НИЙГЭМНийгэм мэдээ

Ерөнхийлөгч баруун аймгуудад ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуравдугаар сарын 20-ноос эхлэн баруун аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийж бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль тогтоомжууд, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулж, санал бодлыг нь сонсжээ.

Тэрбээр орон нутгийн томилолтынхоо хүрээнд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт ажиллан, иргэдтэй уулзахын зэрэгцээ “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсан байна.  Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг онцлоод ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр ханган, аймаг орон нутагтаа олон байр бий болгож, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. Тухайлбал,

  • 100 жилийн түүхтэй “Завхан баялаг” ХК өнгөрсөн онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 400 сая төгрөгийн зээл авч, савлагааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Тус хүнсний үйлдвэр 58 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200-250 сая төгрөгийн татвар төлдөг аж.
  • Увс аймагт ажиллах үеэрээ “Мөнхийн чанар” ХХК, “Увс Хүнс” ХК-д зочилжээ. Увс Хүнс” ХК-  2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулсан бөгөөд өнгөрсөн онд улсад  1,2 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
  • Ховд аймагт ажиллах үедээ  “Хан Жаргалант Ховд” хоршоонд ажилласан бөгөөд тус хоршоо “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд үйл ажиллаагаа өргөжүүлж аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна.
  • Харин Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ  100 ортой шинэ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцож,  эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ илэрхийлжээ.

Компанийн удирдлагууд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, тоног төхөөрөмжөө сайжруулан бүтээгдэхүүний чанар, стандаартаа нэмэгдүүлэх,  тэр хэрээр ажлын байр бий болгох боломж нэмэгдэж байгаад талархалтай байна гэв.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэнэг юм
Тэнэг юм

Ээ чааваас, яана даа яана. Мах олдохоо больж үнэ нь нисэн одсон. Удахгүй гурил, төмс ногоо картанд орох гэж байдаг!?! ...

Холбоотой мэдээ

Back to top button