Гадаад мэдээДЭЛХИЙ

Сошиал платформуудад хариуцлага тооцсон түүхэн шийдвэрийг АНУ-ын хоёр өөр шүүх хоногийн зайтай гаргав

АНУ-ын Калифорни болон Нью Мексико мужийн шүүх саяхан томоохон ач холбогдолтой шийдвэрүүд гаргалаа. Технологийн томоохон компаниуд Facebook, Instagram, Youtube зэрэг сошиал платформуудтай холбоотой шүүх хуралд бараг ялагдаад байдаггүй.

Тэгвэл энэ долоо хоногт хоёр өдөр дараалан АНУ-ын технологийн аваргууд иргэний шүүхэд ялагдаж, олон сая ам.долларын торгууль төлөх болов. Энэ хоёр шүүх хурлын үр дүн нь цаашид ижил төстэй гомдлууд хэрхэн шийдвэрлэгдэж болохыг харуулсан томоохон жишиг үйл явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Калифорнийн шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

Лхагва гарагт /2026.03.25/ Калифорни мужийн Лос Анжелес хотын шүүх “Meta” болон “Google” компани хүүхдүүдийг донтуулах загвартай платформ хийсэн гэж үзсэн юм. Шүүх нэхэмжлэл гаргасан 20 настай Кэйли Ж.М. гэх эмэгтэйд 6 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг тус хоёр компани тушаажээ.

Кэйли бага наснаасаа эхлэн эдгээр платформын анхаарал татах загвар, дизайнаас болж донтож, сэтгэл гутралд орж, амиа хорлох тухай бодох болсон гэж нэхэмжлэлдээ мэдүүлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн “Meta” болон “Google” компанийг платформын дизайнаа боловсруулахдаа хайнга хандаж, хэрэглэгчдэд учирч болох эрсдэлийн талаар анхааруулаагүй гэж дүгнэсэн байна.

Нью-Мексико мужид юу болов?

Лос-Анжелесийн шүүх шийдвэр гаргахаас өмнөх өдөр буюу мягмар гарагт /2026.03.24/ Нью Мексико мужийн шүүх “Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдуулсан. Тус мужийн Ерөнхий прокурор Раул Торрез шүүхэд гаргасан гомдлын дагуу “Meta” компани Facebook, Instagram-ын аюулгүй байдлын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж шүүх үзжээ. Мөн эдгээр платформууд хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Лос Анжелесын шүүх хуралд Марк Зукерберг оролцохоор ирж буй мөч. Зургийн эх сурвалж: CNN

Шүүх шийдвэрээ гаргасны дараа Раул “Meta компани ашиг орлогоо хүүхдийн аюулгүй байдлын өмнө тавьсны горыг амссан хүүхэд болон гэр бүлүүдийн хувьд түүхэн ялалт байлаа. Шүүхээс оноосон өндөр дүнтэй төлбөр нь хэн ч хуулиас дээр оршдоггүй гэдгийг технологийн томоохон компаниудын захирлуудад харуулах байх” гэжээ.

Эдгээр шүүх хурал яагаад чухал вэ?

Лос-Анжелесын шүүх гаргасан шийдвэр технологийн томоохон компани хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн аппликейшний дизайн болон үйл ажиллагааных нь төлөө хариуцлага хүлээлгэсэн анхны тохиолдол юм.

“Meta”, “Snapchat”, “Google” (Youtube), “TikTok” зэрэг технологийн компаниудын эсрэг АНУ-ын холбооны болон мужийн шүүхүүдэд мянга мянган нэхэмжлэл үүссэн байгаа. Платформууд хүүхэд, өсвөр насныхныг донтуулах загварын шийдлийг зориудаар хийсэн нь сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг өдөөсөн гэж нэхэмжлэгчид үзэж буй.

Шүүхүүдийн шийдвэр бусад заргад хэрхэн нөлөөлөх вэ?

Лос-Анжелесын шүүх хурал нь Калифорни мужид бүртгэгдсэн олон мянган ижил төрлийн хэргийг шийдвэрлэхэд жишиг болж өгнө. Ийм жишиг шүүх хурлын шийдвэрийг шүүгчид болон хуульчид бусад заргыг үнэлэх, тохиролцоо хийхэд ашигладаг.

Өөр ямар төрлийн заргууд хүлээгдэж байна вэ?

Калифорни мужийн шүүхээс гадна “Meta” болон бусад компаниудын эсрэг үүнтэй ижил төстэй 2,400 гаруй зарга Калифорнийн холбооны шүүхэд үүсжээ. Тэдгээр нэхэмжлэлүүд дунд мужийн ерөнхий прокуроруудын гаргасан хэд хэдэн зарга, сургуулийн захиргаадын гаргасан гомдлууд байгаа юм. Сошиал медианд донтох нь сургалтын үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулж байна гэж сургуулиуд үзэж байна.

Хууль эрх зүйн ямар асуултууд үлдсэн

Нью-Мексико болон Лос Анжелесын шүүхийн шийдвэр нь сошиал платформуудтай холбоотой чухал маргааныг дахин анхаарлын төв оруулж ирэв. Тэр маргаан нь сошиал медиагийн компаниудыг холбооны хууль тогтоомж хариуцлага хүлээхээс хэр хэмжээнд хамгаалдаг тухай юм.

“Meta”, “Google” болон бусад компаниуд аливаа шүүх хурал даар "Харилцаа холбооны ёс зүйн тухай хууль"-ийн 230 дугаар заалтыг үндэслэн өөрсдийгөө өмгөөлдөг. Тэрхүү заалт хэрэглэгчдийн оруулсан контентын төлөө платформ хариуцлага хүлээхээс ерөнхийд нь хамгаалдаг. Харин нэхэмжлэгч талууд "Бидний гаргасан гомдол контент биш, харин сайтын дизайны онцлогоос үүдэлтэй хор хохирлыг хөндөж байгаа" гэж маргаж буй.

Тавдугаар сард Нью Мексикод “Meta”-тай холбоотой шүүх хурлын хоёр дахь шатны эхэлнэ. Тус хурлаар мужийн ерөнхий прокурор “Meta” компанид платформоо өөрчлөхийг үүрэг болгох, мөн нэмэлт мөнгөн нөхөн төлбөр шаардах төлөвтэй байна.“Meta” дээрх хоёр шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн. “Google” мөн Лос-Анжелесын шүүхийн шийдвэрийг давж заалдана.

Ирэх саруудад сошиал медиатай холбоотой хэд хэдэн шүүх хурал болох товтой байна. Зургаадугаар сард Кентакки мужийн Бретитт тойргийн сургуулийн захиргаа “Meta”, “ByteDance”, “Snapchat” болон “Google”-ийн эсрэг зарга мэдүүлснийг хэлэлцэх шүүх хурал эхэлнэ. Долоодугаар сард Instagram, Youtube, TikTok болон Snapchat-ын эсрэг гаргасан гомдлуудыг хэлэлцэх өөр нэг шүүх хурал эхлэх товтой байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene bol unendee zuv shiidver bna shuu huuhed hamgaalah heregtei

Зочин
Зочин

Yostoi neg zuv alham hiijee tech kompaniud denduu davarsan

Зочин
Зочин

huuhduudiin setgel zuid noloolj bga ni unen shdee

Зочин
Зочин

social platformuud ashgiin tuluu yu ch hiih bolson ni haragdaj bn

Зочин
Зочин

yag unen helsen bna dontruuldag design gej bdg shuu

Зочин
Зочин

huuhduudee hamgaalahgui bol hetsuudne shuu

Зочин
Зочин

Meta Google 2 bas hariutslaga huleeh tsag bolson

Зочин
Зочин

uneheer aimaar bnaa huuhed bur sociald dontoj bn

Зочин
Зочин

yag zuv shiidver bn mongold ch iim ym heregtei

Зочин
Зочин

huuhdiin ayulgui baidal hamgiin chuhal

Зочин
Зочин

designaas bolj dontono gedeg unen shuu

Зочин
Зочин

Google ch gesen adilhan hariutslaga huleeh yostoi

Зочин
Зочин

social media hereglee denduu ih boljee

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Маш зөв.

Холбоотой мэдээ

Back to top button