Ким Жон Ун Өмнөд Солонгосыг хамгийн дайсагнагч улс гэж тодорхойлно хэмээв
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орноо цөмийн хүчээ үргэлж бэхжүүлсээр байх болно гэж мэдэгдлээ. Мөн тэр Өмнөд Солонгосыг хамгийн дайсагнагч улс гэж тодорхойлно гэдгээ хэлсэн байна. Ким Жон Ун Ардын дээд чуулганы өмнө үг хэлэхдээ ингэж мэдэгджээ.
Ким Жон Ун үг хэлэхдээ Пёньян цөмийн зэвсэгтэй болсон нь буцалтгүй зүйл гэсэн юм. Өөрсдийгөө хамгаалах зорилгоор цөмийн зэвсгээ өргөжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжилд нэн чухал гэж тэр хэлсэн байна.
Тэр "Тусгаар тогтносон улс орнуудын нэр төр, эрх ашгийг нэг талын шийдвэрээр болон хүчирхийллийн замаар зөрчиж буй өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдал бидэнд тодорхой зүйлийг сургаж байна. Энэ нөхцөл байдал улс орны оршин тогтнол болон энх тайвны жинхэнэ баталгаа юу болохыг харуулж байна" хэмээсэн аж.
Цөмийн зэвсгээс ангижран хариуд нь эдийн засгийн дэмжлэг эсвэл аюулгүй байдлын баталгаа авах санааг Ким Жон Ун эрс няцаажээ. Хойд Солонгос цөмийн хүчээ хадгалахын зэрэгцээ хөгжилд тэмүүлэх нь стратегийн зөв сонголт гэдэг нь батлагдсан хэмээн тэр хэлсэн байна.
Цөмийн зэвсэг нь дайн дэгдэхээс сэргийлсэн гэж тэр хэлсэн юм. Мөн Ким Жон Ун дотоод нөөц бололцоогоо эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт болон ард иргэдийн амьжиргааны түвшинд чиглүүлэх боломжийг олгосон хэмээжээ.
Өмнөд Солонгосын шинжээчид хэлж буйгаар тэр ингэж хэлснээрээ АНУ Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг шууд бусаар шүүмжил байгаа аж. Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Мү Жин "Эдгээр нөхцөл байдал Пёньяны эртний байр суурийг улам бататгаж байна. Гаднын хөндлөнгийн оролцооноос сэргийлэх, дэглэмийн оршин тогтнолыг хамгаалахад цөмийн зэвсэг зайлшгүй шаардлагатай гэж тэд үздэг" хэмээсэн байна.
Ким Жон Ун АНУ болон түүний холбоотнуудыг Солонгосын хойгийн ойролцоо стратегийн цөмийн зэвсэг байршуулж, бүс нутгийг тогтворгүй болгож байна гэж буруутгажээ. Гэхдээ Хойд Солонгос өөрийгөө аюул заналхийлэлд өртсөн улс гэж үзэхээ больсон тул шаардлагатай бол бусдад заналхийлэх хүч чадалтай болсон гэж тэр нэмж хэлсэн юм.
Тэр Сөүлд хандаж мэдэгдэхдээ Хойд Солонгосын тусгаар тогтнолд халдах аливаа оролдлогод эргэлзэхгүйгээр, шийдэмгий хариу барих болно гэж анхааруулсан байна.
Ким Жон Ун Өмнөд Солонгосыг хамгийн дайсагнагч улс гэж нэрлэсэн нь Пёньяны Сөүл рүү чиглэсэн байр суурь сүүлийн жилүүдэд хатуурсны илрэл юм. Кюннам их сургуулийн Лим Ыл Чол хэлэхдээ "Ингэж тодорхойлсон нь Пёньян Өмнөд Солонгосыг үндэс нэгт орон гэж үзэж байсан статусыг арчин хаяж байна" гэжээ.
Өмнө нь Пёньян БНСУ-ыг ийм хамгийн том дайсагнагч орон гэж тодорхойлж байгаагүй аж.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар мягмар гарагт /2026.03.24/ мэдэгдэл хийхдээ Ким Жон Ун энх тайвнаар зэрэгцэн оршиход тохиромжгүй үг хэллээ гэжээ. Солонгосын хойгийн харилцан аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийг зөвхөн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа л хангаж чадна гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк чинь Хойд Солонгосыг өдөөн хатгадаг. Өмнөд Солонгост Америкийн цэргийн бааз байдаг. Тиймээс Ким Жон Ун зөв хэлжээ. Монголын дайсан бол Өвөр Монгол. Учир нь хятадууд Монголын газар нутгийг булаан авах бодлогоо Хятадуудын эзэмшилд байдаг Өвөр Монголоор дамжуулж 36 жил МУ-ыг мөхөөж байна.
Бид ил тод нэртэй задгай замбараагүй амны пангаар хуцдаг яриа нь өөрсдийг нь живүүлэх гэж байгаа мэт санагдаад байна гол нь гадаад байж байгаад ирсэн, гадаадаас санхүүжилт авдаг под каст гэж нэг яриа монголд маш хотрой байна энэ хүмүүс улсдаа ажил хөдөлмөрлө гаднаас мөнгө авдаг санхүүжилт авдагаа зогсоо гэж хэлмээр байна. Монголын бүх сайн сайхан бүхнийг устгаж байна дээл өмссөнөөр монгол биш харьцаа хандлага, ёс дэг жаяг, мэндлэх, хүндлэх ёс суртахуун хэнтэй юу ярих ярихгүй байх гээд бүх соёл байсан юм шүү. Бүгд алга болж буд харамсаж байна.
Дэлхий улам л хурцадмал болж байна даа
Цөмийн зэвсэг ярихаар айдас төрөх юм
Яриа хэлэлцээгээр шийдэх нь зөв
Ayulgui baidlaa hamgaalah ni oilgomjtoi
Gehdee ingeh hereggui shuu
Bus nutagt togtvortoi baidal heregtei
Uls tur uneheer hetsuu yum
Neg taliin handlaga ih baina
Irged hamgiin ih hohirno
Taiwan handah ni chuhal
Het tuilshirsen baina
Bolgoomjtoi handah heregtei
Enh taivan l hamgiin chuhal
anu gj budilaani uls bhimdaa haa hamaagui uls orni dotood amidrald oroltsool blhgui bl uls hoorond ys hayaal uursuduu dundaasan ashig olhig bodoh yum
Энэ балай дибиль юмнууд нь удам судраараа л ингэж дүвчигнэж 70,80 жил улигтлаа. Бүр залхдгүйм байх даа.
Хүйтэн дайны үеэс илүү их зэвсэглэлээр хөөцөлдөж байна даа улс орнууд
Монголчууд монголчууд бие биедээ дайснууд биш шүү. Ойлгосон уу? Ямар улсад харьяалагдах нь хамаагүй. Бидний хамгийн гол том дайсан бол ОХУ өөр хэн ч биш. Ойлгосон уу? Тэнэгүүд. Ми
Тэрнээс гадна Хятад улс за яах вэ дайсан байж болно оо. Гээд урьд нь тэр 2 улс манай улсын Колан улс байсан тийм үү? Өс хонзонгоо л авч байгаа дуракууд.
Үүнээс гадна бие биеийгээ л үзэн ядахаа больчих. Тэгвэл та нар Та нар бие биеийнхээ сэтгэлийнхээ доор аль нэгнийг сэтгэлийн доорх хараалын үг тийм муухай зүйлүүдийг бичихээ больчих гая. Монголчуудыг ухаантай ард түмэн шүү дээ та нар. Ухаалаг шүү дээ. Даанч энэ ухаанаа буруу зүйлд битгий зарцуулаарай. Энэ маш олон хүчирхийлэгч зөндөө олон байдаг аа. Ил доодох хамаагүй, та нар бүгдээрээ л бие биеийгээ хараагаад л бол. Тэр хүнийг алж болдог. Та нар үгээр хүнийг алаа биз дээ. Харин бид одоо дахиж хэзээ ч хүн хүний дор хараал үг бичихгүй шүү. Хэн ч байсан хамаагүй.
Энэ унгас өөрөө хамгийн харгис дарангуйлагч
Балайтаж дуусахгүй торой юмаа..
Кимийн мэдэгдэл хийх өмдөндөө унгах хоёр адилдоо..ямарч ач холбогдолгүй..Ираны асуудлыг шийдсэн дараа Трамп үг дуугүй бууж өгөх шаардлага тавина..эс биелүүлбэл Кимийг хулгайлах эсвэл Кимийн цөмийн обьектуудыг бөмбөгдөж устгана..Орос туслахгүй..Ши дарга л асуудлыг зохицуулах боломжтой..
Өмхий гүзээгээ унжуулсан сүгийг тонилгочих хүн байхгүй л байх даа