуулах нь амьдралын баталгаа болно" гэх сурталчилгаа тараасан байна. Мөн тэднийг фронтын шугам руу явуулахгүй гэж амласан аж.

Албаныхан Кутафины нэрэмжит Хуулийн их сургууль нэгэн оюутны сэтгэгдлийг сурталчилгаа дээрээ нийтэлжээ. Тэр оюутан цэрэгт явахыг нэр төрийн хэрэг гэж тодорхойлсон байна. Мөн "Яагаад би тэнд биш энд байна вэ гэж өдөр бүр боддог байсан. Сургуулиараа дамжуулж явах боломж гарсан нь чухал шийдвэр боллоо. Цэрэгт сургуулиасаа элсэж буй анхны хэдийн нэг гэдгээрээ бахархаж байна" гэсэн юм.

Красноярск хот дахь Сибирийн холбооны их сургуульд кампанит ажил хийж буй албаныхан оюутнууд дрон жолоодоход хамгийн тохиромжтой гэж хэлжээ. Учир нь оюутнууд багаасаа гар утас, компьютер тоглоомд дуртай байсан нь давуу тал болдог гэж тэд тайлбарласан байна.

Зургийн эх сурвалж: PubAffairs Bruxelles

Зарим их сургууль цэрэгт элсэхийг сурлагатай нь шууд холбож эхэлжээ. ОХУ-ын Эдийн засгийн дээд сургууль шалгалтдаа унасан оюутнуудад сургуулиас хөөгдөхийн оронд гэрээ байгуулах санал тавьсан байна. Гэрээний хугацаанд чөлөө өгнө гэж амлажээ.

Казаны инновацын их сургуулийн захирал Юлиа Хадиуллина шалгалтад унасан өртэй оюутнуудад "Та нар хөөгдсөнд. Гэхдээ эх орон чинь та бүхэнд итгэж найдаж байгаа учраас боломж бий. Оюутан байхаа больсон хүмүүсээс шинэ арми бүрдэнэ” гэсэн байна.

Цэрэг элсүүлэх квот сургуулиудад өгдөг

ОХУ-ын Батлан хамгаалах яам сургуулиудад цэрэг татах квот тогтоож байгаа бололтой. Владивосток хотын Алс Дорнодын их сургууль хоёрдугаар сард л гэхэд 32 оюутан элсүүлэх үүрэг авсан байна.

Оросын хүмүүнлэгийн ухааны их сургууль 200 оюутантай цэргийн гэрээ байгуулах ёстой гэх мэдээлэл мөн гарчээ. Сургуулийн зүгээс үүнийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл өгөх ажил гэж тайлбарласан байна. Новосибирскийн багшийн их сургууль дөрөвдүгээр сар гэхэд 109 оюутан элсүүлэх даалгавар авчээ.

Нэрээ нууцалсан нэгэн докторант оюутан “The Moscow Times” сонинд хэлэхдээ профессорууд улс төрийн асуудалд маш болгоомжтой хандаж байгаа гэсэн юм.

Цэрэгт элсвэл мөнгө, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ гэж амлаж байна

Их сургуулиуд болон цэргийнхэн оюутнуудыг татахын тулд нэг жилийн хугацаатай алба, өндөр цалин, сургалтын төлбөрийн хөнгөлөлт амлаж байгаа аж. Жишээлбэл Санкт-Петербургийн улсын их сургууль 50 мянган рублийн нэг удаагийн урамшуулал, жилд 7 сая хүртэлх рублийн цалин, халагдаж ирэхэд тэтгэлэг олгох зэрэг зүйлсийг амлажээ.

Хүний эрхийн хуульч Артём Клыг Батлан хамгаалах яамнаас их дээд сургуулиудад явуулсан зааварчилгаа ил болгосон байна. Оюутнуудад тусгай нөхцөл амлаж, хугацаа дуусахад цэргээс халагдах баталгаа өгөх ёстой гэж Батлан хамгаалах яам зааварчилсан аж.

Гэхдээ ОХУ 2022 онд хэсэгчилсэн дайчилгаа явуулсныхаа дараа цэргийн гэрээ нь дайчилгаа дуустал хүчинтэй хэвээр үлддэг гэх дүрмийг баталсан. Одоогийн байдлаар хэсэгчилсэн дайчилгаа албан ёсоор дуусаагүй байгаа юм. “Citizen.Army.Law” хүний эрхийн төлөөх байгууллагын төлөөлөгч Сергей Кривенко "Албаныхан нэг жилийн гэрээ гэж хэлдэг ч хугацаа нь дуусахад гэрээг цуцалж болдоггүйг нуудаг" гэжээ.

Хуульчдын хэлж байгаагаар эдгээр гэрээ нь ердийн стандарт гэрээ учир ерөнхийлөгчийн зарлигт захирагддаг байна. Мөн оюутнуудыг фронтын тэргүүн эгнээнд явуулахгүй гэх баталгаа байхгүй гэж хуульч Калой Ахильгов нэмж анхааруулав.

Ленинград мужид оршин суудаг 18 настай Сергей гэх оюутан зөвхөн Санкт-Петербургийн аюулгүй байдлыг хангана гэх нөхцөл тавьсан гэжээ. Тэр ээждээ сургалтын төлбөрт нь туслахын тулд цэрэгт явах талаар бодож үзсэн байна. Харин одоо түүнд фронт дээр дрон жолоодох бэлтгэл хий гэх тушаал иржээ. Фронт руу аваад явчихна гэж айх болсон тул ээж нь түүнийг сургууль руугаа явахыг хориглосон аж.

Екатеринбургт амьдардаг нэгэн оюутны хэлэхдээ гэрээнд үнэндээ ямар ч баталгаа байхгүйг бүгд мэдэж байгаа гэжээ. Ихэнх оюутнууд цэрэгт элсүүлэх сурталчилгаанд эргэлзэж, тоглоом болгон хүлээн авч байна гэж тэр “The Moscow Times” сонинд хэлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муусайн орсууд одоо бол өөрсдөө байлдах хэрэгтэй. Дайн болно хэдэн бага ястан халимаг, буриад ,татарчуудыг бууны өмнө аваачдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

тэд дууссан

Зочин
Зочин

Эцэг эхчүүдэд хэцүү л мэдээ байна

Зочин
Зочин

Дэлхий дээрх хүн бүр өөрийн гэсэн орон зай эрх чөлөө гэж байх ёстой хэтэрхий хувийн эрхэнд нь хандаад байгаа биш үү дээ

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол маш ноцтой асуудал байна

Зочин
Зочин

Сургуулийг цэрэг элсүүлэх хэрэгсэл болгож болохгүй

Зочин
Зочин

Залуусын ирээдүйгээр ингэж тоглож болохгүй

Зочин
Зочин

Айдас дээр тулгуурласан шийдвэр гаргуулж байна

Зочин
Зочин

Мөнгө амлаад хүнийг татна гэдэг буруу

Зочин
Зочин

Оюутан хүн сурах ёстой болохоос биш

Зочин
Зочин

Залуучуудыг онилж байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

Amalj bga zuil ni itgeltei bish

Зочин
Зочин

Оюутнуудыг ингэж шахаж болохгүй шүү

Зочин
Зочин

Сурталчилгаа хэтэрхий хүчтэй явж байна

Зочин
Зочин

Bodoltoi handah asuudal baina

Тэнэг юм
Тэнэг юм

Хөлсний цэргийг их сургуулиудаас бол шууд албадан элсүүлмээр юм. Сталин багшийн үед байсан бол юун цалин мөнгө. Шууд хүчээр дайчлан ачна, өөдөөс юм яривал шууд 5гр тугалга өгнө..

Зочин
Зочин

ENE CHIN L OROS ARGA BARIL KKK OROS HULMASUUD. OROS HUNEE. HAIRLAJ MEDEHGUI BILEE

Зочин
Зочин

Муу дүнтэй оюутнуудыг шууд явуул. Танхай дээрэм хийсэн хүмүүсийг шууд явуулж бга. Гэмт хэрэг мэдэгдэхшйц буурсан

Зочин
Зочин

мэдээж зөвшдээ дайнаа дуусгахаа бод путлер

Зочин
Зочин

Гэрээний нөхцөл хамгийн чухал нь шүү

Зочин
Зочин

Хүчээр биш ойлгуулж шийдвэр гаргуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button