Томилолт | НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлж буйгаа 21 жилийн өмнө зарласны учир

Eguur.mn сайтын сурвалжлах баг АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, Монгол Улс 2048–2049 оны Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйг албан ёсоор мэдэгдлээ. Энэ бол түүний 2021 оноос хойш НҮБ-ын индрээс хэлсэн зургаа дахь үг, Ерөнхийлөгчийн хувиар хэлсэн сүүлчийн үг болов.
Ерөнхийлөгч юу гэв. Онцлох эшлэлүүдийг хүргэе.
"Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна"
Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ бол өмнөх таван жилд түүний НҮБ-ын индрээс хэлсэн үгэнд давтагдаагүй агуулга. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдсан. Олон туйлтаас олон ургалч байх нь энэ уриа, сэдэвтэй уялдаж буй онцлох эшлэл.
Аюулгүйн Зөвлөлийн суудлын төлөөх өрсөлдөөнөө 21 жилийн өмнө зарлаж буй амбиц

Аюулгүйн Зөвлөлд нэр дэвшүүлэх шийдвэрийг тэрбээр Зөвлөлийн шинэчлэлийн байр суурьтай холбосон. Монгол Улс "НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой" гэж үздэг. Тиймээс байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын төлөөллийг хангахыг дэмждэг гэжээ. Үүний дараа тэрбээр Монгол Улсыг Зөвлөлд хэзээ ч сууж байгаагүй 58 улсын нэг гэж онцолж, нэр дэвшихээ зарлав.
Аюулгүйн Зөвлөл 15 гишүүнтэй. АНУ, ОХУ, БНХАУ, Британи, Франц таван байнгын гишүүн хориг тавих эрхтэй. Үлдсэн 10 суудлын тавыг нь Ерөнхий Ассамблей жил бүр хоёр жилийн хугацаатай сонгодог. Өрсөлдөгчгүй нэр дэвшигч ч санал өгсөн гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авах ёстой. Суудлыг бүс нутгаар хуваарилдаг. Ази-Номхон далайн бүлэгт хоёр суудал ногдож, жил бүр нэгийг нь сонгоно. Энэ онд Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Латви, Либери, Дани, Грек, Пакистан, Панам, Сомали улс байнгын бус гишүүнээр ажиллаж байна. Эдгээрээс Дани, Грек, Пакистан, Панам, Сомалийн бүрэн эрх энэ оны сүүлээр дуусна. Тэдний оронд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Австри, Киргиз, Португал, Тринидад ба Тобаго, Зимбабве сууна.
Зөвлөлийн суудлыг том, жижиг улс бүр өөр зорилгоор хүсдэг. Бразил, Герман, Энэтхэг, Япон шинэчлэгдсэн Зөвлөлд байнгын гишүүн болохыг зорьж, энэ зорилгодоо бие биенээ дэмждэг. Энэ оны зургаадугаар сарын 3-нд болсон сонгуульд тэдний нэг болох ХБНГУ байнгын бус суудал ч авч чадсангүй. Баруун Европ болон бусад улсын бүлгийн хоёр суудлыг Португал 134, Австри 131 саналаар авч, Герман 104 санал авсан. Япон 2023–2024 оны бүрэн эрхээрээ Зөвлөлд 12 дахь удаагаа сууж, НҮБ-ын түүхэн дэх дээд амжилтаа шинэчилсэн.
Жижиг, дунд статустай улсууд суудлын төлөө олон жилээр бэлтгэдэг. Филиппин 2027–2028 оны суудалд 2013 онд буюу сонгуулиас 13 жилийн өмнө нэр дэвшихээ зарлаж, Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны албан ёсны дэмжлэгийг авсан. Гэвч энэ жил дөрвөн шатны санал хураалтын эцэст Киргиз Улсад 49–142 саналаар ялагдав. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нэр дэвшилтээ Зөвлөлд хэзээ ч сууж байгаагүй жижиг, хөгжиж буй, далайд гарцгүй, уулархаг орнуудын дуу хоолойг сонсгох боломж гэж тайлбарлаж байв. Монгол Улс ч мөн Зөвлөлд сууж байгаагүй, далайд гарцгүй орон. Австрали энэ долоо хоногт Нью-Йоркт 2029–2030 оны суудалд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа.
Монгол Улс өмнө нь дор хаяж хоёр удаа Японы төлөө нэрээ татсан. 2007 онд Монгол Улс 2009–2010 оны суудлын сонгуулиас татгалзаж, Японд зам тавьж өгсөнд Японы тухайн үеийн Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгч Н.Энхбаярт талархал илэрхийлж байв. 2022 оны гуравдугаар сард Монгол Улс 2023–2024 оны суудлын өрсөлдөөнөөс дахин гарснаар Япон Ази-Номхон далайн бүлгийн нэгдсэн нэр дэвшигч болсныг Jiji Press агентлаг мэдээлсэн.
Энэ удаа Ерөнхийлөгч 2048 оныг сонгосон шалтгаанаа тайлбарлаагүй. Сонгууль бүрэн эрх эхлэхээс өмнөх оны зургаадугаар сард болдог тул 2048–2049 оны суудлын санал хураалт 2047 онд явагдана. Монгол Улс сонгуулиас 21 жилийн өмнө нэр дэвшихээ зарласан хэрэг.
НҮБ-ын Дүрмийн 23 дугаар зүйлд байнгын бус гишүүнийг сонгохдоо олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг нь онцгойлон харгалзана гэж заасан. Ерөнхийлөгчийн үгэнд дурдсанаар Монгол Улс 2002 оноос хойш энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч илгээсэн. Одоо монгол энхийг сахиулагчид Хаити Улсад гэмт бүлэглэлтэй тэмцэх олон улсын ажиллагаанд оролцож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрх 2027 онд дуусна. Тиймээс урьд жилүүдэд индэр дээрээс амласан амлалтуудаас сорчлох "Тэрбум мод"-ны 2030 оны зорилтыг дүгнэх, 2047 оны сонгуульд өрсөлдөх ажил аль аль нь дараагийн удирдлагад үлдэнэ.
У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлээ хэлэх индэрт Ерөнхийлөгчийн хувиар хамгийн сүүлийн удаа гарахдаа өмнөх таван жилд хэлсэн, хийсэн ажлуудаа ийн дүгнэв. Мөн энэ жилийн онцлох үгс
Эмэгтэйчүүдийн чиглэлээр хоёр арга хэмжээ товлогдлоо.
Аравдугаар сарын 12–13-нд Улаанбаатарт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болно. Энэ нь 2022 оноос хойш Улаанбаатарт жил бүр болж буй эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээний тав дахь нь. 2027 онд "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо" сэдэвт олон улсын хоёр дахь бага хурлыг мөн Улаанбаатарт хийхээр төлөвлөжээ. Шалтгааныг нь Ерөнхийлөгч хоёр баримтаар тайлбарласан. Монгол Улс анхны эмэгтэй энхийг сахиулагчаа 2006 онд Баруун Сахар руу илгээснээс хойш 20 жил болж байна. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргийн алба хаагчдын 15 хувь нь эмэгтэй болжээ. Энэ үзүүлэлтийг Ерөнхийлөгч 2024 онд 11, 2025 онд 14 хувь гэж хэлж байв.
Бэлчээрийн чиглэлд Ерөнхийлөгч "Тал хээрийн төлөвлөгөө"-г танилцуулав.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч орны хувьд энэ төлөвлөгөөг санаачилсан. Төлөвлөгөө бэлчээр, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван чиглэлтэй. Ерөнхийлөгч цөлжилтийг зөвхөн байгаль орчны асуудал гэж үзэхгүй, хүнс, ус, энх тайван, аюулгүй байдалтай холбож харахыг уриалаад "Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно" хэмээжээ. Сэдвийг энэ жил онцолсон нь 2026 он НҮБ-ын тогтоолоор Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болсонтой холбоотой. Энэ хүрээнд Улаанбаатарт болсон Даян дэлхийн малчдын чуулга уулзалтад 57 улсын 400 гаруй малчин оролцож, Улаанбаатарын тунхаглалыг баталсныг Ерөнхийлөгч дурдав.
Үүнээс гадна Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилсан "НҮБ-80" шинэчлэлийн хөтөлбөрийг Монгол Улс идэвхтэй дэмжиж буйгаа илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад зориулсан "Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалсан билээ.
Холбоотой агуулгыг дараах линкүүдээс уншиж, үзэх боломжтой












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2048 оны юм одооноос яриад явж байх ч гэж дээ, одоо байгаа дотоод асуудлаа эхлээд шийдээсэй
21 jiliin daraah yumiig odoo sur badruulj zarlaj bgaa ni зүгээр л шоу хөөс шүү дээ
Байнгын бус гишүүн болох нь байтугай эх орондоо эрчим хүч, утааны асуудлаа шийдэж чадахгүй байж НҮБ-ын индэр дээрээс том ярихаа болимоор юм
Kirgiz hurtel huchzeed ABNU-iin baingyn bus gishuun bolj bhad manaih Yapon-d zam tavij ogсоор байгаад хоцорсон нь үнэн шүү
Энхийг сахиулагчдынхаа гавьяаг өөрөө хийчихсэн юм шиг ярихаа болиоч, цэргүүдийн минь л зүтгэл шүү дээ
Энхийг сахиулагчдынхаа гавьяаг өөрөө хийчихсэн юм шиг ярихаа болиоч, цэргүүдийн минь л зүтгэл шүү дээ
Зөвлөлийн шинэчлэл ярихаас илүү Монголын төр засаг өөрсдийнхөө шинэчлэлийг эхлээд хийх хэрэгтэй байна
2030 onii Terbum mod complane ch duusaagui bzhad 2048 onii NUB Ayulgujn Zovlol yarih ni arai l denjee
Eregtei kheren tseregguud Haiti ruu yavj bhad ar ger ni enhed amgalan bajh baidlyg torymg chadvrtai hangaach
Eregtei kheren tseregguud Haiti ruu yavj bhad ar ger ni enhed amgalan bajh baidlyg torymg chadvrtai hangaach
Бүхэл бүтэн 21 жилийн дараах сонгуульд одоо нэр дэвшинэ гэж зарлаж байгааг дэлхийн бусад улсууд юу гэж харах бол доо
Olon tuylt bus olon urgalch vzel yarihaas oor hiij chadsan avchigdsan zuyll baigaa yum u Хүрэлсүхэд
Survaljlah bag geed baahan mungu urj New York ruu tomiloltoor yavtsgaasan baigaa даа, татвар төлөгчдийн мөнгөөр
Kirgiz uls 142 sanalaar yalsan shig bis manai uls gadaad bodlogooroon iluu manlaiylj ajillazh chadaagui shd
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгосон гээд байгаа ч малчдын орлого улам л буураад байна
Mongol uls NUB-iin 6 dah udaagiin ugee hellee geж байна, яг ямар бодит үр дүн авчирсан бэ гэдэг нь асуулт хэвээр байна
Үнэхээр тэнэг хүн шүү ядаж 10 жилийн дараа байж болдоггүй уу кк