ОХУ-д бензиний үнэ эрчимтэй нэмэгдсээр байна

ОХУ-д бензиний хэрэглээний үнэ гуравдугаар сарын 11–16-ны хооронд өмнөх сарын мөн үеэс 0.25 хувиар өссөн байна.
Үүнээс өмнө гуравдугаар сарын 3–10-ны хооронд 0.15 хувиар өссөн бөгөөд хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2 хүртэл 0.07 хувиар, хоёрдугаар сарын 17–24-ний хооронд 0.26 хувиар тус тус өссөн талаар Росстат мэдээлжээ.
Харин гуравдугаар сарын 16-ны байдлаар бензиний үнэ 2.40 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт болсон юм.
Тухайлбал энэ үед улсын ОХУ даяар бензиний нэг литрийн дундаж үнэ 66.31 рубль буюу 2851 төгрөг, АИ-92 бензиний үнэ 62.79 рубль буюу 2699 төгрөг, АИ-95 — 68.18 рубль буюу 2931 төгрөг, АИ-98 — 92.12 рубль буюу 3961 төгрөгийн ханштай байжээ.
ОХУ-д дизель түлшний үнэ гуравдугаар сарын 11–16-ны хооронд 0.06 хувиар өссөн байна. Үүнээс өмнө гуравдугаар сарын 3–10-нд 0.01 хувиар буурч, хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2 хүртэл 0.03 хувиар, хоёрдугаар сарын 17–24-нд 0.04 хувиар өссөн байв. Жилийн эхнээс дизель түлшний үнэ 1.55 хувиар өсчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд дизель түлшний дундаж үнэ нэг литр нь 77.42 рубль буюу 3342 төгрөг бол гуравдугаар сарын 10-нд 77.34 рубль буюу 3325 төгрөг байсан билээ.
2025 онд ОХУ-д бензиний хэрэглээний үнийн өсөлт 10.78 хувь хүрч, жилийн нийт инфляцаас бараг хоёр дахин өндөр болсон. Харин 2024 онд үнэ 11.13 хувиар өссөн нь тухайн жилийн инфляцаас 9.52 хувь байсан юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэнд нь манай шатахууны боссууд жигтэйхэн баярлаж байгаа даа
Uniig togtvortoi bailgah heregtei
Zardlaa hemneh heregtei bolloo
Бүх юмны үнэ нэмэгдээд нэмэгдээд эцсийн эцэст ард иргэд ажил орлогогүй, гар дээрээ мөнгөгүй, худалдан авах чадваргүй юм чинь нэмээд нэмээд одоо яахав дээ. Цаасан мөнгө хэвлэн тарааж Венесуэлийн араас орох л арга үлдэнэ дээ чааваас.ь
За тэгээд сургаар нэмчих гээдбайв даа. Орос манайд нэмсэн үнээрээ өгөхгүй шүү. Гэрээний дагуу л өгнө..
Монголд түлш өсөөгүй байхадл аль эрт мах сүүү өсчихсөншдэээ мах 20 к гээл жилиин өмнөл 10 к байсан
Үнэ өсөх нь хаа сайгүй л асуудал болж байна
Шатахууны үнэ өсөхөөр бүх зүйл дагаад нэмэгддэг
Жижиг өсөлтүүд нийлээд том болдог шүү
Хэт хурдан өсөөд байна уу даа
Эцэст нь бүх юмны үнэ нэмэгдэнэ
Hereglegchid l hohirno
Teever dagaj usnu
Zah zeeliin nuluu l doo
Bodlogo chuhal baina
Зууны 2 3 % -ын өсөлтийг их гэө шоудаад байх хэрэггүй. Ямар 20, 30% өссөн биш !!!
126 ХУЛГАЙЧ АЖИЛАА ХИЙДЭГҮЙ ЮУМ ЧИНЬ МОНГОЛД БҮХ ЮУМНИЙ ҮНЭ ХЭД БОЛЖ ӨСХИЙГ ТААШГҮЙ ДЭЭ УЛНИЙ ЯАДАРСАН 3 САЯ АРДУУД ЗОВЖ БАЙНА ДАА
Битгий худлаа шаагаад бай. Мэдээллийн эх үүсвэр чинь хаана байна. Муу золбин гөлөг. Хэдэн монополиудын бохир мөнгө амандаа чихчихээд, бензины үнэ зохиомлоор өсгөх худлаа мессеж тарааж байх шив. Монгол улс Оростой шатахууны гэрээтэй.
Орос газрын тос гаднаас авдаггүй нефть боловсруулах үйлдвэртэй хэнээс ч хараат бус нэмэгдэхгүй байх ёстой худлаа сэрээд манайхан бензин шатахууны үнээ нэмэх сонирхолтой байгаа...
Ихэнх нефть боловсруулах үйлдвэрүүдийг, нефтийн том том агужлахуудыг Украйнь дроноор бөмбөгдөөд устгасан тул орос дотооддоо хомсдолд ороод байгаа..сүүлийн 2 жил дотооддоо бензин шатахууны хомсдолд орсон байгаа шүү..Ираны асуудал цэгцэрвэл Оросоос өөр улсуудаас авч сурах хэрэгтэй болсон..
Манай Монголоос 17-р зуунд дээрэмдсэн газар нутгаас олборлож, баяжиж байгааг мэдэж байна уу? Илжиг ээ!
Орос гаднаас газрын тос авдаггүй өөрөө нефть боловсруулах үйлдвэртэй нэмэгдэх учиргүй манайхан бензин шатахууны үнэ нэмэх сонирхолтой худлаа сэвээд байгаа... тэр Ираны дайн Ормузын хоолой нтр хамаагүй
Ингэж байж Монголд шатахууны үнэ нэмэх аргаа хайж байна уу
Монгол Киргиз хоёр уйлж гувшиж 92хэрэглэдэг гэж биздээ
Манай ЗГ , яам ОХУ-ын компанитай тогтвортой үнийн гэрээ байгуулсан гэж солиороос өөр юм хийж чадсангүй. Мэдээж чоно борооноор гэдэг шиг хэдэн бензины дамчид л ичихгүйгээр баярлаж байгаа биз. Бодол нь богино байна даа.
Түлш хямдл баыгааа юм бишиии 3300 манай шуналууд 4 к болгочихсон өшөөч нэмнэ гээд байгаашдэээ
Инфляцтай шууд холбоотой л харагдаж байна