НИЙГЭМНийгэм мэдээ

Хаврын урт өдрүүд ба махны үнэ: Үхрийн цул мах ₮30 мянга давав

Хаврын урт өдрүүд айсуй. Өдөр уртсахтай зэрэгцэн өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа монголчууд бидний гол хүнс болох махны үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа нь хот, хөдөөгүй иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, гуравдугаар сарын 23-ны байдлаар үхрийн цул мах 30,417 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сарын дундажтай харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үхрийн ястай мах нэг килограмм нь 26515 болж, долоо хоногийн өмнөхөөс 230 төгрөгөөр нэмэгдсэн.

Хавар цагт түлхүү хэрэглэдэг хонины махны үнэ хамгийн их өсжээ. Хонины ястай мах нэг килограмм нь 21435 төгрөг болж өнгөрсөн хоёрдугаар сараас 11.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Махны үнэ нийслэлд төдийгүй ченжийн дамжлага харьцангуй цөөн, тээвэрлэлт бага гэгддэг аймаг орон нутгуудад ч өндөр байна.  Тухайлбал, хонины мах Дархан-Уул аймагт хамгийн үнэтэй буюу 21,333 төгрөг, үхрийн мах Дорнод аймагт хамгийн өндөр буюу 27 мянга хүрчээ.

Махны үнэ нийслэлд төдийгүй ченжийн дамжлага харьцангуй бага гэгддэг аймаг орон нутгуудад ч өндөр байна.  Тухайлбал, хонины мах Дархан-Уул аймагт хамгийн үнэтэй буюу 21,333 төгрөг, үхрийн мах Дорнод аймагт хамгийн өндөр буюу 27 мянга хүрчээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Стратегийн бүтээгдэхүүний хувьд махны нөөц бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хэрэгцээг хангах үүрэг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт оногддог. Энэ талаар өвлөөс эхлээд Засгийн газраас байнга чиглэл өгч байгаа. Манай яам махны хангамж нийлүүлэлт дээр анхаарах чиг үүрэгтэй. Цаашид аймаг, бүсүүдэд хөлдөөгч, хөргүүр бүхий агуулах барьж байгуулан улирлын чанартай хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ” хэмээн махны үнэтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн байна. Гэвч салбарын сайдын ярьсан дээрх шийдэл 2027 оноос л яригдаж эхлэх аж.

Үнийн өсөлтөд зудын эрсдэлийн улмаас малын тоо эрс цөөрсөн, түлш шатахууны үнэ тогтмол нэмэгдэж байгаа гэхчилэн олон хүчин зүйл нөлөөлж буй.  Малчдын зах нээн ажиллуулж, нийслэлээс уламжлал ёсоор нөөцийн махны худалдааг зохион байгуулж байгаа ч энэ хавар махны үнэ тэнгэрт хадлаа. Зах зээлийн зарчмаараа явж байгаа гэж харж боловч иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй харьцуулахад ахадсан ачаа болж байгаа нь үнэн.

Гэтэл үүнд анхаарал хандуулах чиг үүрэг бүхий Монополын эсрэг газар цахим хуудастаа сарын өмнө буюу хоёрдугаар сарын 27-нд “Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо” гэсэн гарчигтай, хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нийлүүлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг тус тус сонсов” гэсэн мэдээлэл оруулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

30 myanga bolchihloo geheer uneheer heterch bn shd yaj avah yum be

Зочин
Зочин

мах идэх нь баячуудын хоол болох нь ээ ингэхэд

Зочин
Зочин

мах ийм үнэтэй болохоор айл болгон хэцүүдэж байна шүү

Зочин
Зочин

хавар болгон ингэдэг ч энэ жил бүр арай дэндэж байна

Зочин
Зочин

ene tsalin hulsandaa taarahgui une bolchloo doo unen hetsuu

Зочин
Зочин

мах бол монголчуудын гол хүнс шүү дээ ингэж өсөхөөр яах юм

Зочин
Зочин

honinii mah hurtel iim bolchihson bhad yaj amidrah ve gej bodogdoj bn

Зочин
Зочин

цалин нэмэгдэхгүй байж үнэ л өсөөд байх юм даа

Зочин
Зочин

ene bol zugeer zah zeeliin asuudal bish shig sanagdaj bn

Зочин
Зочин

аймагт хүртэл өндөр байна гэдэг чинь бүр гайхмаар юм

Зочин
Зочин

m#l ihtei uls geed baidag tegeed mah iim unetei bdg ni sonin shuu

Зочин
Зочин

зуд бол нөлөөлсөн байх гэхдээ ийм их өсөх ёстой юу

Зочин
Зочин

tsaaashdaa bur nemegdeh yum bish biz gej aij bn

Зочин
Зочин

энэ жил мах авахад л хамгийн их мөнгө зарцуулах нь дээ

Зочин
Зочин

Daraa jil40k hurne. Tahia gahai ideed bj dee kkk

Зоч
Зоч

Малчдад зээл тумламж халамж тэтгэвриин хөнгөлөлт өгөх тусам мах сүү ааруул өрөм шар тосооо үнэтэй зараг лалрын өлөн шуналууд болсоншдэээ бас байнгал хэцүүү төр засгаасааа юм нэхсэн муу амтуудл байдагшд

Ахмад настан
Ахмад настан

90.0 төгрөгөөр нэг сээр, нэг нуруу л авч байнадаа

Зочин
Зочин

МАЛТАЙ БОЛ МАЛТАЙ , ТИЙМ САЙХАН ОРОН БАЙЖ АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА ДАА , ХҮЧИТ ШОНХОРТ 32000 аар үхрийн цулыг арга буюу авсан даа .Энэ байдлаар бидний амьдралыг юу хүлээж буйг таашгүй ...

Иргэн.иргэн15хороо
Иргэн.иргэн15хороо

Мах. Бол. Стратөгийн. Бүтээгдхүүн. Төрийн. Хамгаалалтанд. Гээд. Хуульдаа. Заачихсан. Мөртлөө. Гадны. Дотоодын. Мөнгө. Хүүлэгчдийг энэ. Салбар луугаа. Оруулчихна. Ядахдаа. Вакцин. Туулганы. Үйдлвэртээ. Хөрөнгө. Оруулаач. Яамтай. Хүрээлэн. Дээд. Сургуультай. Байж. Ядахдаа. Чадмаар. Салбараа. Олигтойхон. Барьмаар. Сайд. Минь. Барахгүй. Бол. Их. Удаан. Махны. Үнэ. Ингэж. Өндөр. Байлгуулмааргүй. Ыайна. Шүү

Зочин
Зочин

Монголчуудын гол Хүнс нь мах бас олон малтай ийм тохиолдолд төр засаг бодлогоор махны үнийг барих ёстой биздээ. Яаралтай арга хэмжээ аваач ээ. Арай дэндлээ ийм гол 2 асуудлуудаа шийдэж чадахгүй барьж чадахгүй бол зүгээр бууцгаасан нь дээр шүү.

Зочин
Зочин

Ченж нэртэй золбингуудын хийж бгаа ажил

Зочин
Зочин

Малчны зах яасан бэ хогийн гарууд бна шд та муусайн лаларууд өөрсдийнхөө төлөө мал маллаж, бидний татварын мөнгөнөөс тэтгэвэр тэтгэмж авч байж яасан их шунал вэ махаа аваад зайлцгаа

Ganaa
Ganaa

Ийм их малтай байх хэрэг бн уу ер нь

Холбоотой мэдээ

Back to top button