О.Цогтгэрэл: Мафийн нэг хэсэг болж хувирсан Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч шалгуул
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үер АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. АН 42 гишүүнтэй, МАН-ын болоод тэдний эвсэлд байгаа гишүүдийн тоо 80. Тэгэхээр биднээс үл хамааран бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. Тэгэхээр санаатайгаар хурлыг явуулахгүй байна гэдэг нь АН-ын шаардлага зүй ёсных гэдгийг харуулж байна. МАН-ын дарга Н.Учралыг чуулганы индрээс буух ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонх аль хэдийн үзчихсэн байна гэсэн үг.
Тийм учраас МАН-ын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг хатуу сануулан хэлье. Хэрвээ сайн дураараа, Үндсэн хуулийн зарчимд нийцэж чөлөөлөгдөхгүй бол бид огцруулах арга хэмжээ авна.
Хоёрдугаарт, сүүлийн үед эзэн биетэй, мөнгөн дүнтэй, цаг хугацаатай авлигын хэргийг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ярьж байна. Мафижсан 10 жил боллоо. Хууль зүйн сайд нь энэ мафийн, тогтолцооны нэг хэсэг болчихсон. Эрх баригч намын дарга, таван намын зөвшилцөл ойлголцлын парламентыг удирдаад сууж байгаа нь улам бүр буруу гэдэг нь харагдаж байна. Энэ тогтолцоог засах ёстой.
Тиймээс, АН-ын бүлгээс хэвлэлээр шуугиад өнгөрөх биш УИХ дээр нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзэж байна. Мафийн нэг хэсэг болсон ХЗДХ-ийн сайд яаралтай ажлаа өгч шалгуулах ёстой. Энэ асуудлаа УИХ-ын орой дээр сууж байгаа эрх баригч намын дарга санаачлан хийх хэрэгтэй.
110 тэрбум доллар гэдэг бол 400 гаруй тэрбум төгрөг. Сая Баялагийн сангаас иргэн бүрд 60 мянган төгрөг хуваарилсан. Гэтэл энэ 400 тэрбумыг хуваарилсан бол 60 мянгаас давах нь тодорхой. Цалин тэтгэвэр, сумдын төсөвтэй харьцуулбал бүр хэцүү тоо гарна. Манай Улсын нэг сум 3 тэрбум гаруйн жилийн төсөвтэй. Энэ мөнгө 100 сумын нэг жилийн төсөв гэсэн үг. Гэтэл хэдэн авлигач нийлээд портероор зөөгөөд авчихсан тухайгаа, хэрхэн найрласан тухайгаа яриад сууж байна" гэлээ.
П.ДАВААЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганхуягийн шоронгоос бичсэн захидал гд бсн даа
yag zuw shudarga bai mu hun sug min
Энэ нөхөр монгол төрийг яаж сулруулах вэ? монгол улсын хөгжлийг яаж гацаах вэ? гээд хэний эрх ашгийг хамгаалаад байна аа. Ярьж байгаа үг хийж байгаа ажил чинь ингэж харагдаад байх юм. Цаана чинь дэлхий улс орнуудад аюулын харанга дэлдээд байна. Яг одоо бид нар эв нэгдэлтэйгээр урьдчилан бэлтгэлтэй байж ирж буй эдийн засгийн болзошгүй бэрхшээлийг давах гарах ёстойг бодох үе шүү.. Намын дарга хүн томоор харж улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэж зөвлөе. Өргөсөн тангаргаа санаарай.