Улс орнууд газрын тосны хямралын давахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байна
АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссон. Тус хоолойгоор дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар шатахуун, байгалийн хийн хомсдол үүсэн нийлүүлэлтийн хямралд ороод байгаа. Тэгвэл улс орнууд эрчим хүчний хямралыг даван гарахын тулд холимог арга хэмжээ авч эхэлжээ.
БНСУ
Өмнөд Солонгосын импортолдог газрын тосны 70 хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Ираны дайн эхэлсний улмаас тус улс сүүлийн 30 жилд анх удаа түлшний үнэд дээд хязгаар тогтоосон. Үүнээс гадна төрийн байгууллагын автомашиныг тав хоногоор сэлгэн замын хөдөлгөөнд оролцох журам хэрэгжүүл эхэлжээ.
Мөн лхагва гарагаас /2026.03.25/ төрийн алба хаагчид дугаарын хязгаарлалтыг мөрдөж байгаа эсэхэд тавих хяналтаа чангатгасан байна. Энэ журам нь Монгол Улсад хэрэгждэг дугаарын хязгаарлалттай адилаар машинуудыг улсын дугаарынх нь сүүлчийн оронгоор таван бүлэгт хувааж бүлэг бүрийг тодорхой нэг ажлын өдөр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Тус систем өмнө нь хэрэгжиж байсан ч хяналт сул байсан юм.
Шри-Ланка
Шри-Ланка дэлхийн эрчим хүчний хямралтай холбогдуулан QR кодоор түлш худалдааж эхэлжээ. QR кодоо ашиглан суудлын автомашинтай хүмүүс долоо хоногт 15 литр түлш худалдаж авна. Харин мотоциклд 5 литр, гурван дугуйтай машинд 15 литр, автобусанд 60 литр шатахуун зарах юм. Хүчинтэй QR кодгүйгээр шатахуун олгохгүй аж. Шри-Ланка өмнө нь 2022 оны эдийн засгийн хямралын үеэр QR кодоор шатахуун худалдааж байсан юм.
Пакистан
Пакистан түлш хэмнэхийн тулд хурдны замын хурдны хязгаарлалтыг өөрчилжээ. Тус өөрчлөлтийн дагуу хурдны зам дээр суудлын болон хөнгөн тээврийн хэрэгслийн хурдны хязгаарыг цагт 120 км байсныг 100 км болгон бууруулсан байна. Харин нийтийн тээвэр болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хурдны дээд хэмжээ 110 км байсныг 90 км болгон хязгаарлажээ.
Бусад авто зам дээр суудлын болон хөнгөн тээврийн хэрэгслийн хурдыг цагт 100 км байсныг 80 км болгож бууруулсан байна. Зорчигч тээврийн болон хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн хурдны хязгаар 80 км байсан бол одоо 65 км болгон бууруулсан аж.
Эх сурвалж: Yonhap, Anadolu Ajansi, Arab News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэр шигээ маанаг бас муугаа мэдэхгүй шуналтай бавалцах шаалцах архидахаас өөр юм мэдэхгүй монголчуудаа нeфтээ яарий яарий сая нэг залуу нэрчихсэн энэ л манай боломж шүү.Бүх анхаарлаа үүнд хандуулж зэрэг хөдөлцгөөe
аа харин манай улстөрчид ажлаа хаяж, хурлаа хийхгүй, шийдэл ярихгүй шуналаа л ярьсаар.