НИЙГЭМНийгэм мэдээ

“AI & CODING” Хакатон эхэллээ

“Цахим Дорноговь” арга хэмжээний хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний парк Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “AI & Coding” хакатоныг зохион байгуулж байна. Хакатоныг Хонмоно тек ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Балдорж удирдан явуулж байгаа юм.

Арга хэмжээг нээж ЦХИХХЯ, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга П.Дэлгэрмаа, МТҮП-ын Инноваци судалгааны хөгжлийн хэлтсийн дарга Ч.Сувд нар албан ёсоор нээж, нийт оролцогчиддоо амжилт хүсжээ.

Тус хакатон нь кодчилол болон хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг олгох зорилготой бөгөөд хоёр өдрийн эрчимжүүлсэн, дадлага ажилд суурилсан сургалтын хөтөлбөрөөр явагдаж байна. Оролцогч сурагчид багийн зохион байгуулалтад орж, өгсөн хугацаанд хиймэл ухаан ашиглан вэб программ хөгжүүлж, түүнийгээ олон нийтэд танилцуулах юм.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг хакатоныг цаашид 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button